Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) Азийн Олимпийн зөвлөлийг (OCA) Ханжоу хотод болсон Азийн наадамд БНАСАУ-ын туг далбаагаа мандуулахыг зөвшөөрснийх нь төлөө 500,000 ам.долларын торгууль ногдуулжээ. Хойд Солонгос нь дэлхийн сэргээшийн эсрэг дүрэм журмыг дагаж мөрдөөгүй хэмээн хориглогдсон юм. Хойд Солонгосыг үр дүнтэй туршилтын хөтөлбөр хэрэгжүүлээгүй гэж үзэн 2021 онд Олимп, Паралимпийн наадмаас бусад томоохон спортын арга хэмжээнд туг оруулахыг хориглосон.
Гэвч Хятадад болсон 19-р Азийн наадмын турш нээлтийн ёслол, тамирчдын тосгон, тэмцээн, медаль гардуулах ёслолын үеэр Хойд Солонгосын туг далбаагаа мандуулсан.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ