Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өглөөний уулзалт"-аа энэ удаад эдийн засагчидтай хийж байна. Энэ жилийн хувьд улсын төсөв 2.1 их наядын ашигтай гарч, төлөвлөснөөс орлого давсан гэх сайн мэдээг дуулгав. Мөн "Эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр гарсан, энэ өсөлт иргэд, бизнесийнхэнд өгөөжөө өгнө. Эдийн засгийн өсөлтөө хадгалж, айл, өрх бүрт хүргэхийн тулд оновчтой бодлого баримтлах нь чухал учраас та бүхэнтэй санал солилцож байна" гэж Ерөнхий сайд онцолсон байна. 2023 оны эхний арван сарын байдлаар Монголын гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт аж.
Статистикийн Үндэсний хорооноос гаргасан судалгаагаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээ эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлсөн гэж үзжээ. Жишээлбэл, Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлтийг нэмэгдүүлснээр экспорт, импортын гарц нэмэгджээ. Мөн Засгийн газраас төрд нүүрлэсэн авлига, хулгайтай хийх тэмцлийн үр дүнд эдийн засагт эерэг хүлээлт авчирсан гэж статистикийн мэдээнд дурдсан байна.
Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, хулгайтай тэмцэх арга хэмжээ авсны үр дүнд төлбөрийн тэнцэл 791 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх жилүүдээс ашиг эрс өслөө.
2023 оны эхний 10 сарын байдлар гадаад худалдааны ашиг 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм.
Улсын нэгдсэн төсөв 2.1 их наядын ашигтай гарсан нь сайн мэдээ юм. Энэ оны аравдугаар сарын 13-наас аравдугаар сарын 29-ний өдөр Гашуунсухайт боомтоор 6958 тээврийн хэрэгслээр 870,047.80 тонн нүүрс нэвтэрсэн дүн гарлаа. Монгол Улсын хилийн боомтоор нийт 15023 тээврийн хэрэгслээр 1,678,558.5 тонн нүүрс экспортолсон. Энэ нь аравдугаар сарын 21-ний үетэй харьцуулбал 10 хувийн өсөлтийг үзүүлэв хэмээн Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээлжээ.
Өрхийн орлого нэмэгдэж байгаа нь эдийн засгийн өсөлт өгөөжээ өгч эхэлж байгаа харуулж байна.
Холбоотой мэдээ