МУИС-ийн I байрыг нураахгүй, III байрыг шинэчилнэ

МУИС-ийн I байрыг нураахгүй, III байрыг шинэчилнэ

МУИС-ийн I байрыг нураахгүй, III байрыг шинэчилнэ

МУИС-ийн хичээлийн III дугаар байрыг энэ намраас эхлэн нурааж, шинэчлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан цахим орчинд тус сургуулийн I дүгээр байрыг нураах болсон талаар мэдээлэл цацагджээ. Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад I дүгээр байрыг нураахгүй бөгөөд зөвхөн III байрыг нурааж, шинэчилж байгаа тухай мэдээллээ. Түүнчлэн I дүгээр байр нь соёлын өвд бүртгэлтэй учраас нураах эрх зүйн үндэслэл байхгүй аж. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилгын шав тавих ёслол 2022 оны есдүгээр сард болж байжээ.

Эргэн сануулбал,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1957 онд Хууль зүйн их дээд сургууль байгуулах тогтоол гарч, 1960 оны есдүгээр сарын 1-ний өдөр Нийгмийн ухааны факультетын дэргэд анхныхаа хичээлийг орж байсан түүхтэй. Улмаар 1970-аад онд хуулийн салбар өргөжин тэлж, 1993 онд Хууль зүйн факультетыг байгуулж, түүнээс хойш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн байр нь МУИС-ийн 3Б байр болсон түүхтэй. Гэвч хичээлийн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсноор нураах асуудлыг олон жилийн өмнөөс ярьжээ. Иймээс тус сургуулийн багш, ажилтны ажиллах орчныг сайжруулах, оюутан суралцагчдын боловсрох нөхцөлийг хангах зорилгоор орчин үеийн шийдэлд нийцсэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шинэ барилга барихаар төлөвлөсөн.

Хичээлийн III  дугаар байрын барилга ирэх 2025 онд ашиглалтад орох бөгөөд нийтдээ долоон давхар, хоёр блокоос бүрдсэн барилга баригдах юм. Ингэхдээ, А блокийн санхүүжилтийг 2023 оны улсын төсөвт суулгасан бол Б блокийн санхүүжилтийг тус сургууль гаргахаар болсон билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

>>>> Халуун охид таныг хүлээж байна – — – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-20 139.5.216.139

их дээд сургуулиа хотын зах руу чөлөөтэй сайхан том орчинтой газар нүүлгэмэнр юм

Avatar

Зочин 2023-11-20 202.131.240.147

Одоо нурааж байгаа 3-р байранд анх Анагаахын дээд сургууль байсан, дараа нь Хууль зүйн сургууль орсон. Анагаахын оюутнууд ойр хавийн байрны нохойнуудыг хулгайлан авч яваад мэс заслын дадлага хийдэг байсан. Бид нохойгоо өгөхгүй гээд анагаахын оюутнуудыг чулуугаар хөөдөг байж билээ.

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.181.147

шинэ байр барьж байхаар нэг цакультёт ч гэсэн хотоос гхраач дээ

Avatar

зочин 2023-11-20 203.217.139.240

Ямар шалтгаанаар нураах болсоныг бичих хэрэгтэй. Бид баян тансаг орон биш. Ийм хэмжээний барилгыг нураахаар шийдвэр гаргасан хүмүүсийг шалгах хэрэгтэй. Энэ ямар нэг НО байгаа шүү. Тоосгон барилгын засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээд явбал 150 жилийн настай, европ-д 200,300 жил болсон барилга байж л байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-20 202.55.191.194

яг хэдэн жил болсон барилгыг түүхэн гэж авч үздэг юм бэ

Avatar

Нэргүй 2023-11-20 203.17.23.177

1-Р БАЙР НЬ БОЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ ТҮҮХЭН УРАН ХИЙЦТЭЙ БАРИЛГА МӨН. ХАРИН 2,3-Р БАЙР БОЛ ЗҮГЭЭР Л ХУУЧИРСАН ЯМАР Ч ДИЗАЙНГҮЙ 3,4 ДАВХАР ОНЦ ГОЙД ЮМГҮЙ Л БАРИЛГА. НУРААВАЛ ТААРНА.

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-20 202.9.47.3

ШИНЭЧЛЭЛ ХӨГЖИЛ ГЭЖ АШИГЛАЖ БОЛОМТОЙ ХӨРӨНГӨӨ ҮРЭН ТАРАН ХИЙЖ, НУРААГААД ,,УСТГААД ШИНЭЭР ДАХИЖ ТҮҮНИЙ СУУРИН ДЭЭР ШИНЭЭЭР БАРИЛГА БАРИХЫГ ХӨГЖИЛ ДЭВШИЛ ГЭХГҮЙ ДЭЭ.,,,ХАРИН УХААН МУУТЫН ТЭНЭГЛЭЛ ГЭХ БАЙЛГҮЙ .,,,ХӨГЖИЛ ДЭВШИЛ ХҮНИЙ ОЮУН УХААН ОНОВЧТОЙ ЗӨВ СОНГОЛТ ,,,АШИГТАЙ ШИЙДЭЛ, САНХҮҮЖИЛТЭЭР ҮНЭЛЭГДЭХ УЧИРТАЙ БАЙХ ДАА ., МОНГОЛЫН УСТГАХ НУРААХ ЗАН,,, БИДНИЙ ТАРХИНААС ХЭДИЙД АРИЛАХ ЮМ БОЛ ДОО .,,,УСТГАХ НУРААХ ХҮНИЙ НИЙГЭМД ЭЦСИЙН ШИЙДЭЛ БОЛЖ ИРСЭНИЙ БИД ХЭЗЭЭ ОЙЛГОХ ЮМ БОЛ ДОО .

Avatar

Нэргүй 2023-11-20 103.212.119.154

Шинэчллэлд дургүй хүмүүс хөгжсөнгүй гэж хэлэхийг хүлээн зөвшөөрч болохгүй

Avatar

НҮҮ 2023-11-20 203.98.76.4

УТАА, ТҮГЖРЭЛ-ийн Цөм Шалтгаан болсон Бүх Их Дээд Сургуулиуд болон ЗГ өөрөө дээр нь Төрийн Бүх Байгууллагууд УБ хотоос гаргаж Төв, Эрдэнэ, Ховд, Өвөрхангай, Өмнөговь-руу Яаралтай НҮҮЛГЭЭЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж