Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наалгах боломжтой. Тодруулбал, "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр очиж RFID tag – аа наалгах юм.
Ингэхдээ RFID чип буюу тээврийн хэрэгслийн гэрчилгээг 2024 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл үнэ төлбөргүй наах аж. Улсын хэмжээнд 1.1 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Түүнээс 700 мянга гаруй нь Улаанбаатар хотод бүртгэлтэй.
RFID чип буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нь тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх технологи юм. Нэг ёсны татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг багтаасан сан үүснэ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ