"Ногоон автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулаагүй"

Хуучирсан мэдээ: 2023.11.19-нд нийтлэгдсэн

"Ногоон автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулаагүй"

"Ногоон автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулаагүй"

Нийтийн тээврийн үйлчилгээнд “но”-той ногоон автобусыг явуулж эхэллээ гэдэг мэдээлэл сошиал орчинд цацагдах болсон. Харин эл мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үгүйсгэлээ. Тэрбээр “Дуулиан дагуулсан ногоон автобуснаас нийслэл нэгийг ч авахгүй. Үүнтэй холбоотой тендерийг цуцалсан. Сүүлийн үед цахим орчинд нийтийн тээвэрт ногоон автобус явж байна гэдэг мэдээлэл явуулаад байна. Тийм зүйл байхгүй. Нийтийн тээвэрт нийт 55 ширхэг Skywell цахилгаан ногоон автобус явж байгаа” гэдэг тайлбар хийгээд байна.

Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх хүрээнд төсвөөс хөрөнгө гаргасан ч "Тэнүүн огоо" компанийн Вьетнам улсаас оруулж ирсэн ногоон автобус шаардлага хангахгүй болох нь тогтоогдсоноор холбогдох хүмүүсийг Авлигатай тэмцэх газраас шалгаж буй. Эл хэрэгт холбогдуулан Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар нараас АТГ мэдүүлэг авсан бол "Тэнүүн огоо" компанийн захирал А.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийг цагдан хорьсон юм. Нийтдээ 100 ширхэг ногоон автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нийлүүлэх гэрээг нийслэлийн Тээврийн газартай хийсэн байсан ч асуудал дагуулснаар буцаах шийдвэр гарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж