Шолоом, Израильчууд аа!

Шолоом, Израильчууд аа!

Шолоом, Израильчууд аа!

-Философийн ухааны доктор Б.Батчулууны ээлжит нийтлэлийг хүргэж байна.- 

ЭНЭ БОЛ ТЭДНИЙ ЭХЛҮҮЛСЭН ДАЙН БИШ

Таних, танихгүй нь хамаагүй хоёр хүн зөрөөд өнгөрөхдөө эелдэг, боловсон ёсны үүднээс “Хай” (англи хэлтэй орнуудад), “Хэй, хэй” (шведүүд) хэмээн инээмсэглээд өнгөрдөг бол израильчууд “Шолоом” гэх юм билээ. Тэгэхээр энэ хүнд үед тэдэнтэй “Шолоом” хэмээн мэндчилье.

2023 оны аравдугаар сарын эхээр Израильд болж байсан хөгжмийн наадмын үеэр араб алан хядагчид довтолж (Хамасынхны хэлж буйгаар 5000, израйльчуудын мэдэгдсэнээр 3000-гаад пуужин харваж), Израилийн болон гадаадын хэдэн зуун хүнийг хөнөөж, мөн хэдэн зуун хүнийг барьцаалав. Израильчууд яах ёстой байсан юм бэ? Тэд хариуд нь хийх ёстой юмаа хийсэн, хийж ч байна. Монголчуудын хэлдгээр, “Хорхой хүртэл биед нь хүрэхэд атирдаг”.

1972 оны Мюнхэнийн Олимпийн үеэр 10-аад араб алан хядагч Израилийн тамирчдыг автомат буугаар шүршиж, амь насыг нь бүрэлгэсэн. Израильчууд хариуг нь сайн барьсан. Тэр үеийн Израилийн эмэгтэй Ерөнхий сайд Голда Мэйир Моссадынхандаа үүрэг өгч,  3-4 улсад тархан нуугдсан тэднийг шил даран мөрдөж, мөшгин байж “агнасан” байдаг. Тэр үед Израилийн тагнуулын байгууллага болох Моссадыг АНУ-ын ТТГ, Зөвлөлтийн КГБ-тэй эн зэрэгцэхүйц хүчирхэг байгууллага гэж ярьдаг байв. Нөгөө арваад террористоос АНУ-ын ТТГ-т үнэт мэдээлэл өгч, тэдэнтэй холбоотой ажиллах ам тангараг өгсөн 1 бил үү, 2 нь амьд үлдсэн гэдэг. Тэгэхээр улс-оронд нь халдаж, алан хядлага үйлдэж, хэдэн зуун хүнийг хөнөөж, хэдэн зуун хүнийг барьцаалсан Хамасынхан хариугаа авах ёсгүй гэж үү.

Хамасынхан “израйльчууд биднийг хавчиж байна, төр-улсаа байгуулахад саад хийж байна” хэмээн байнга гомдоллож, алан хядах үйлдэл хийдэг. Өөрсдөө эхэлж дайн өдөөчхөөд хариуг нь өгөхөөр олон улсад хандаж, уйлан донгодоод байдаг шалчигнуур зантай хүмүүс юм. Энэ дайныг эхлүүлсэн Хамасын толгойлогчид бол нөхцөлгүй баян хүмүүс гэж байгаа шүү дээ. Өөр улс оронд маш тансаг орд харштай, нөгөө үзэн ядаад байдаг Барууны орнууддаа үр хүүхдээ амьдруулж, сургууль соёлд нь явуулна (тэд нь ч тэндээ зүгээр байж чадахгүй бас л аав нар шигээ жирийн мусульманчуудыг элдэв үйл ажиллагаанд өдөөн турхирч, мөнгө цаасаар тэтгэчхээд, ар талд нь амиа хоохойлоод сууж байдаг болов уу). Энэ дайныг өдөөсөн Хамасын удирдагчид шархтсан болж, эмнэлгийн тэргээр Газын зурвасаас зугтан гараад Йордан, Саудын Араб зэрэг оронд орогносон аж. Тэгээд Иран, Орос зэрэг оронд очиж мөнгө төгрөг, зэвсэг гуйн, элдэв худал мэдэгдлийг мэдээллийн хэрэгслээр цацаад явж байна. Босгосон мөнгөнөөсөө өөрсдөдөө асар ихийг авч үлддэг учраас тийм баян болсон биз. Палестины арабуудын хууль ёсны удирдагч Махмуд Аббасын уурлаж, бачимдаад байгаа нь аргагүй шүү дээ, өөрсдөө дайн эхлүүлж, ард түмнээ цусан балчигт үлдээчхээд, гадаад руу зугтаад алга болчихдог. Хамасынхан Махмуд Аббасаа Газын зурвасаас шахан гаргаж, өөрсдөө тэнд засаглалаа тогтоосон хүмүүс, тэгээд байж байгаа царай нь энэ.

1948 онд НҮБ-аас жүүдүүд болон Палестины арабуудад газар өгч төр-улсаа байгуулахыг зөвшөөрсөн, жүүдүүд тэр дороо л дэлхийн өнцөг булан бүрээс цуглаж, төр-улсаа байгуулсан. Харин арабууд улсаа байгуулж чадахгүй хоорондоо хэмлэлдэж, будилсаар байж хоцорчхоод, одоо израйльчуудыг үзэн ядаж байна. Хүн гэж сонин араншинтай амьтан, чаддаггүй зүйлийг нь өөр хүн хийчхээр атаархал гэгч аюултай манан дунд орж явчихна. Жүүдүүд бусдын чадаагүй олон зүйлийг хийж, бүтээж чадсан үндэстэн. Үүгээрээ олон үндэстний атаархлыг төрүүлдэг.

Хаа сайгүй анти-семитизм. Европ, АНУ-д багагүй тархсан энэ үзлийн уг үндсэнд атаархлын элемент багагүй байх шиг. Монголд ч бас анти-семитистүүд байдаг гэх. Энэ ч бас юу вэ, ёстой арьс өнгө, үндэс угсаагаар ялгаварлагсдыг хоосон даган дуурайж, хэдэн мянган жилээр хавчигдан гадуурхагдаж, зовж шаналсан үндэстнийг хялайна гэдэг. Үнэндээ, Монголд анти-семитизм орших түүх, ёс заншил, шашны үндэс байхгүй.

Жүүдүүдийг үзэн ядахтай холбоотой нэг бяцхан дурсамж санаанд орлоо. 1999 оны үед би вээр УБИС-д декан байхдаа хэдэн турк оюутанд “Монголын нийгэм, улс төрийн байдал хийгээд сэтгэлгээ” гэсэн тойм хичээл арваад цаг орсон юм. Цөөн оюутан даа, 7-8 байсан санагдана. Нэг удаа би тэднээс асуулаа, “Яагаад мусульманчууд жүүдүүдийг тэгтлээ их үзэн яддаг юм бэ?” гэж. Тэд авсаар хариу хэлсэнгүй, жаахан хулмагнаад, нэг нэг рүүгээ хараад л. Би хэллээ “Хариулахад эвгүй байгаа бол хэрэггүй дээ, уг нь ямар ч хариулт байсан би та нарыг хэл ам, хэрэг төвөгт оруулахгүй л дээ” гэв. Тэгсэн нэг нь асууж байна, “Та Талмудыг уншсан уу?” гэж. Намайг “Үгүй” гэхэд нөгөөх маань “Түүн дээр жүүдүүд өөрсдийгөө Бурхны сонгосон үндэстэн гэсэн байдаг юм” гэж хэлэв. Эндээс муслимүүд мөрдлөг хийхдээ “Жүүдүүд өөрсдийгөө Бурхны сонгосон үндэстэн гэж бичсэнээрээ бусад үндэстнийг Бурхан сонгоогүй, харин жинхэнэ үндэстэнд (ө.х. жүүдүүдэд) туслуулахаар илгээсэн үндэстэн гэж үзсэн” аж. Би хожим нь “Талмуд”-ыг харсан л даа. Иймэрхүү үг үсэг, өгүүлбэр, бүх л улс-үндэстэнд байдаг. Тэр тусмаа манайд одоо хэр “Монголчууд бол мөнх тэнгэрт ивээгдсэн, дэлхийд хамгийн суут, хамгийн тэнгэрлэг хүмүүс, бусад үндэстэн бидний дэргэд юу билээ” гэж ирээд авч өгдөг хүмүүс зөндөө л байдаг. Мусульманчууд сүржгэнэээд, эмзэглээд буй тэр зүйл бол “аман зохиол” маягаар исламын ард түмнүүдийн дунд яригдаж ирсэн уламжлал шиг санагдсан. Анти-семитист үзэл тархах нэг том шалтаг болсон Сионы мэргэдийн протокол ч гэсэн, яг жүүд хүмүүс зохиосон эсэх нь тодорхойгүй зүйл юм билээ, тэр ч бүү хэл дэлхий нийтэд жүүдүүдийг үзэн ядуулахын тулд анти-семитист үзэлтнүүд өөрсдөө зохиогоод тараасан гэх верс ч байдаг. Лав л сионизмыг үндэслэгч Теодор Хэрцлийн намтрыг харж байхад дэлхийг эзэгнэх тухай санаатай тааралддаггүй.

Өнөөгийн Израиль бол маш хүчирхэг улс. Шинжлэх ухаан, техник, технологийн хувьд төдийгүй зэр зэвсэг, цэрэг дайчдынх нь байлдах чадвар, эх орон, улс үндэстнээ хамгаалах урам зориг, ёс суртахууны хувьд (энэ дайныг эхлэнгүүт дэлхийн өнцөг булан бүрд янз бүрийн ажлаар явж байсан израйльчууд, ялангуяа залуус нутаг руугаа яаран буцсан байгаа юм) хэлэх юм үнэндээ байхгүй. Сири Ливан, Иран, Египет зэрэг улс ивээлдээ авч хөхиүлэхгүй бол Хамас, Хезболлахын энэ хэдэн террорист юу юм бэ? Тэр ч бүү хэл, арабын Йордан Ирак, Сири, Ливан, Саудын Араб, Иемен, Египет гэсэн 7 улс бүгд нийлж дайраад ч тэр жаахан Израилийг дийлж байгаагүй. Израиль, Монголын нэг томоохон газар нутагтай сумын дайны орон зайд оршин буй улс-орон шүү дээ. Арабын орнууд Израилийг устгах гэж 1948, 1968, 1969 онд гурван ч удаа дайн хийсэн байх.

Угтаа, Хамасын өдөөсөн энэ удаагийн дайн Украиныг эзлэн түрэмгийлэх гэж Путины өдөөсөн дайны зүй ёсны үргэлжлэл болж харагдаад байгаа юм. Хаа хамаагүй хоёр зүйлийг холболоо гэж бүү бодоорой. Путины эхлүүлсэн дайн дэлхий дээрх ад зэтгэрүүдийг сэрээж, тэдэнд урам зориг өгч, өдөөн турхирч, энэ бүх муу ёрын үйлдлийн эхлэлийг тавьж өгсөн хэрэг. Ойрхи Дорнод дахь Хамас, хэзболлахчууд, Африкт сэрээд Оросын далбааг барьчихсан дэлгүүр хоршоо, машин тэрэг шатааж яваа авантюристууд, Хойд Солонгос, Иран дахь хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхийг зөрчигчид Путиныг Украин руу халдан довтолсны дараа асар их урам зориг авсан. Нэг том милитарист гүрэн дэргэдээ буй жижиг орныг халдан довтолж болж байна, НҮБ, АНУ болоод дэлхий нийт яаж ч чадахгүй юм байна, энэ дэлхий дээр зөв, буруугийн ойлголт алга, хүч хэрэглэсэн нь зөвдөж, тэр ч бүү хэл зарим том гүрнүүд энэ дайнаас улс төр (Хятад), эдийн засаг (Энэтхэг), цэрэг-зэвсэг (Хойд Солонгос, Иран), дипломат бодлогын (Өмнөд Африк, Бразиль) хожоо гаргах юм байна гэж ойлгов. Муу ёрын логик гэж энэ шүү дээ.

2018 оны хоёрдугаар сар. Израилийн армийн байлдагчтай зургаа татуулав. Төөрчихөөд энэ цэргээс газар асуусан юм. “Хаанаас яваа жуулчин бэ?” гээд ихэд сонирхон яриа дэлгэсэн, уриалгахан зантай залуу байв. Энэ мэт буу зэвсэг агссан хүмүүс Израильд маш олон. Хав хар арьст жүүд (манайхан негр гэж яриад заншчихаж дээ, уг нь энэ үг доромж утга зөөдөг) буутайгаа явж л байна. Сонин ч гэмээр юм уу, өхөөрдөм жоохон, миний ач охин шиг “амьтан” бас л нөгөө автомат-буугаа үүрчихсэн хээвнэг алхаж явах, буу нь өгзөг, нурууг нь цохиод, бууны ам нь бараг газар шүргэчихсэн байх шиг.

ЖҮҮД НАРЫН ТУХАЙ ТОВЧ

Жүүд хэмээн бичээд байгаа нь Ринчен гуайг дагаж буй хэрэг. Jew гэсэн англи бичлэг, дуудлагыг Ринчен гуай жүүд хэмээн буулгасан шиг байгаа юм. Оросууд болохоор голдуу еврей гэх бөгөөд манайд ийнхүү бичсэн нь олонтоо тааралддаг. “Ховрой” хэмээн монголчилсон нэр ч тааралддаг санагдана, андуураагүй бол 1950-60-аад оны 1001 шөнийн үлгэр зэрэг номуудад. Мөн хэбрю гэдэг нэршилтэй холбоотой болов уу.

Жүүдүүд, тэд дэлхийн хүн амын 1%-иас ч цөөн, тийм атал Нобелийн шагналтны 22%, нэр хүнд бүхий Их сургуулиудын профессоруудын 24%, дэлхийн шатрын аваргуудын 40%, дэлхийн тэрбумтнуудын 25%, Оскарын шагналтнуудын 22%-ийг (Д.Бүжинлхам, Цойлогсод номоос эшлэв) эзэлж байна. Энэ бүхэн гайхаж, бахархмаар факт, баримт биш гэж үү? Үнэхээр, бахархам баримт, гэтэл бахархах нь байтугай атаархаж, атаархлаасаа болж хорсож, үзэн яддаг хүмүүс олон байдаг ажээ.

Тель-Авивийн Их сургуулийн Эйнштейнийн нэрэмжит Физикийн факультетын үүдэн дээр. Хэдийгээр, Израиль дайсагнасан хүрээлэл дунд цор ганцаар оршдог улс боловч иргэд нь найрсаг чанараа хадгалсаар. Факультетын үүднийх нь харуулд “Монголоос яваа жуулчин байна, Монголын нэгэн Их сургуулийн тэтгэвэртээ гарсан профессор хүн, танай Их сургуулийг сонирхсон юм аа” гэхэд оруулчхаж л байгаа юм даа (би хувьдаа, энэ улс-орон үргэлж дайны байдалд байдаг, бараг ч оруулахгүй биз гэж бодож байсан). Дашрамд хэлэхэд миний бие нэлээн хэдэн (10 гаруй) гадаадын Их сургуульд урт богино хугацаагаар ажиллах юм уу жуулчлалаар очихдоо орж, кампусаар нь тэнэж байлаа. Тэтгэвэртээ гарсан профессор гээд учраа хэлэхэд бүгд оруулчихдаг юм. Аль ч улсын Их сургуулийн орчин үнэхээр сайхан шүү. Хэрэв би аль нэг яаманд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, тэгээд очсон улсынхаа яамаар ороод гаръя гэвэл яах бол?

Хүмүүс Израилийг дан ганц жүүдүүдийн улс гэж бодоод байдаг шиг байдаг. Хүн амын 20-иод хувь нь араб болоод бусад үндэстэн бүрдүүлдэг юм билээ. Домгоор гэх үү, түүхээр ч гэх үү, жүүд болон арабууд эх өөртэй ч, эцэг нэгтэй угсаатнууд гэдэг (Абрахамын эхнэр болон зарц эмэгтэйн үр хойчис).

Жүүдүүд маш их сүсэг бишрэлтэй үндэстэн. Энд тэнд явахдаа ийм шашинлаг хүмүүстэй тааралдаагүй, ортодокс жүүдүүд нь гудамжаар алхаж явахдаа хүртэл номоо гараа барьчихсан, уншлагаа уншиж явах юм билээ.

Сүсэг бишрэлээс гадна их овсгоо самбаатай, ухаалаг, хөдөлмөрч хүмүүс. Аль Зөвлөлтийн үеийн яриа юм даа, Зөвлөлтийн олон үндэстнүүд дотроос армянуудыг их овсгоо самбаатай, хөдөлгөөнтэй гэдэг. “Нэг армян байгаа газар 3 орос хийх юм аа олж яддаг бол нэг жүүд байгаа газар 5 армян хийх юмаа олж чаддаггүй” гэсэн онигоорхуу яриа байдаг. Энэ бол жүүдүүдийн овсгоо самбаа, арга ухаан, хөдөлмөрч чанарыг хүлээн зөвшөөрсөн хэрэг. Ийм чанар нь тэднийг бусад үндэстнээс хялайх нэг шалтгаан болдог болов уу.

Жүүдүүдийн эсрэг геноцид бүр 2500 жилийн тэртээгээс Египетийн Рамзес хаанаас эхлээд (энэ үед иудэизмын их зөнч Мозес жүүдүүдийг Египет дэх их хядлагаас авч гарсан гэдэг, израильчуудын анхны энэ Их нүүдлийг түүхэнд Экседэс-Exodus хэмээн нэрлэдэг), дундад зууны үед бүхий л Европоор нэвт шувт дамжин, 19-р зууны төгсгөлөөр Орос, Польшид ид гаарсан байдаг. Эдгээрээс хамгийн аймшигтай нь 1930-40-өөд онд Гитлерээс Германд явуулсан жүүдүүдийг “Хоморголон устгах бодлого”. Гэхдээ аль нь ч тэднийг устгаж чадаагүй юм. Тэд бол хүн төрөлхтний бүхий л түүхийн турш энэ мэтийн гал усны гашуун зовлонг үзэж туулж, тэсэж давж гарч ирсэн үндэстэн.

Түүхийн бүхий л үед ийм зовлон зүдүүрийг туулж ирсэн, одоо чаддагсан бол өөрсдийг нь бүр мөсөн устгах хүсэлтэй улс үндэстнүүдийн дунд ганцаар оршсоор буй энэ үндэстэн “орших, эс оршихуйн” дилемтэй тулгарсны хувьд энэ мэтийн дайнд ёстой ясаа цайтал үзэлцэх биз ээ, тэгэхээс ч өөр аргагүй. Нөхцөл байдал тэдэнд “ҮХ ЭСВЭЛ УСТАЖ АЛГА БОЛ” гээд байгаа юм чинь. Эх орон, төр-улсаа байгуулах гэж зовж шаналж ирсэн түүх нь тэдний сүлд дуунд маш тод илэрдэг. Хэбрү хэлээр бол “Хаттиква” (англиар “The Hope”, монголоор “Итгэл найдвар”) хэмээх 19-р зуунд зохиогдсон энэ ая дуу жүүдүүдийн төрөлх Израиль нутаг, Сион ууландаа эргэн очиж, төр улсаа байгуулах 2000 жилийн итгэл найдварыг нь илэрхийлдэг.

Иерусалимын Хуучин хотын хэрэм. Хуучин хот гэдэг нь угтаа бол жинхэнэ Иерусалим, Дэвид хаан (нөгөө еврейчүүдийн одыг зохиосон хаан, тиймээс одоогийн Израилийн төрийн далбаан энэ одыг “Дэвидийн од” гэх нь бий) одоогоос 2000 жилийн өмнө Израилийн нийслэл болгосон. Эхнэрийн маань цаана нөгөө мушгираа үсээ шанаагаа дагуулан унжуулсан, хар шляп, тоорцог (тоорцог нь заавал хар өнгөтэй байх албагүй юм билээ), пальтотой ортодокс хоёр жүүд харагдаж байна. Энэ хананы цаана бидний домог болон ярьдаг түүх, дурсгалын газрууд бий. Есүс Христ загалмайгаа үүрээд ташуурдуулж явсан гудамж, загалмайд хадсан дов толгой, тэр газар нь босгосон Ариун Мэрийн сүм, жүүдүүдийн алдарт “Алтан хана”. Алтан хана гэхээс тэр хананд нь гар хүрч үзэх гээд орох гэтэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс тусдаа ордгийг мэдэхгүй хөөрхөн будлисан шүү. Үнэн алдартны лам нар ч их тааралдсан. Исламын мөргөлийн газар руу ороогүй. Үүдэнд нь зогссон израйль цэргүүдийн нэг “Та муслим уу? Исламаас өөр шашинтнуудад ийш орох хориотой” гэхээр нь больчихсон. Хуучин хотод ортодокс болон католик христчүүдийн сүм, жүүдийн Алтан хана гээд шашин шүтлэг, мөргөлийн газар олон, бүгд юу ч асуухгүй оруулж байсан, харин исламын сүмд л оруулаагүй. Гэхдээ исламын бүх сүм ийм журамтай биш байх, Истанбулд бол оруулчихдаг юм билээ.

ТӨГСГӨХ ЦӨӨН ҮГ

Жүүдүүдийг ойлгож, өрөвдөж, тэдэнд хүндэтгэлтэй хандах хэд хэдэн шалтгаан байна. Юуны түрүүнд, тэд бол дэлхий дээр хамгийн их хавчигдаж, зовж шаналж, алуулж хядуулсан үндэстэн. Гэсэн хэдий ч хэл, соёл, шашин шүтлэгээ огт гээгээгүй хүмүүс. Хэл гэдэг бол нэг хил хязгаарын дотор хамтдаа байж, байнга тэр хэлээр харьцаж байж л амьд байдаг зүйл. Бусад үндэстний дунд төрөлх хэлээрээ яривал адлуулж, мөрдөгдөж, хавчигдан гадуурхагдаж, бүр хэлмэгдэж байсан атлаа дэлхийн хаана ч байсан хэдэн мянган жилийн турш хэлээ хадгалсаар ирсэн үндэстэн бол тэд. Соёлын хувьд ч яг адил. Шашин шүтлэгтээ гайхалтай үнэнч, энэ нь ч жүүдүүдийг жүүд хэвээр үлдэх гол хүчин зүйл болсон. Тэд хэр барагтай сүсэг, үндэс угсаагаа солино гэж байхгүй. Мэдээж, цөөн тохиолдол байдаг л байх, жишээ нь, Карл Марксын эцэг Генрих Маркс иудэйн шүтлэгээ сольж, христийн шашинтан (протестант бил үү, католик) болсон байдаг.

Тэдэнд хүндэтгэлтэй хандах өөр бусад шалтгаан, дээр дурдсан баримтууд. Дэлхийн хүн амын дунд тийм цөөхүүл, тэгээд дээр нь үргэлж хавчигдан гадуурхагдаж байсан атал ингэж их амжилт үзүүлсэн үндэстэн өөр байдаг гэж үү! Нобелийн нэг шагналтны нээлт гэхэд хүн төрөлхтөнд хэчнээн их ач тусаа өгсөн байдаг билээ!

Энэ бүхнээс гадна энэ хүмүүст хүндэтгэлтэй хандах хувийн гэмээр нэг шалтгаан байна, либертари үзэлтэй холбоотой. Либертарианизм нь үзэл-онол болж төлөвшсөн 20-р зуунд энэ үзлийн 5 том төлөөлөгч байсны 3 нь жүүд хүн байв (эднээс Хайк, Фридман хоёр Нобелийн шагналтай).

Ер нь, жүүд гэр бүл, жүүд ээжүүд либертари аж төрөх ёс, ёс заншил, онол-сургаал, ёс зүйг уламжлал маягаар амьдрал ахуйдаа хэрэгжүүлсээр ирсэн байдаг. Жүүд хүүхдийн гэр орон, ээжээсээ хар багаасаа авдаг хүмүүжил, зан заншлын зах зухаас дурдвал:

  • хүний хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх (цаад өргөн, том утгаараа laissez faire зарчим),
  • өөрийн үзэл бодолтой байхад нь саад хийхгүй байх (бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандах, ө.х. хүлцэн тэвчихүйн зарчим),
  • бусад хүн юу ч гэж байсан тавьсан зорилгодоо үнэнч байх (тууштай, сайтар бодон байж үзэл баримтлалаа сонгох зарчим),
  • сахилга бат, дэг журамтай байх (аяндаа тогтсон дэг журам болон rule of law-ийн зарчим),
  • хүч хэрэглэхээс аль болох зайлсхийх (хүчирхийлэлгүйн аксиом),
  • үр хүүхэдтэйгээ байнга ярьж байх, багаас нь асуулт тавьж сургах (үзэл бодлын эрх чөлөө, энэ нь бид л ажигладаггүй болохоос танин мэдэхүйн асар ач холбогдолтой дадал зуршил юм),
  • мөнгөтэй зөв харьцаж сурах, ямар ч үед хуримтлалтай байх (ирээдүйдээ хөрөнгө оруулах),
  • зөв, шударга арга замаар өрсөлддөг байх (өрсөлдөөний зарчим),
  • ямар ажил хийх нь хамаагүй, гол нь хийж буй ажилдаа хамгийн сайн мэргэжилтэн байх (аливаа зүйлд үнэнч хандах зарчим),
  • гуйлга, бусдаас ямар нэг халамж нэхнэ гэдэг бол 1-д, хүний хөдөлмөрлөж олсон зүйлийг зүгээр авах оролдлого, 2-т, тухайн хүнийхээ эрхшээлд орох үүд хаалга гэдгийг сайтар ойлгуулах (халамжийн эсрэг болон эрх чөлөөтэй байх зарчим),
  • бусад хүмүүсийн хувьд амжилт нь багш болдог бол жүүд хүүхдийн хувьд алдаа нь багш болдог (алдахаас үл айх зарчим)
  • хүн бол өөрийн хувь заяаны онгоцны ахмад (аав ээж, ах дүү, найз нөхөд гээд хэн ч байсан тэр хүүгийн амьдралыг мэдэх ёсгүй гэсэн хүний эрхийн болон эрх чөлөөний зарчим)

гэсэн маш олон зүйл бий дээ. Жүүд айл, жүүд ээж зөв хүн, зөв айлд байх ёстой либертари зарчим, дэг журам, ёс заншлыг амьдралдаа байнга хэрэгжүүлж байдаг ажээ.

PS: Монголд цөөн тооны (10-аад) жүүд болон жүүд угсаатай хүн байдаг, тэдний нийгэмлэгийн тэргүүн нь С-ийг гэсэн яриа сонссон. Үнэн худлыг бүү мэд, тааралдвал асууя гэж бодож байна, хүний хувийн асуудлыг сонирхсон хэрэг болохгүй байлгүй дээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
30
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

77 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

рьөьрхөөхьр 2023-11-20 59.153.86.198

Өөрөө ч гэсэн жүүд ба бусад гэсэн үзлийг ил тод сурталчилаад байхад анти семитизм байлгүй яахав дээ.

Avatar

Зочин 2023-11-20 139.5.219.228

Хотын бид нар ядахдаа хашааны газар, олигтой ажилч үгүй түрээсийн байранд түгжрэл дунд тэднээс дээрдэх юм алга даа.

Avatar

Нэргүй 2023-11-20 95.99.118.211

ene ebrei nariin esreg uzeldee bish shuu dee. jaahan amidrah gazar guij orj irchheed odoo yaj baigaag ni harchih. Bidnii suuliin naidvariig b** untraagaach geed guij irj baisan ni 100 ch hurehgui jiliin omno shuu dee.Hamas delhiid alan hyadlaga uildeed baigaa yum baihgui. Eh nutgiinhaa toloo l temtseh gej chadan yadaj baigaa buleglel. Olon zuun huniig honoojee, tegvel evrei nar olon 1000n huniig hariud ni honooloo, tal huvi huuhduud shuu dee. ted nar medseer baij uuniig uildsen. Ted dainii gemt

Avatar

Нэргүй 2023-11-20 202.126.90.74

Энэ бид 2 ын доктор гэж юу байсийн

Avatar

Нэргүй 2023-11-20 202.126.90.74

Гуцаарай жүүдийн шээс долоогч бас монголд байдаг юм бна,

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-20 103.212.117.100

Хамас- Изриалын дайн үүсэхэд Израилын тал буруутай тухай НҮБ-ын е/н/б/д Гуттериш мэдэгдсэний дараа Израилчууд түүнийг огцруулах санал гаргаж баахан дөвчигнөсөн. Манай 2 хөрш ОХУ , БНХАУ Палестин , Израил улсууд тайвнаар зэрэгцэн орших ёстой гэсэн бодлогыг баримталж бн. Израйльчууд Иордон голын баруун эргээр Палестинчуудын байрыг трактороор түрж өөрсдийнхөө сууцыг барьж, Иерусалим хотын палестины хэсгийг өөртөө нэгтэгсэн г.м. Дайны гол буруутанг НҮБ нэрэлчихлээ.Хөлсний бичээч гутамшиг.

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.178.40

Израил, Палестин хоёрын алинтай нь Монгол Улс илүү ойр харилцаатайг мэдэхгүй нөхдүүд л палестиныг өмөөрөөд орилоод байх юм?? Хамас гэдэг чинь лалын хэт даврагч харгис үзэлт, энгийн иргэдээ ч золиослохоос сийхгүй алан хядагчид!! Тэд чинь цагаа тулбал биднийг ч устгана гээд дайрч мэдэх араатнууд шүү дээ!!! Хайр зарлаад өмөөрөөд байхаар улс бишээ!!

Avatar

Зочин 2023-11-20 66.181.160.52

Палестинчуудын 80 % нь эрт дээр үед салж яваад муслим шашинд орсон жүүдүүд гэж уншиж байсан юм байна ..

Avatar

Fuvk sholoom 2023-11-20 103.57.95.84

fuck sholoom

heden usd absan be

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.176.192

Гагц нэг талыг барьсан, туйлширсан хүн байна. Уншигч хүмүүс туйлын үнэн гэж л бүү итгээсэй. Авах, гээхийн ухаанаар уншихгүй бол ийм "ухаантнууд" хэцүү шүү.

Avatar

Нэргүй 2023-11-20 202.21.108.23

Харин ч маш сайн ойлгомжтой бичсэн байна. Ядаж монголчууд энэ анти-семитизм үзлийг гаргамааргүй бнаа.

Avatar

Нэргүй 2023-11-20 115.40.117.109

Хэт нэг талыг барисан гэхээсээ илүү, ярихгүй бол болохгүй хэт үнэнийг л энгийнээр тайлбарлажээ. Сайхан ярилцлага байна.

Avatar

Нэргүй 2023-11-20 202.126.88.195

ШИЙДВЭРИЙГ ХАМАЗ ГАРГАЖ, ХАРИУЦЛАГЫГ ПАЛЕСТИНЫ АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ БАЙНА. ХӨӨРХИЙ ПАЛЕСТИНЧУУД ОДОО ЯАЯ ГЭХЭВ, ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР Л ГЭГЧ БОЛОВ. ҮНЭНДЭЭ ИЗРАЙЛЫГ АНУ Ч БАРДАГГҮЙ ЮМ ДАА.

Avatar

Хамазынхан яах гэж зүгээр байсан улс руу халдав аа 2023-11-20 139.5.219.243

Энэ Хамазынхан яах гэж зүгээр байсан улс руу халдаж, хэдэн мянган пуужин харваж, гадаадын болон Израйлын хэдэн зуун хүнийг алж, хэдэн зуун хүнийг барьцаалав аа. Тэгээд Хамазын удирдагчид нь өөрсдөө байлдахгүй, энд тэндхийн улс орнуудад очиж нуугдчихаад з****г, мөнгө болон улс төрийн дэмжлэг гуйгаад явах юм.

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.183.49

Хамасыг Оросууд хор найруулж,явуулга хийж байгаад Израйльруу турхирсаныг дэлхийн олон нийт сайн ойлгож бхаа !

Avatar

Нэргүй 2023-11-20 188.162.254.47

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-20 103.212.119.158

Ямар муухай бялдууч, долигонуур, харгис этгээд вэ? 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-11-20 119.18.0.245

Энэ орны хүмүүс амьдрахын төлөө хөөрөлдөх завгүй тэмцэлдээд, монголчууд бид ажиллах завгүй мэдэмхийрцгээгээд, монголын их амар амгалан гэх үү

Avatar

Zochin 2023-11-20 202.21.107.26

Израил Палестины асуудлыг тэрний зөв гэж шууд хэлэх аргагүй. Өөрийн уугуул нутгийг чинь эзлэн түрэмгийлээд, тойруулж хана бариад буланд шахвал ямарч үндэстэн тэмцэнэ. Ард АНУ байж, технологи өгч, жил бүр 4 тэрбум $-оор армийг нь хангаж зэвсэглэсээр ирсэн учраас Израил хүчтэй байгаан.

Avatar

Фариа лам 2023-11-20 202.131.234.238

Батчулуун доктор энгийн сайхан үгээр, товч тодорхой бичсэн байна. Уламжлал ёсоор нийтлэлийн хариу үйлдэл, коммэнтуудыг уншихад манайхны нөгөө л нэг шүдгүй нохойн зан цухалзаж. Батчулуун гэдэг хүн итгэл үнэмшлээрээ пост бичсэнийг "эздийн захиалгаар" нтр гэсэн тайлбар зүүж нтр. Өөрсдөө бол иймэрхүү нийтлэлийг итгэл үнэмшлээрээ биш, эздийнхээ төлсөн хөлсөнд тааруулж бичдэг гэдгээ барьж өгч байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-11-20 184.82.74.126

Batchuluun gej huni urd bichsen nitleliig unshdag baisan ene udaa harin tend yvsan gai g end duudav geh shig bichveriin uchiriig olsongu, antisemitism gej yrih gej baiga bol zionism n tuhai jew undesten burhni huu busdas deeguur gesen rasist uzeliig ni bas yrih heregtei boluu. Ihenh humuu ter dotoro Jew uursdu zionism g demjdeggui. Hamas n dovtolgoog todoruulhad 2,3 say huniig (open air prison) horih lagert heden 10 jileer horivol harui uildel bas uzuuleh baihdaa, horhoi atirdag shig

Avatar

Нэргүй 2023-11-20 109.70.100.66

Израйлийн шолоом нь шоглоом болсоон

Avatar

Нэргүй 2023-11-20 203.91.115.48

НИЙТЛЭЛИЙН ЗОХИОГЧ бАТЧУЛУУН ГУАЙ БОЛОН ДООР СЭТГЭГДЭЛ БИЧИГСДИЙГ Н.СОМА ГЭДЭГ ХҮНИЙ "УДМЫН ДОРОЙТОЛ" НОМЫГ УНШИХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА. ТЭНД ЕВРЕЙЧҮҮД ЯАГААД ОЛОН АРД ТҮМЭНД ҮЗЭН ЯДАГДАХ БОЛСНЫГ ТОВ ТОДОРХОЙ БИЧСЭН БАЙГАА.

Avatar

Нэргүй 2023-11-20 192.82.66.43

Монголчууд тэрүүгээр яваа гайг энүүгээр дуудав гэдэг дээ, иймэрхүү ээдрээтэй зүйлээс холуур байсан нь дээрдээ.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-11-20 202.126.88.84

Батчулуун аа, иймэрхүү нэг талыг барьсан хүмүүсийн тархи угаах шинжтэй "үлгэр домог" шиг юм бичихэд чиний эзэд чинь чамд хэдэн төгрөг өгдөг вэ. Том гүрнүүдийн том дайн болж байхад Монгол шиг жижиг, ямар ч нөлөө байхгүй улс дуугуй л байж байдаг байхгүй юу да. Ингэж зөнөж болохгуй байхаа. Эмчүүүл

Avatar

оноч 2023-11-20 202.5.205.34

Сумати гээд э****з нөхөр өөрийгөө жүүд гаралтай гэсэн ухааны юм яриад байдаг байсан. Тэр болов уу. Ер нь бол дээр хэлж буй нөхөр уг нь үнэн хэлсэн. Гэхдээ, иймэрхүү өнгөөр хэлэхээр тэгээд тролл болчихож байгаа юм. Уг нь комментыг хүртэл зүгээр л бичиж сурмаар бна доо. Маньд бол нэг их хамаатай асуудал биш. Гээд иймэрхүү соён гэгээрлийн чанартай бичлэг ч бас муу ч юу байхав. Үүний эсрэг Палестины зөв юмаа гээд үндэслэлтэй бичвэл жинхэнэ тэмцэл болно.

Avatar

Иргэн 2023-11-20 139.5.219.243

100 саяыг

Avatar

Бадарч тахар 2023-11-20 103.57.93.42

Гурван монгол нэг оростой тэнцэнэ ! гурван орос нэг гёрмантай тэнцэнэ ! гурван гёрман нэг жүүдтэй тэнцэнэ ! гурван жүүд нэг монголтой тэнцдэг гэсэн нэг үг байдаг юм !

Avatar

Нэргүй 2023-11-20 38.42.106.107

Зссс хар хүний төлөө шар хүн гэж. Шинэ цагийн нацистууд тэд чинь. Сионизм гэж орилолддог, ертөнцийг өөрсдийн эрхшээлд орцулна гэж ил тод ярьдаг нь хэн билээ

Avatar

Нэргүй 2023-11-20 103.212.118.108

Анх еврей нар Исус Христосоос урваж Ромчуудад барьж өгснөөр жүүдүүдийн зовлон эхэлсэн. Өнөөгийн палестинчууд еврей нарт булаагдсан гаүар нутгийнхаа төлөө 1947 онд Сталин НҮБ-тэй зөвшилцөн израйль, палестин 2 тусгаар улс байгуулахаар шийдэхдээ палестиныг орхисоноос хойш тэмцэж байгаа нь буруу биш. Еврейчүүд дэлхийн санхүүг атгаж байгаа болохоор манай аялдан дагалдагч нар АНУ-г дуурайж зусардах нь аргагүй

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.189.98

эзэлсэн газар нутагаа өгчихвэл сайн сан тэр талаар бичихгүй бутаад байх хэрэггүй

Avatar

Яах гэж эхэлж алан хядсан юм 2023-11-20 139.5.219.243

Энэ арабын алан хядагчид ингэж гомдоллох байсан юм бол яах гэж эхэлж дайрч, алж, барьцаальсан юм бол. Израйльчууд эмэгтэйфчүүдийг дорд үздэг, дээрэлхдэг, алан хядлага явуулдаг муслимуудыг бодвол хамаагүй соёлжсон үндэстэн. Тэр Нобелийн шагнал, эрдэмтэд ч гэсэн дандаа жүүдүүд

Avatar

Зорге ! 2023-11-20 103.57.93.87

33 сургуульд нэг ангид сурч байсан ! хүү байна их л зовлонтой түүхтэй адармаатай зам туучсан үндэстнүүдийн тухай өөрийн үзэл бодлоо бичиж дээ ! хүчирхийлэл хэзээ ч аз жаргал авчирдаггүй ! шашин шүтлэг , олон зуун жил ужгирсан үндэстэн хоорондын сэтгэлгээний тэмцэл ! үр дүнд нь энгийн иргэд ,хүүхэд багачууд олон зуун мянгаараа амь насаа алдана ,энэ талцуулаад хэн нэгнийг өмөарч ! 2 тал болгоод байх нь ариун явдал уу ?

Avatar

Нэргүй 2023-11-20 64.119.31.21

Тэгээд тэр баян тансаг амьдраад бгаа хамаасынхаа толгойлогчдоо устгахгүй яагаад гэмгүй иргэдрүү дайраад байгааг ойлгохгүй бна. тагнуул цагдаа энэ-тэрээ явуулаад баривчлаад болохгүй бол мэргэн буучаар устгуулчихаж болдоггүй юмуу. чаддагаараа зэвсэггүй иргэдрүү том том хүчтэй зэвсгээр хөнөөгөөд л байх юм.

Avatar

Нэргүй 2023-11-20 64.119.31.21

худлаа, хамаасыг устгах гэсэн худал үгний цаана палестиныг устгаад өөрсдөө газар нутагт нь эзэн суух зорилго нуугдаж байгаа. үнэхээр хамаасыг устгах гэсэн бол удардагчдыг нь л устгахад болношүүдээ, үгүй гэжүү кккк.

Avatar

Нэргүй 2023-11-20 202.126.89.77

Цэрэг , зэвсэгг техник нь Палестины доор хонгилд байна гэж байна ….ойлгохгүй байна уу ?..модон толгойтоо

Avatar

Иргэн 2023-11-20 103.212.118.122

Барууныхны цацсан угаадас долоож амьдрах энэ Батчулунд сайхан л юм байгаа биз. Бидэнд бол огт өөр

Avatar

Нэргүй 2023-11-20 172.59.184.88

juuduud pashistuud uursdiiguu hu busadoig nohio gedeg Palestine sumo Isreal tsereguud orj aab huug buudaj zoriud dainiig uduusun ene durak yaga Bisbee delhii dayar Isreal allaga iig esreg baihad yuga soliorood ba olj t

Avatar

Зочин 2023-11-20 202.126.88.97

Палестины газар нутгийг Америкийн далбаан дор түрэмгийлж хүчирхийлэл үйлдэж байгаа жүүдүүдийг өмөөрч байхав. Түүхээ уншихаар газар нутаг байхгүй зүгээр домог шиг нэр төдий газрыг англи америкчууд өгсөн одоо тэд хүчээр газар нутгаа томруулж түрэмгийлж байна

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.186.186

Оросыг шvтэгчид бvгдээрээ нэг их муслимустуудад хайртай болчисон муусайн жvvдvvд энэ тэр гээд чарлалдаад байдаг болчихсон 10р сарын 7ноос хойш ккк

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.178.40

Манай төр засаг Израил-Хамасын дайны талаар ямар байр суурьтай байгаа нь мэдэгдэхгүй дүмбийгээд байхаар зарим тэнэг (гадны хатгалга ч бий байх) иргэд нь арабыг өмөөрч мөөрөөд байгаа юм!!

Avatar

Нэргүй 2023-11-20 103.212.118.60

ШОЛООМ … ШОЛООМ …

Avatar

Нэргүй 2023-11-20 202.21.108.15

Шөлом

Avatar

Нэргүй 2023-11-20 202.21.108.15

Шалом

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.117

УЛААН КОММУНИСТ БОЛОН БАРУУНЫГ ДАГАН ДАЛДАЙГЧ НАРАА СОНСОЖ БАЙ. ХАМАСЧУУД ГЭЖ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ДАЙНЫГ ТУРХИРАХЧИД ДАЙН АЛАН ХЯДЛАГА ЗАХИАЛГААР ӨДӨӨГЧИД НЬ ҮНЭН. ГАЗА ХОТОД ЗОРИУЛАХААР АВСАН БҮХ ТУСЛАМЖИЙН МӨНГИЙГ ӨӨРСДӨДӨӨ ЗОРИУЛЖ МӨН ЗӨВХӨН ДАЙНД ЗОРИУЛЖ АРД ИРГЭДДЭЭ ХОХИРООСОН ҮНЭН НЬ. ИЗРАЙЛЧУУД БОЛ ЖҮҮДҮҮД ДЭЛХИЙД ЗАРТАЙ ҮНДЭСТЭН ЖҮҮДҮҮД ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ТАЛЫГ ЗАХИРЧ БАЙНА. ГАЗЫН ЗУРВАСЫГ ӨДӨР ШӨНӨГҮЙ БӨМБӨГДӨЖ НЭГ ШИРХЭГЧ БҮТЭН БАРИЛГА ҮЛДЭЭЛГҮЙ ОЛОН МЯНГАН ЭНГИЙН ИРГЭДТЭЙ НЬ УСГАЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2023-11-20 183.177.99.226

Үгүй дээ, 1948 онд хамт олгосон Палестины нутгийг нь Израйль дороо эзлээд авчихсан болохоор ямар сайн байхав дээ, америкийн асар их дэмжлэг дор өндийсөн, суусан газраасаа шороо атгаж чаддаг айхтар хүмүүс

Avatar

Зочин 2023-11-20 203.98.77.143

Би ч бас санал нэгтэй байна. Жижиг үндэстэн хэрхэн хүчирхэг болох вэ гэдэг талаас нь ойлгуулах гэж хичээсэн нь сайшаалтай.
Зөв мэдээлэл

Avatar

Нэргүй 2023-11-20 202.21.97.30

Анх ямар нутагт гуйж амьдарлаа одоо ямар нутгийг эзэмшиж байна палестинийг хүн амын хэдэн хувийг хядсан байна яагаад тусгаар тогтнол дээр нь байнга саад учруулаад байна гээд ярих харах дүгнэх юм зөндөө зөндөө палестин тусгаар улс болж байж энэ асуудал шийдэгдэнэ

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.160.60

Би амьдралдаа нэг л жүүд хүнтэй таарч байсан СССР ийн жижигхээн тосгон шахуу хотод сурдаг байлаа . Сургууль даяар нэг л жүүд багш байлаа … Ангиль , Франц аар ус цас , төгөлдөр хуур маш сайхан тоглдог ,үргэлж л инээмсэглэж явдаг , маш боловсон харьцаатай сайхан залуу байсан ..Гэтэл Орос багш нар маань " Наадах чинь еврей байхгүй юу" гээд л нэг л дурамжхан байдаг сан …Атаархаад л байдаг байж л дээ …

Avatar

Нэргүй 2023-11-20 202.9.47.28

1948 онд байгуулж өгсөн тэр хил хязгаар дотроо амьдарч байвал хэн ч юу ч хэлэхгүй шд. Бас нэг юм: зовсон зүдэрсэн л гэнэ, нутгаа хаяад явсан хүмүүс шүү дээ, яаж ч зовж зүдэрч, ядуурч доройтлоо ч нутагтаа яаж ийгээд амьд үлдсэн монголчуудыгаа би илүү мундаг гэж бодно. Еврей нар мундагтаа биш, харин бусдын бий болгосон илүү ая тух, амар хялбар амьдрах газар руу нүүдэллэсэн биз дээ

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.117

YUN NUTGAA HAYAJ YBAH ELIIREED BAIGAARAI

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.160.60

Түүх сайн унш.. Гэхдээ гүйлгэж биш бүр ойлгож унш …за..

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.117

АМЬДРАХ АРГАГҮЙ ХАРГИС ХЭРЦГИЙ БҮДҮҮЛЭГ МУСЛИМЧУУД ДУНД ӨЧ ТӨЧНӨӨН ДАЙНД ТҮЙВЭЭГДЭЖ ЭЗЛЭГДЭЭД ДҮРВЭГСЭД БОЛСОН ХҮМҮҮСИЙН ОДОО САЙН ДУРААРАА ЯВСАН ЮМШИГ ЭЛИЙРЧ ӨГЧ БАЙНАА. ТЭГСЭНЭЭ ХАА ХАМААГҮЙ ТЭС ӨӨР ТҮҮХТЭЙ ОГТ ӨӨР ГАЗАРЗҮЙТЭЙ ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛСЭН ДАЙЧИН СЭТГЭЛЗҮЙТЭЙ МОНГОЛЧУУДТАЙ ХАРЬЦУУЛЖ ЯАХ ГЭЭВ ҮНДСЭРХЭГ БОЛОХ ГЭЭД ЯДЧИХ ЮМ ХАХА

Avatar

Нэргүй 2023-11-20 202.55.188.124

Ene dainii talaar bichsen buh medeeg unshaarai ehen n yum yy tugsguld n dandaa ‘ ergen sanuulahad 10 sariin 7nd hamas dowtolson’ gj bichsen baigaa

Avatar

Нэргүй 2023-11-20 202.70.34.27

барууны улсууд өөрсдөөс нь огт хамааралгүй амьдарч байгаа улсуудыг дандаа ад шоо үзэх юмаа??? тэдэнд ер нь ямар гэм хийсэн юм? тэднийг өөрсдөд нь заналхийллээ л гэдэг??? тэгсэн мөртлөө барууныхан өөрсдөө л цэрэг зэвсгээр их хөөцөлддөг (АНУаас өөр б** дэлгүүртээ зардаг улс ер нь бий билүү??) өөрсдийгөө шилдэг гэдэг мөртлөө хойд солонгосоос үхтлээ айна??? юу ч гэсэн үг юм?
Ер нь үр хүүхдээ бие даагаад амьдар гэдэг мөртлөө амьдралд нь байнга оролцож ядаргаа болдог хадмууд шиг л…

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.117

YUN HADAM. CHINII HADAMTAIGAA VVSGESEN ASUUDALD DELGIII TUICH HAMAAGVI . MAL CHIN ULYAG UURINHUU HEMJEEND SETGEDEG BNSHV HHAAHA AMID ONIGOO CHIN YBJ NOM UNSH.

Avatar

Нэргүй 2023-11-20 202.55.188.124

News.mn ugaasaa medeenuudiig n unshaad bhr USA n taliig barisan l medeelel gargadag

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.117

ZUWLULT TAL BARIMTALUULY TE HAHAHA. MALUUD ARDCHILSAN ULSAD AMIDARCH BJ BAS ULAAN KOMUNIST BOLOH MURUUDULTEI. TSUSAN ULAAN KOMMUNIZMIIG AMRUU NI CHIHEH YUM SAN

Avatar

Medehgui baij 2023-11-20 124.158.90.3

Mongolchuud unenedee medehgui baij Arabiin alanhyadachiig omoordog. Unendee islamuud dandaa evdlen suitgedeg, alj hyaddag

Avatar

Нэргүй 2023-11-20 202.55.188.124

Nuguu no war gd baidag eliiregchid haichsiin USA n dainiig demjeed baihaar nud n balai chih n dulii yawj bga biz

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.117

HAHA VNEN VNEN NO WAR L BOL NO WAR SHVV HAACHIW MALUUD

Avatar

Mash zov 2023-11-20 124.158.90.3

Zov bair suuri, Manaihan medehgui baigaa bolohoos arabuud dandaa alan hyadlaga uilddeg

Avatar

Нэргүй 2023-11-20 43.242.242.247

Маш зөв. Эрдэм мэдлэгтэй хүмүүс ингээд сайхан бичээд байх хэрэгтэй.

Avatar

Het neg talig barijee 2023-11-20 112.186.45.126

Isreal anh ymar hemjeetri gazar nutagtai bsn odoo ymar bolsn talaar bodoj uzsnnuu malaa.gaziihan duraaraa erh medeln ih homs ihenh yumiign Isrealchuud meddg bsiishdee yg l uvurmongolchuud shig .

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.117

битгий тэнэгт наад газар нутаг чинь бүр анхнаасаа жүүдүүдын газар нутаг ирусалим гэж хот дэлхийн шашны төв Христ Лалын шашны үүссэн хот гэж үздэг учраас загалмайтны аян дайны гол бай лалын Жихадын аян дайны гол бай гжэд түүхэнд өянөөн удаа хүчирхэг хаадуудад эзлэгдэж байсан гээд бичээтэй байгаа. Мал чинь 1930 оны юмаар дүгнээд байх юм манай эрний өмнөх христийг он тоолол эхлэхээс өмнөх түүхийг мэд дараа нь манай эрний 100аас 1900 он хүртэлх 2000 жилийн түүх дэлхийн улс орон болгонд байдгыг МЭД

Avatar

үнэн 2023-11-20 192.82.66.247

Арабууд, египетүүд, палестинүүд довтлох болгондоо зөрүүлээд газар нутгаа алдаж байсан. Түүхэндээ уулаасаа тэдний газар нутаг. Өвөр монгол Буриад халимаг энэ тэр шиг гэх юм уу. гол нь хүчирхэг учраас ялж чадаж байна, хариуд нь юм аа авч чадаж байна.

Avatar

Нэргүй 2023-11-20 202.170.68.162

Хөгжмийн фестивалыг Хамас биш Израйлчууд өөрсдөө буудаж дайн эхлүүлсэн байна.
http://www.internethaber.com/hamas-degil-israil-helikopterindeki-askerler-vurmus-festival-saldirisiyla-ilgili-sok-gercek-2336953h.htm

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.117

иймхэн юмаэд итгээд тархидуулчихсан уу хаха. Чиний ухаандд чинь ухна ишиг үхчиж. Сонгуулиа ч зөв өгчиж чадахгүй нам дагсан хий шүтлэгтэй хуучин сэтгэхүйтэй чинь энэ шүү дээ. Бодвол чам шиг хоцрогдсон хүмүүс бөө ламдаа итгээд сар шинээр ууланд гарч орилдог биз. Эхлээд яагад палестин дайн өдөөсэыг бод айн дараа нь дэлхийд юу ву болж байгааг бод тэгээд толгой чинь хүрдэггүй юу аргагүй аргагүй ххахха. Одоо наад эх сурвалжийг хэний жзэмшдэг сайт оруулсныг бод нет ух нөөд мойног бүдүүн хурууга хөдлөгө

Avatar

No war 2023-11-20 122.201.19.99

No war

Avatar

Зочин 2023-11-20 59.153.113.129

нэг талыг барьсан нийтлэл

Avatar

Зочин 2023-11-20 202.179.21.205

Израйлчууд арай дэндүү харгис байна аа тэр нялх хүүхдүүд нүд хальтрам ийм нэг зэр зэвсэггүй шахам нөхдүүдээс шүдний эмч шиг түүж болноо доо энэ олон жил харгалдаж байж тагнуулуудаа ашиглаад нухаж болох байсан байх тэрнээс жүүд хамас ёстой пад алга маньд ямар хүртээлтэй биш.

Avatar

Зочин 2023-11-20 59.153.113.129

барууныхныг дагаж далдайсан гар байна

Avatar

иргэн 2023-11-20 66.181.190.80

хэт нэг талыг барьж нийтлэж байгаа чинь Өөрийнхөө Үзэл бодлыг бусдад тулгаж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож байна,

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.178.40

Дургүй бол уншихаа л больчихгүй юу?! Хэрүүл хийж байх хэрэггүй!!

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.191.88

Палистинуудыг тайван орхичихвол тэгээл боллоо. Орж орон байрыг нь дээрэмдээд гэрийг нь нурааж өндөр барилга бариад жүүдүүд ирж суугаад байхаар хэн дцртай найрсаг байх вэ дээ. Зөвхөн жүүд эзэнтэй СНН АБС зэрэг суваг үзэж дүгнэлт хийхээ болчихоо хөгшөөн

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.117

жаахан мэдээ ухаж сур өнгөрсөн 10 жилд үүнтэй холбоотой юуву болсныг ол tarhi ugaaltiin medeenii aubguudaas tusdaa CNN Aljazeeragaas uur jinhene bodit baidliin medeenvvdig uhaj sur chadhuu. ENE CHADAHGVILDEE TARHIA UGAALGAJ BHDA TAARSAN YDARSAN MAL YUM CHIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж