Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2023.11.19-нд нийтлэгдсэн

Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг анхааруулав

Хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байхыг анхааруулав

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглодог. Энэхүү шийдвэрийг 2019 онд Засгийн газар тогтоол гарган баталгаажуулж байв. Гэвч эл тогтоолыг хэрэгжүүлэхгүй зөрчдөгөөс хүүхэд бэртэх, цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдлууд гарч буй юм. Иймд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулаад байна.

Сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд морины жүчээнээс морьтойгоо буцаж явсан 10 настай хүү 20-30 метрийн зайтай соёолон насны морины сунгаанаас ханарч давхисан моринд дайрагдан нас барсан зэрэг харамсалтай тохиолдлууд гарч байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж