Армийн үйл ажиллагааг шүүмжилсэн генерал нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.11.20-нд нийтлэгдсэн

Армийн үйл ажиллагааг шүүмжилсэн генерал нас баржээ

Армийн үйл ажиллагааг шүүмжилсэн генерал нас баржээ

Оросын армийн дэслэгч генерал, 68 настай Владимир Свиридов өнгөрсөн долоо хоногт учир битүүлгээр нас баржээ. Тодруулбал, Свиридов болон түүний эхнэр, 72 настай Татьяна нарыг унтлагын өрөөндөө нас барсан байхыг Лхагва гаригт олсон. Цогцсыг олохоос ойролцоогоор долоо хоногийн өмнө тэднийг нас барсан байх магадлалтай гэж үзэж байна.

Эхнэр, нөхөр хоёрт хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илрээгүй. Мөн урьдчилсан цусны шинжилгээгээр ямар нэгэн хорт бодис илрээгүй гэж "Baza" телеграм хуудас мэдээлжээ.

Владимир Свиридов нь 2005-2009 оны хооронд ОХУ-ын Агаарын хүчин, агаарын хамгаалалтын зургадугаар армийн командлагч байжээ. Тэрээр 2000-аад оны үеэс л Оросын арми болон нисгэгчдийн сургуулилалтыг хангалтгүй гэж шүүмжилдэг байсан. "Нисгэгч нь тулааны бүрэн бэлэн байдлыг хангахын тулд жилд 100 цагийн нислэг үйлдсэн байх ёстой. Гэвч харамсалтай нь тийм биш байна. Армийн нисгэгчдийн дундаж нислэгийн цаг одоогоор 25-30 л байна. Туршлагатай хүмүүс байхгүй болохоор армид бэлтгэл муутай офицеруудыг томилж байна" гэж тэр шүүмжилж байв.

Путин болон Оросын армийг шүүмжлэгчид сүүлийн жилүүдэд сэжигтэй тохиолдлоор нас барсаар байна. Ялангуяа Орос, Украины дайн эхэлснээс хойш ийм нас баралтын тоо огцом өсчээ.

Тухайлбал, Оросын эрчим хүчний салбарын удирдах албан тушаалтан Иван Печорин өнгөрсөн оны есдүгээр сард завинаасаа унаж, нас барсан. Мөн "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин наймдугаар сард онгоцны ослоор нас барсан билээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж