Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил 60 орчим хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2023.11.19-нд нийтлэгдсэн

Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил 60 орчим хувьтай байна

Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил 60 орчим хувьтай байна

Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн ажлын гүйцэтгэл 59 хувьтай бол Загийн усны хоолойн төсөл 93,8 хувь, Нүүрс ачилт, логистикийн терминалын төсөл 84 хувь, хуурай аргаар баяжуулах үйлдвэр 93,8 хувийн гүйцэтгэлтэй болжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлолт явуулдаг Тавантолгойн ордоос Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшдэг. "Хувьцаанаасаа ногдол ашгийг хүртэх ёстой" гэдэг асуудлыг иргэд болоод иргэний нийгмийн байгууллагын зүгээс тавьж ирсэн. Гэвч албаныхан "Иргэдэд ногдол ашиг тараавал “Эрдэнэс Тавантолгой” ХК нь баяжуулах үйлдвэрүүдийг барьж, ашиглалтад оруулах боломжгүй болно" гэж мэдэгдсээр ирсэн. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнгөрсөн хугацаанд баяжуулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажлыг эхлүүлснээр ашиглалтад оруулах цаг хугацаа ойртож байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсноор компанийн одоогийн олж байгаа ашиг орлого хоёр дахин өсөх бодит тооцоолол гарсан” гэж мэдэгдэж байсан удаатай.

Сануулахад, тус компани сүүлийн нэг жилийн хугацаанд 26.6 сая тонн нүүрс олборлож, 33.4 сая тонн нүүрс борлуулж, 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан гэдгээ өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байв. Ингэхдээ компанид онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар төлсөн байдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж