Монгол Улсын Засгийн газрын баталгаатай Самурай бондын 30 тэрбум иенийн өрийг ирэх арванхоёрдугаар сарын 25-нд төлөх ёстой.
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн онд мэдээлэл хийх үеэрээ “Самурай бондын эргэн төлөлтийг хийх хөрөнгө Хөгжлийн банкны дансанд цугларсан. Хугацаа нь болоход тусгай данснаасаа иенээр төлнө” гэж мэдэгдэж байсан юм.
Сануулахад, өнгөрсөн жилүүдэд Засгийн газар Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Евро бондын 500 сая ам.долларын өрийг тус, тус барагдуулаад байгаа билээ.
Г.ХОРОЛ