Жил бүрийн 11 дүгээр сарын 17-ний өдөр тэмдэглэдэг ДУТУУ НЯРАЙН ДЭЛХИЙН ӨДӨР нь дутуу төрөлттэй холбоотой тулгамдаж буй бэрхшээл, хүндрэлийг дэлхий дахинд сурталчлан таниулдаг чухал өдөр юм. Энэ өдрийг 2008 онд Нярайг асрах Европын Нийгэмлэгээс (EFCNI) санаачилсан бөгөөд энэ оноос хойш жил бүр өөр өөр уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй орны байгууллага болон хувь хүмүүс нэгдэн дутуу төрөлтийн асуудлыг шийдэхэд туслах, дутуу төрсөн нярай тэдний гэр бүлийн байдлыг сайжруулах зорилгоор арга хэмжээнүүдийг энэ өдөр зохион байгуулдаг.
2023 оныг “Жижиг үйлдэл ТОМ НӨЛӨӨ авчирдаг” гэсэн уриатайгаар дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Монголд Монгол Эм Импекс Концерн нь ЭХЭМҮТ-тэй хамтран жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн уламжлалаараа 12 дахь жилдээ дутуу нярай тэдний гэр бүлийг ойлгох, тусалж дэмжих зорилгоор тэмдэглэн өнгөрүүллээ.
Монгол Эм Импекс концерн нь Дутуу нярайн эндэгдэлд хүргэдэг Амьсгал Хямралын Хам Шинж өвчнийг эмчилдэг Куросурф /Сурфактант/ бэлдмэлийг 2012 оноос эхлэн эмнэлгүүдэд нийлүүлж 10,000 дутуу нярайн амь насыг аварсан.
Куросурф бэлдмэл нь 1992 онд зохион бүтээгдсэнээсээ хойш дэлхийн Сурфактантын зах зээлийн 72%-ийг дангаараа эзэлдэг, 97 оронд бүртгэгдсэн 6,5 сая дутуу нярай эмчлэгдсэн гайхалтай бүтээгдэхүүн юм.
Бэлгэ, тэмдэг
Мэдрэмж, онцгой өнгийг илэрхийлдэг нил ягаан өнгөнөөс гадна оймс нь энэ өдрийн бэлгэ, тэмдэг юм. Энгийн хэмжээтэй 9 оймсон дунд жижиг хэмжээтэй ягаан өнгийн 1 ширхэг оймс байгаа нь 10 хүүхэд тутмын 1 нь дутуу төрдөг гэдгийг илэрхийлдэг.
Холбоотой мэдээ