Төмөр замын хулгайг аудит баталгаажуулж, тэргүүн хамба суудалдаа залрав

Төмөр замын хулгайг аудит баталгаажуулж, тэргүүн хамба суудалдаа залрав

“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Морин хуурын чуулгад Чингис хаан одон хүртээв

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр” өнгөрсөн Мягмар гариг(2023.11.14)-т тохиож, зон олноороо тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар  “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээлээ.

Төрийн шагналт, алдарт хуурч Г.Жамъян, Ардын жүжигчин Ц.Батчулуун агсны санаачлагаар Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан түүхтэй.

Анхны тоглолтоо 1993 онд хийснээс хойш эдүгээ эх орондоо 5000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглолт хийжээ.

Ерөнхийлөгч Ү.Хүрэлсүх шагнал гардуулах үеэрээ “Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэстний бахархал болсон морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, үндэсний ухамсар, соёл, сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд улсынхаа нэр хүндийг  өргөн, өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсныг нь Монголын төр ийнхүү үнэлж байгаа” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан “Морин хуурын чуулгатай болж, улс үндэсний дархлаанд шинэ илэрхийлэл буй болсон төдийгүй хөгжмийн урлагт хэдий танил мэт бодогдовч  өөр өнгө төрх, дуугаралт бүхий найрал хөгжим үүссэн нь тун саяхны түүх. Түүхэн 31 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай, давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5,000 гаруй, дэлхийн бусад 20 гаруй орны тайзнаа 600 гаруй тоглолтоо толилуулсны дээр олон арван нэр хүндтэй уран бүтээлчтэй хамтран бүтээл туурвисан байна.

Бид түүхэн шинэ цагийн мөчлөг дээр улс үндэснийхээ итгэл, хайрыг хүртсэндээ догдлол дүүрэн байгаа хэдий ч, үеийн үед, мөнхийн мөнхөд өөрсдийн ур чадвар, авьяас билиг, оюун чадамжаа улам бататган хөгжүүлж, монгол хүний чадамжийг сурталчлан түгээх сэтгэл бат дүүрэн байгаагаа илэрхийлье” хэмээн шагнал гардсаныхаа дараа талархал илэрхийлэхдээ онцлон тэмдэглэсэн юм.

Тэргүүн их хамба Д.Жавзандорж ламыг ширээнд нь залав

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, ХХХ хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол өчигдөр (2023.11.18 )боллоо. Энэхүү онцгой өдөр нь XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны билэгт сайн өдөр тохиож, Монгол орны өнцөг булан бүрээс сүсэгтэн олон цугларч, шинэ хамбадаа хүндэтгэл үзүүллээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гавж Д.Чойжамц ажил албанаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнгөрсөн аравдугаар сард гаргасан юм.

Тэрбээр 1992 оноос эхлэн тасралтгүй 35 жилийн турш Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба хэмээх өндөр хариуцлагатай мяндаг тушаалыг хашжээ.  Нас өндөр гарснаар албаа шилжүүлэх хүсэлт гаргаж, мөн дараагийн тэргүүн хамбыг санал болгосноор энэхүү хариуцлагатай албанаасаа буулаа.

Д.Чойжамц хамба шинэ тэргүүнд хандаж хэлсэн үгэндээ “Шашин номын үйлсдээ үнэнч зүтгэж, сүсэг бишрэл лугаа төгөлдөр байгаарай. Ард олон, лам хуврагуудтайгаа хэнийг нь ч ялгалгүй тэгш үзэж энэрэн хайрлаж хамт бурхны шашнаа хөгжүүлэн дэвшүүлээрэй” хэмээн захисан юм.

Харин хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд хандаж хэлсэн үгэндээ  "Уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бид өөрсдийн муу сэтгэлээс гардаг.

Ийм учраас зовлон хүсэхгүй хэн бэ зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүнд таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлагыг танин мэдсэн бэлэг ухаан, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайжрах ёстой гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй хэмээсэн.

Тиймээс бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг.

Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах.

Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая" хэмээсэн юм.

Төмөр замд үүрлэсэн хулгай аудитаар ил болсон ч эрх баригчид хэлэлцсэнгүй

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан өнгөрсөн Лхагва гаригт  (2023.11.15)  болсон ч Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг хэлэлцэж чадсангүй.

Төмөр зам барихад оролцсон болон хөрөнгө мөнгөний эх үүсвэр гаргасан төрийн өмчит компанийн захирлууд хуралд ирээгүй үндэслэлээр аудитын тайланг хойшлуулсан юм.

Гэхдээ төмөр зам дагаж зууны гэж хэлж болохуйц том хулгай явсныг УИХ-ын гишүүн Г.Дамдинням зарлав. Энэ тухай тэрбээр “Аудитын оруулж ирж байгаа дүгнэлтийн эхний хуудсыг сөхөхөд л Тавантолгойт-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан бол 3 их наяд 653.7 тэрбум төгрөг буюу 3.8 дахин их дахин хөрөнгөөр хэрэгжүүлсэн ч хил холболтын төмөр замын ажил эхлэлийн шатанд явагдаж байгаагаас одоогоор хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй төмөр зам болсон.

Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулах эрх зүйн зохицуулалт дутмаг.  Зарим зохицуулагдаагүй харилцаанд үйл ажиллагаа явуулснаас хууль зөрчиж,  тодорхойгүй байдал үүсгэсэн байна гэж аудит дүгнэжээ.  Тэр чигтээ хууль зөрчсөн асуудал яригдаж байна. Энэ аудитын дүгнэлтийг Байнгын хороо зөвхөн сонсоод өнгөрч болохгүй, УИХ-аар ч хэлэлцэх ёстой” гэсэн юм.

Харин Үндэсний аудитын газар дараах дүгнэлт гаргасан байв. Үүнд, төрийн захиргааны байгууллагууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгох ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй. Оффтейк гэрээг дотоодын зах зээлийн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн заалтууд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй. Гэрээнд илчит тэрэг нийлүүлэх хугацаа, бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах зэрэг ажлууд дээр алданги тооцох боломжгүйгээр байгуулсан зэрэг олон алдаа гарсан. Мөн Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төвийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах гүйцэтгэгчийг хэрхэн сонгосон нь тодорхойгүй, боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй. Тавантолгой-Гашуунсухайт өртөөдийн ажилтан албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуун сухайт өртөөний шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтад зарцуулснаар орон сууц барих хөрөнгийн эх үүсвэргүй болсон.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замтай холбох ажлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийгээгүй гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн.

Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминалын техник, эдийн засгийн үндэслэлд хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаараа баталгаажуулсан, гүйцэтгэлийн баталгааг талууд хоорондоо өөрсдөө баталгаажуулж их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид баталгаагүйгээр олгосон байна. Тодруулбал, ажил дууссан тухай мэдэгдэл гарснаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан энэ баталгааг 2019 оны аравдугаар сарын 17-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар гаргаж, тэр өдрөө баталгаажуулжээ. Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл худалдан авах болон барилгын ажлын захиалагчийн хянасан гүйцэтгэл 787.1 сая ам.доллар буюу 78.3 хувь, санхүүжилтийн гүйцэтгэл 785.3 сая ам.доллар буюу 78.1 хувьтай байна гэж аудитор танилцуулгадаа дурдсан юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурвас, 495 га нь улсын тусгай хамгаалалтын Говийн Бага дархан цаазтай газарт, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын 107 ордыг ашиглахаар төлөвлөсний нэг нь Говийн Бага дархан цаазтай газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй үйл ажиллагаа явуулсан байна. Мөн Гашуунсухайт өртөөний зүтгүүр эргэх тойрог, шилжүүлэн ачих терминал зэрэг байгууламж тусгай хамгаалалттай газарт баригджээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг урьдчилан тохиролцоогүйгээс төмөр замаар хил дамжуулан тээвэрлэлт хийх боломжгүй болсон.

Бүтээн байгуулалтын ажлыг дотоодын хөрөнгө оруулалтаар амжилттай хэрэгжүүлсэн ч зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцлалын зэрэглэлд хамаарч байсан гэх шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчил илэрсэн нь залилангийн эрсдэл өндөр байх магадлалтай байна гэж аудитын тайланд дүгнэжээ.

Түүнчлэн, төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд бүрэн дуусаагүй, төлөвлөгдөөгүй нэмэлт ажлаас санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж, суурь бүтэц эзэмшигч “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд төлөвлөсөн орлогоо олох боломжгүй болж, их хэмжээний өр төлбөр, дамжуулан зээлийн эргэн төлөлт хойшлогджээ.

Хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудын бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь санхүүжүүлж, “Тавантолгой төмөр зам”, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ууд дахь хувь эзэмшлээсээ илүү хөрөнгө оруулсан байна. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг татан буулгаж “Монголын төмөр зам” ТӨХК-д нэгтгэснээр жил бүр нэмэгдсээр ирсэн хөрөнгө оруулалтад үнэлгээ хийгээгүй, үр ашиг хүртэх боломжгүй болсны зэрэгцээ цаашид хэрхэх талаар шийдвэрт хүрээгүй байна.

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалнууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гурав дахь этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгосон.

Ажил гүйцэтгэх болон санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж ажлын гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү олгожээ.

Мөн, Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг техник, эдийн засгийн үндэслэлд заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022 оны жилийн эцсийн байдлаар олгосон 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах биш хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосноос ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алдсан гэж аудитын дүгнэлтэд тодотгосон байв.

Цэцийн гишүүдийг томилов

УИХ өнгөрсөн Пүрэв гаригийн хуралдаанаара Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томиллоо. Тодруулбал, Л.Өлзийсайхан,  О.Мөнхсайхан, Э.Энхтуяа нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон юм.

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Э.Энхтуяаг Цэцэд нэр дэвшүүлсэн бол УИХ-аас Л.Өлзийсайханыг, Улсын дээд шүүхээс О.Мөнхсайханыг тус, тус Цэцэд нэр дэвшүүлсэн байсан юм.

УИХ-ын гишүүдийн зүгээс “Цэц өнөөдөр гаргасан шийдвэрээ нөгөөдөр нь үгүйсгэдэг төдийгүй Үндсэн хуулийг манах үүргээ умартан, улс төрийн захиалга гүйцэтгэдэг газар болж хувирсныг өөрчлөх ёстой. Алдааг давтах ёсгүй” гэдэг захиасыг хэлэн томилгоог хийсэн.

Цэцэд өмнө нь тэтгэвэртээ гарсан ахмадуудад гишүүнээр очдог байсан бол энэ удаад 1970, 1980-аад оныхноор цус сэлбэлээ. Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилдог. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Чинбат чөлөөлөгдсөнөөр шинэ даргыг сонгох шаардлага үүсч буй. Энэ өдрүүдэд улс төрийн хүрээнд хамгийн их анхаарал татсан асуудал нь Цэцийг хэн удирдах нь чухал болж хувираад байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-19 213.87.132.250

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-19 103.212.118.204

SHAAX ERTEI SHAALGI80955877

Avatar

Нэргүй 2023-11-19 202.55.191.130

ENE HAMBIIN TSARAI BISHEE

Avatar

Нэргүй 2023-11-19 103.212.118.204

SEXSEER UILCHLN XALYYNR80955877

Avatar

Нэргүй 2023-11-19 103.212.118.204

S AWI80965877

Avatar

Зочин 2023-11-19 139.5.219.132

ТТ-ГС-ын ТЗ-г ЖИЛ ГАРУЙН ӨМНӨ НЭЭСЭН ч Х.БАТТУЛГЫН ХОРЛОНГООР БООМТ ХҮРЭЭГҮЙ,ХИЛ ГАРААГҮЙ,МУХАР,ӨРГӨН ЦАРИГТАЙ(НАРИЙНААР БАРИХ 2014оны УИХ-ын 64-р ТОГТООЛЫГ ХУЛГАЙГААР ӨӨРЧЛӨН),ХИЛ ДЭЭР БУУЛГАХ,ШИЛЖҮҮЛЭН АЧИЛТТАЙ,ЖИЛД ТЭЭХ АЧАА 5-8сая ТН-с ХЭТРЭХГҮЙ,ТТ-ЗБ ТЗ ТЭЭХ АЧААГҮЙ ШАХАМ ЯМАРЧ ҮР АШИГГҮЙ ЗАМУУДЫГ ЖИШГЭЭС 3 дахин ӨНДӨР ӨРТГӨӨР БАРЬСАН.ЭНДЭЭС"11ш МАШ НУУЦ ГЭРЭЭ"-гээр БАТТУЛГА,УДААНЖАРГАЛ,ГАНХУЯГ,БАЯСГАЛАН,БХЯ-ны… НАРЫН ХАМТРАН ХИЙСЭН ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН ХУЛГАЙГ УИХ,ЗГ ХЭЗЭЭ ЯРИХ ВЭ

Avatar

Нэргүй 2023-11-19 66.181.190.228

данхаас үхтлээ айх юмаа. Юугаараа барьцаалагдсан нь хачирхалтай. Тэр хэзээ ч хулгар бөхөө нохойд хаяж өгөхгүй…тэгэхээр эхлээд та нар данхаа зайлуулбал сайн байна

Avatar

Ошу 2023-11-19 66.181.161.253

Төр нь нэг ажил хийлгээд араас ингээд мэдрэлтээ л суух юм. Наад ийм тийм хууль зөрчсөн гэсэн балай юмаа болиод үнэлгээ нь дөхүү юм уу шалгаа л больж үз. Манайхны хийрхэл арай л хэтрээд бна.

Avatar

Zochin 2023-11-19 59.153.114.188

Улайм цайм зохион байгуулалтай хулгай луйварын ажил шүү дээ Ямарч аудит хүнд ойлгомжтой шүү дээ

Avatar

Нэргүй 2023-11-19 124.158.67.1

Г.Дамдинням гишүүн шиг зоригтон олон болоосой. Бусад нь арчаагүй аймхайчууд. Ялангуяа АН таг. Эдийн засагч гэх УИХ-ын орлогч дарга хулчгар бөөрөнхий Одонтуяа үгээ хэлэх ёстой. Сүүлдээ нүүрсчидтэй тэмцэгч Энхбаяр сайдыг Үнэрээ гэгч мөнгөний сэтгүүлчээр дарамтлуулдаг болжээ.

Avatar

Нэргүй 2023-11-19 202.126.90.145

Үнэрээ гэж зөв нэрлэж байна. Энхбаярыг дарамтлах захиалгыг хэнээс авсан юм бол.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж