Фургон машиныг гурван саяар үнэлэн дуудлага худалдаанд оруулна

Хуучирсан мэдээ: 2023.11.19-нд нийтлэгдсэн

Фургон машиныг гурван саяар үнэлэн дуудлага худалдаанд оруулна

Фургон машиныг гурван саяар үнэлэн дуудлага худалдаанд оруулна

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ирэх арванхоёрдугаар сарын 1-нд дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, 2012 онд үйлдвэрлэгдсэн фургон автомашины доод үнийг гурван саяар үнэлэн дуудлага худалдаанд оруулахаар болсон байна. Хамгийн дээд үнэ хэлсэн хүнд уг фургон автомашиныг зарах аж. Дуудлага худалдаанд оролцох бол  дээрх автомашины үнийн 25 хувьтай тэнцэх төлбөр болох 750,000  төгрөгийг дэнчин болгон дансанд байршуулах аж.

Мөн дуудлага худалдаанд оролцохыг хүсэгч нь хүсэлтийн маягт бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбараа 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 09 цаг хүртэл Стандарт, хэмжил зүйн газарт хүргэж өгөх юм байна.

Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл      

Дуудлагын худалдааны хэлбэрНээлттэй
Гэрээний зүйлМарк:УАЗ 390992, фургон автомашин  арлын дугаар 374100С0473597УАЗ 390992, фургон автомашин арлын дугаар 374100С0473595
Үйлдвэрлэсэн он:2012 он2012 он
Ашиглалтад орсон он:2012 он2012 он
Хөдөлгүүрийн багтаамж:2890 Бензин2890 Бензин
Улсын дугаар:12-97 УНЭ15-92 УНР
Төлөв байдал:Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага дунд, засвар хийх шаардлагатай
Товч танилцуулга:“СХЗГ-т албаны зориулалтаар ашиглаж байгаад ашиглалтын хугацаа дууссан, элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн.
Дуудлага худалдаа болох хугацаа2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт
Дуудлага худалдаа болох газарСтандарт хэмжил зүйн газрын сургалтын танхимд Энхтайвны өргөн чөлөө – 46-А, Баянзүрх дүүрэг
Худалдах доод үнэХөрөнгө тус бүрт3,000,000 /гурван сая/ төгрөг3,000,000 /гурван сая/ төгрөг
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээХудалдах доод үнийн 25% буюу 750,000 /Долоон зуун тавин мянга/ төгрөг
Ялсан этгээдийг тогтоох журамҮнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.
Худалдах, худалдан авах гэрээний нөхцөлГэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.
Дэнчинг байршуулах дансСХЗГазрын 203тоот өрөөнд бэлэн мөнгөөр төлбөр төлөх

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж