Дэлхийг хэрсэн суртал ухуулга

Дэлхийг хэрсэн суртал ухуулга

Дэлхийг хэрсэн суртал ухуулга

ОХУ 2022 оны хоёрдугаар  сард Украинд довтолсноосоо хойш суртал ухуулгыг өргөн цар хүрээтэй бөгөөд түрэмгийгээр ашигласан. Украин дахь түрэмгийллээ зөвтгөх гэсэн анхны оролдлогоо Путин хоёрдугаар сарын 24-ний үүрээр хийж байв. Тэрбээр телевизээр үг хэлэхдээ "ОХУ нь НАТО-ийн тэлэлтээс өөрийгөө хамгаалахын тулд, нацистуудын засгийн газар орос хэлээр ярьдаг хүмүүсийг хоморголон устгаж буй Украин дахь эх орон нэгтнүүдээ хамгаалахын тулд ийм алхам хийхээс өөр аргагүйд хүрлээ" гэсэн юм.

Дараагийн долоо хоногт нь төрийн мэдлийн хэвлэлүүдээр цэргийн тусгай ажиллагааг зөвтгөх кампанит ажил өрнөв. Нэгдүгээрт, Украин нь биологийн болон цөмийн зэвсэг бүтээж, улмаар НАТО-ийн дэмжлэгтэйгээр Донецк, Луганск, Крымд довтлохоор төлөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Хоёрдугаарт, Украины засгийн газар угсаатны ялгаварлан гадуурхалт, цэвэрлэгээ хийж, зүүн болон өмнөд нутгийн суурингуудын оросоор ярьдаг иргэдийг харгис хэрцгийгээр буудаж байна гэсэн мэдээлэл тараажээ. 

Улмаар суртал ухуулгад нэгдээгүй сэтгүүлч, редакциудыг хорих, хаах арга хэмжээнүүд авав.

Түрэмгийлэл эхэлснээс хойш Херсон хотод амьдарсан түүхч Артем Петрык Оросын суртал ухуулгын талаар ярьжээ. Оросууд дайны эхний өдрөөс л телевизийг хяналтдаа авч, Оросын радиог цацаж эхэлсэн байна. Ингэхдээ Украин болон барууны талаар худал хуурмаг мэдээлэл цацаж, Оросын арми, Оросын төрийг алдаршуулж эхэлжээ. Мөн хотын хаа сайгүй орос хаадын хөрөг, командлагчдын зураг бүхий сурталчилгааны самбар наасан. Түүгээр ч үл барам "Херсон бол Оросын түүхт хот. Орос энд мөнхөд байна" гэх мэт уриа лоозонг энд тэнд байрлуулжээ.

Худал мэдээллийн дайнаас гадна Украины эзлэгдсэн бүс нутгуудад өргөн хүрээний кампанит ажил өрнүүлэх болсныг бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, бүс нутгийн иргэдийг ОХУ-ын иргэншил авахгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй, хүссэн газарт нь зорчуулахгүй, өндөр настнууд тэтгэвэрээ авах боломжгүй, хүүхдээ сургуульд бүртгүүлэх боломжгүй гэх мэтээр шахжээ.

ОХУ өмнө нь ч энэ аргаа ашиглаж байсан түүхтэй. Тодруулбал, Гүржийн салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осетийн бүс нутгуудын оршин суугчдад паспорт гардуулж байсан. Дараа үүнийгээ Гүржийг эзлэн түрэмгийлэх үндэслэл болгож ашиглажээ.

"Гүрж дэх Оросын суртал ухуулгын гол зорилго нь либерал ардчилал байх боломжгүй гэдгийг батлах явдал" гэж Гүржийн Атлантын зөвлөлийн орлогч дарга Бату Кутелиа хэлж байв. Ингэхдээ Оросыг шууд дэмжих гэхээсээ илүүтэй барууны орнуудыг сул дорой, Гүржийн хувьд сонирхол татахуйц түнш нь биш гэж харагдуулахыг хичээдэг. Европын орнууд, тэр дундаа цагаачид олноор зорьдог улсуудыг хүчирхийлэл ихтэй, хууль дүрэм журамгүй мэтээр дүрсэлдэг.

Кремль Гүржид худал мэдээлэл түгээгээд зогсохгүй өөрсдийн ашиг сонирхлын талд ажилладаг бүлгүүдийг дэмждэг аж. "Гүржийн марш" болон "Эх орончдын холбоо" зэрэг томоохон бүлгийн цахим хуудсыг Оросын дотоодоос удирддаг болохыг тогтоожээ. Лондонд төвтэй "Dossier" төвийн олж тогтоосноор "Эх орончдын холбоо" бүлэг л гэхэд Москвагаас найман сая ам.долларын сонгуулийн санхүүжилт авсан байна. 

СУРТАЛ УХУУЛГЫН СУВАГ 

ОХУ-д суртал ухуулгаа түгээх үндсэн гурван суваг байдаг гэж үзэж байна. Үүнд, албан ёсны мэдээллийн агентлагууд, альтернатив платформууд, улс төрийнхөн багтах юм.

Чех, Унгар, Словак улсад дээрх гурван хэрэгслийг ашиглажээ. Үүний нэг жишээ бол 2014 онд албан ёсоор байгуулагдсан "Sputnik CZ" цахим хуудас юм. Энэхүү цахим хуудас нь дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг өрөөсгөлөөр тайлбарлаж, Оросын төрийн албан тушаалтнуудын мэдэгдэлд хязгааргүй орон зай гаргаж өгдөг. Унгарт албан ёсоор Оросын төрийн хэвлэл байхгүй ч тус улсын хэвлэлийн орон зай ерөнхий сайд Виктор Орбаны сүүдэр дор байдаг гэхэд болно. Тиймээс засгийн газрын хэвлэл мэдээллүүд нь Оросыг дэмжсэн мэдээллүүдийг дагаж, түгээдэг гэсэн үг.

Чех, Словак улсад сүүлийн хэдэн жилд олон цахим хуудас, блог, фэйсбүүк хуудас шинээр бий болжээ. Эдгээр нь дийлэнхдээ хуйвалдаан, ардчиллын эсрэг мессеж тараах хандлагатай байна. 

Ингээд гурав дахь суваг буюу улс төрийн хүрээллийнхэн. Хамгийн анхаарал татахуйц жишээ бол Чехийн ерөнхийлөгч Милош Земан бөгөөд Оросын талыг баримталсан байр суурийг удаа дараалан илэрхийлсэн түүхтэй. Түүний зарим зөвлөхүүд Оростой нягт холбоотой байдаг. 

Харин Болгар улсад Оросын суртал ухуулгыг түгээгч 400 цахим хуудас байдаг гэх мэдээлэл байна. Суртал ухуулгын цахим хуудасны тоо Украины дайнаас хойш борооны дараах мөөг мэт олширчээ. Тодруулбал, энэ үзүүлэлт 2021 онтой харьцуулахад 2022 онд бараг 20 дахин өссөн байна. Цахим хуудсуудын мэдээллийг "Share4Pay" платформоор дамжуулан түгээдэг байж магадгүй. Энэ нь эдгээр цахим хуудсууд дээрх бэлэн мэдээллийг олон нийтийн сүлжээнд хуваалцахын тулд мөнгө төлдөг гэсэн үг юм.

Цахим хуудаснаас гадна өнгөрсөн онд фэйсбүүк дэх суртал ухуулга онцгой хүчтэй байв. Судалгаанаас харахад фэйсбүүк дэх элдэв мэдээ, нийтлэлүүд 7.6 сая гаруй хүнд хүрчээ.

Франц ч бас Оросын суртал ухуулгаас зайлсангүй. Тухайлбал, Оросын "RT News" сувгийн франц хувилбар "RT France" гэж хүртэл бий. Европын холбоо өнгөрсөн оны гуравдугаар сард Оросын суртал ухуулгын мэдээг нийлүүлдэг "RT France" болон бусад сувагт хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээ авсан хэдий ч "RT France" саяхныг хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан.

2022 оны долдугаар сард тооцоолсноор Францын мэдээнд Оросын суртал ухуулгын эзлэх хувь 2.5 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, 40 мэдээ тутамд нэг удаа Украины дайны талаарх ташаа мэдээлэл орж байв.

СУР, СУР, БАС ДАХИН СУР!

"Сур, сур, бас дахин сур!" гэх алдартай эшлэл өнөө цагийн Орос оронд дахин моодонд оржээ. 2022 оны есдүгээр сарын 1-нээс тус улсын Боловсролын яам "Чухал хэлэлцүүлэг" нэртэй төслийг хэрэгжүүлсэн. Зорилго нь оюутан, сурагчдад эх оронч үзлийн үнэ цэн, Оросын түүхэн сүр жавхлан, Украин дахь тусгай ажиллагааны талаар зөв мэдээлэл өгөх явдал юм. Энэ хүрээнд Даваа гариг бүр Оросын бүх сургуульд хичээл орж байна. 

Кремль хүүхдүүдэд "үнэн зөв" мэдээлэл өгөхийн тулд дайн эхэлсний дараахан буюу 2022 оны гуравдугаар сард сургуулиудад урьдчилан сэргийлэх кампанит ажил эхлүүлжээ. Кампанит ажлын хүрээнд Украин нь аль 2016 онд Донбасст, цаашлаад ОХУ-д довтлохоор бэлтгэж байсан гэх мэдээлэл түгээсэн байна. Мөн хүүхдүүдийг Украинд тулалдаж буй цэргүүдэд захидал бичихийг хүсчээ. Оросын зэвсэгт хүчний баярын өдөр хүүхдүүдийн дунд зургийн уралдаан зохиов. Ихэнх зургуудад дайны бэлгэдэл болсон "Z" үсгийг дүрсэлсэн байжээ. 

Зарим эцэг эх болон багш нар суртал ухуулгын сургалтаас татгалзаж, эсэргүүцдэг. Гэвч эргээд тэд ажлын байраа алдах, хуулийн хариуцлага хүлээх гэх мэт аюул заналхийлэлтэй тулгардаг аж. Дайны эхний зургаан сарын хугацаанд нийт 212 хүн дайныг эсэргүүцсэн хэргээр шүүхэд дуудагджээ.

ХӨШӨӨ, ДУРСГАЛААР УХУУЛАХ НЬ

В.И.Лениний хөшөө манай дэлхийн 44 улсад "байсан болон байгаа" гэдгийг "Wikipedia" хуудаснаас бэлээхэн харах боломжтой. Үүнд ОХУ өөрөө багтана. Эдгээр 44 улс тутамд нэгээр тогтохгүй хөшөө байна. Тухайлбал, Украинд л гэхэд 1991 онд 5500 ширхэг Лениний хөшөө байжээ. Харин Монгол Улсын нийслэл хотноо "Улаанбаатар" зочид буудлын өмнө Лениний хөшөө байсныг 2012 оны аравдугаар сарын 14-нд нураасан байна.

Түүнчлэн Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөө болон музей бий. 1984 онд уран барималч С.Доржпаламын эх загвараар энэхүү хөшөөг бүтээжээ. Энэ нь Маршал Жуковын хамгийн анхны хөшөө бөгөөд ЗХУ бутран унасны дараа нурааж, сүйтгээгүй үлдсэн цөөн хэдэн хөшөөний нэг юм.

Хөшөөгөөр дамжуулан суртал ухуулга хийх нь В.ИЛениний төлөвлөгөө бөгөөд хувьсгалт болон коммунист үзэл санааг сурталчлах чухал хэрэгсэл болгон ашиглах стратеги юм. Лениний төлөвлөгөө тухайн үедээ хөшөө баримлын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, Зөвлөлтийн уран баримлын сургуулийн үндэс суурийг тавьж байжээ. 

Энэхүү хөшөөг өнөөдөр ч суртал ухуулгад ашиглаж, Оросыг дэмжигчид цуглаан хийдэг бол дайныг эсэргүүцэн жагсагчдыг элдвээр доромжилж, биед нь халдах байдлаар нөхцөл байдлыг хүндрүүлэх гэж оролдсон тохиолдол хэд хэдэн удаа гарсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ыаыөаиыөах 2023-11-20 59.153.86.198

Ленинээс өмнө хөшөө байгаагүй гэж битгий яриарай

Avatar

Иргэн 2023-11-20 103.212.117.100

Манай орны эрх ашгийг бид хамгийн гол зорилгоо болгодог учраас 2 хөрш оронтойгоо бүх талаарсайн хөршийн найрсаг харилцаатай байх нь юунаас чухал. Бусад орнуудтай мөн л сайн харилцаатай байх. хэрэгтэй нь мэдээж.Харин ардчилалын талыг баримтлагчдын бичиж байгааг харахаар ёстой уулын бугыг хараад унасан морио тавилаа, гэмээр. Тэгээд бас сонгогдоно гэнж давхиад…Н.Алтанхуяг нарын авч үндсэндээ өөрсдөө хувьдаа шахуу ашигласан их өрийг бид өнөөдөр төлж явна. Тэдэнд итгэх ямарч арга алга….

Avatar

Нэргүй 2023-11-20 213.87.139.114

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-20 103.212.119.158

НАРАНЖАРГАЛ МАНДАХ гэж энэ нэг янxaн өөрөө тувт укрнацистуудын суртал ухуулгыг хийж байгаа биз дээ? 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-11-20 45.32.148.11

Комунист дээрэмчдийн арьсыг хуулах юмсан

Avatar

Нэргүй 2023-11-20 209.52.88.209

ukraine deerdeh yum baihgui ee
Eronhiilogch Clown baihaar advertising hiideggui gez ba=odoz baina uu
HaHaHAHAHA

Avatar

Нэргүй 2023-11-20 59.153.112.168

Дорх 30 тролл Оросын ухуулга суртлын дайчид бна. Оросын суртал Монголыг залгиж байж л цэг тавих байх.

Avatar

Нэргүй 2023-11-20 43.242.242.59

Ардчилсан холбооныхон анх социализмыг боловсронгуй болгоно гэж Ленины хөшөөнд цэцэг өргөж жагсаал цуглаанаа хийж байлаа. Одоо тэр зорилгоосоо ухраад капитализмыг байгуулах болж хувирсан. Бусад орон өөрт ашигтай ямар суртал ухуулга явуулах нь тэдний хэрэг. Монголчууд бидэнд огт хамаагүй. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг дээ.

Avatar

Нэргүй 2023-11-20 202.21.109.5

Юу бичээд хэнд тархиа угаалгацан я***н бэ

Avatar

Нэргүй 2023-11-20 202.126.88.84

чи өөрөө хэний даалгавраар хэрсэн худлаа суртал ухуулга хийгээд байгаа ян.хан бэ..

Avatar

Зочин 2023-11-20 66.181.182.250

Яг өнөө цаг бол нөгөө ардчилагч болж жүжиглээд байгаа Барууны боолын боол Элбэгдоржтонгуудын суртал ухуулга дангаар ноёлж байгаа. Саяхан зүүн барууны суртал өрсөлдөж байлаа. Гаригийн хэмжээнд харвал энэ бол ардчилал байсан юм. Социализм бидэнд саараасаа сайныг дэндүү ихийг өгсөн. ТУЙЛЫН ҮНЭН ГЭЖ БАЙДГҮЙ ЮМ ЭНЭ БОЛ ЕРТӨНЦИЙН ФИЛОСОФИ.Жишээ нь манайд ардчилал ярьчихаад араар нь хулгай хийдэг Үнэнд хамгийн дөхүү нь МАРКСИЗМ. Энэ бол зөвхөн зүүнийх биш. Иймээс ирэх зуун бүгд коммунизмд орно.

Avatar

Нэргүй 2023-11-20 45.32.148.11

юу вэ ийм галзуунууд одоо хүртэл байсаар л байгаамуу. америк гэдэг агуу улс байгаагүй бол чи өдийд нэг жунгаагийн оймсийг угаагаад эсвэл нэг оросын бандагыг савандаж суугаа даа баярлаад сууж мэдэхээр бузрын дэлхий болно шүү ер нь чи байхгүй ч байж мэднэ, чи ингэж бичиж байгаа баярлах хэрэгтэй, ер нь америкгүй дэлхийг та нар төсөөлдөө орос, хятадын ураны үйлдвэрт мажийтлаа ажиллах биз.

Avatar

Нэргүй 2023-11-20 139.5.216.139

гараад алхах сул чөлөөтэй газаргүй хүний эрх дээд зэргээр зөрчигдсөн нийгэм бол одоо цаг шүү

Avatar

Нэргүй 2023-11-20 139.5.216.139

хуучин нийгмийг муу хэлээд байх юм онгоц машинаас бусдыг бараг л өөрсдөө үйлдвэрлэж баялаг бүтээдэг нийгэм байлаа одоо машиныхаа дугуйг хүртэл хог оруулж ирдэг болсон үхсэн баас хагартлаа баяжсан хатталаа ядуурсан туйл болгоёихоод юуг нь гайхуулах юм хар утаандаа үр удам чинь амь насаа даатгачихаад бүрхэг болсоншд солиорох юм хичнээн сайхан эрүүл байгальд стрес дарамтгүй амьдарч байлаа даа дэлгүүр лангуу дүүрэн хор хог чирж ирээд хавдар тарааж байж хөгжил гэх нь үү нохой долоо

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.176.117

Uhsen hatsanii chini dugui uildverleh yuch hiidggui arhi l uildverlej baisan,tegeed booluud l baisan sh dee

Avatar

ш.аадаг гар вэ хахаха 2023-11-20 45.32.148.11

юу вэ ийм галзуунууд одоо хүртэл байсаар л байгаамуу. америк гэдэг агуу улс байгаагүй бол чи өдийд нэг жунгаагийн оймсийг угаагаад эсвэл нэг оросын бандагыг савандаж суугаа даа баярлаад сууж мэдэхээр бузрын дэлхий болно шүү ер нь чи байхгүй ч байж мэднэ, чи ингэж бичиж байгаа баярлах хэрэгтэй, ер нь америкгүй дэлхийг та нар төсөөлдөө орос, хятадын ураны үйлдвэрт мажийтлаа ажиллах биз.

Avatar

Tumur 2023-11-20 103.57.95.113

59.153.112.101-эргүү өмхий тэнэг,мэдлэггүй хогоо, Байгаль нуураа алдсаныг тухайн үеийн тэнэг Монгол ноёд болон манжийн хаанаас НЭХ , тэр "хэлмэгдэл"-гээч чинь тухайн үеийн "нүүрсний" , "төмөр замын" , Эрдэнэт 49% , Оюу Толгойг – барууныханд өгсөн урвагчид… гэх мэт гаруудыг шүүсэн л тухайн цаг үед Төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн, хийх гэсэн новшнуудыг л шүүсэн, ЗӨВ байсан учраас л одоо Монгол Тусгаар Улс ,өөр юу хүсээд байгаа илжиг вэ чи муу хог новшоо , сануулахад хаант Орос 1911онд Монголд мөнгө

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.176.117

Orosiin bugsiig doloogchoo chi ter hoishoogoo zailaarai erguu bool mini

Avatar

Нэргүй 2023-11-20 103.57.95.113

Эрт орой ЛЕНИН, СТАЛИНы хөшөө Монголд босох болно , батүүл…гэх мэтүүд бөөс шиг ор сураггүй болно , дэлхийд хэн ч Монголыг гөлөөг гэж ч тоохгүй байхад Зөвлөлт Засаг , ЗХУ – Монголыг түүний ядуу малчин ардын хүүхдүүдийг дэмжин Тусгаар Улс болгосон , болох ёстой юм болдгоороо болсон , Монгол Тусгаар Улс , одоо яах гээд байгаан , окрайны тэнэгүүд "Тусгаар"-улс болчихоод яаж эргүүтэхээрээ "бандер"-гэх мэт хэт үндэсхэрхэг элэрсэн баларсан хогоо шүтдэг байнаа ,хохино ,барууныханд тархиа угаалгуулбал

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.176.117

za zailaa ork oo

Avatar

Нэргүй 2023-11-20 45.32.148.11

Оролдоод үз.

Avatar

Дэлхийн цагдаа 2023-11-20 45.32.148.11

юу вэ ийм галзуунууд одоо хүртэл байсаар л байгаамуу. америк гэдэг агуу улс байгаагүй бол чи өдийд нэг жунгаагийн оймсийг угаагаад эсвэл нэг оросын бандагыг савандаж суугаа даа баярлаад сууж мэдэхээр бузрын дэлхий болно шүү ер нь чи байхгүй ч байж мэднэ, чи ингэж бичиж байгаа баярлах хэрэгтэй, ер нь америкгүй дэлхийг та нар төсөөлдөө орос, хятадын ураны үйлдвэрт мажийтлаа ажиллах биз.

Avatar

Зочин 2023-11-20 59.153.112.101

Хаант орос, улаан орос, Путины орос бүгд Монголыг хөгжүүлэхгүй байх ижил бодлого баримталж Монголд дарлуулж байсныхаа хариуг зуунаас зуун дамнуулан авч байгаа нь үнээн. Байгал нуураас авхуулан манайхаас газар дээрэмдэж, хичнээн олон хүн хэлмэгдүүлснийг бүү мартахтун. Монголыхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж хоорондоо эв нэгдэлтэй байцгаая!

Avatar

Нэргүй 2023-11-20 103.57.95.113

эргүү өмхий тэнэг,мэдлэггүй хогоо, Байгаль нуураа алдсаныг тухайн үеийн тэнэг Монгол ноёд болон манжийн хаанаас НЭХ , тэр "хэлмэгдэл"-гээч чинь тухайн үеийн "нүүрсний" , "төмөр замын" , Эрдэнэт 49% , Оюу Толгойг – барууныханд өгсөн урвагчид… гэх мэт гаруудыг шүүсэн л тухайн цаг үед Төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн, хийх гэсэн новшнуудыг л шүүсэн, ЗӨВ байсан учраас л одоо Монгол Тусгаар Улс ,өөр юу хүсээд байгаа илжиг вэ чи муу хог новшоо

Avatar

Нэргүй 2023-11-20 45.32.148.11

хутга ш.аамаар с** вэ чи муу чам мэтийн хулчгар ногоог малгайтнуудыг удахгй арьсыг чинь хуулнаа

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.160.126

Путины суртал ухуулга хүчтэй нь ч хүчтэй л дээ …Гэхдээ л доктор Гебельс ийн хажууд болч нохойн жогорхой л дөө …ха ха

Avatar

Зочин 2023-11-20 202.9.41.26

үргэлжлэл.ийм хуультай улс орон европт байтугай хойд солонгост ч байхгүй.донбасст 8 жил геноцид явуулсан олон арван мянган хүн үрэгдсэн нь үнэн.ер нь бол энд амьдардаг3 сая орчим иргэдийг устгах бодлого баримталсан.ингээд энэ хүмүүст бодит аюул учирсан тул оросоос тусламж хүсэж оху орос үндэстнээ хамгаалж цэргийн ажиллгаа эхлүүлсэн байдаг.

Avatar

Зочин 2023-11-20 66.181.160.60

Шааааа чи …Домбасд 8 жил үргэлжилсэн з****г мөргөлдөөнд хоёр талаас 4 ; 4 вөн мянган хүн үрэгдсэн гэж РосСтат ийн гаргасан тоо баримт байдаг юм шүү !!!! ……

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.160.60

Зеленский 19 оны сонгуулиар Донбост 79 хувийн санлаар ялж байсан юм шүү !!! Үхсэнн ацний чинь геноцид ..

Avatar

Монгол 2023-11-20 103.57.95.149

Бас нэг тархиа угаалгачихсан зомби

Avatar

Зочин 2023-11-20 202.9.41.26

энэ хүн мэдээлэл багатай байгаа нь харагдаж бна.украйн дахь дайн 2014 онд засгийн эрхийг хууль бусаар булаан авсан цагаасэхэлсэн юм.түүнийг нь донёцк луганск хүлээн зөвшөөрөөгүй.учир нь энэ бүс нутаг олон зуун жил оросын нутаг байсан орос хэлээр ярьдаг орос хүмүүс амьдардаг ба төрийн эргэлт хийснээс хойш орос хэл.соёлыг хуулиар хорьсон одоо ч хүчинтэй хэрвээ олон нийтийн газар оросоор ярьвал 5жил хүртэл хорьно гэж заасан.

Avatar

Нэргүй 2023-11-20 202.21.108.66

Элбэгдорж Монголын ЛГБТ чүүдийн загалмайлсан эцэг болсон нь үнэн билээ.

Avatar

Нэргүй 2023-11-20 122.201.23.83

Яг монгол байна.

Avatar

Хотын иргэн 2023-11-20 202.131.249.106

Хүүкд орос эхнэр авч өгөөд түүнд хөшөө барьж өгье гэх маанагууд манайд зөндөө!

Avatar

Зочин 2023-11-20 58.78.177.197

Худлаа мултрахаа боливол яасан юм бэ? Дэлхийн хандлага хаашаа явсныг мэдрэхгүй байна уу. Канад Зеленскийтэй хамт фашист, нацист Украйн нөхрийг танхимдаа орууж алга ташсан хэргээс хурлын даргаа дор нь хуссан. Оросыг facebook гэх мэт бүх хэрэгслээр хааж дарамтлан Украйныг сурталчилж ухуулсаар байгаад Европ өөрөө хямралд хүрчихээд байна. Энэ дайн Оросын эсрэг гэхээсээ Европыг сулруулах дайн гэдэг нь ил болчихсон. Танайд юмыг дүгнэж цэгнэж бичдэг хүн алга уу. Эсвэл төлбөрт захиалга юм уу?

Avatar

РЦНК 2023-11-20 66.181.161.210

РЦНК -аас холбогдосон Орос тролл минь зайлж үз

Avatar

Зочин 2023-11-20 103.57.95.149

Иймэрхүү маягаар үнэнийг гуйвуулж мэдээллээр хомс монголчуудын тархийг угааж дайнд турхирч байдаг Оросын хөлсний троллууд сүүлийн үед олширч байгаа.

Avatar

Нэргүй 2023-11-20 111.82.134.89

baruunii hudlaa surtal uhuulgiig ikon 25 eagla ene sait oor yu ch bilee utgaarni heregjuulj bna daa

Avatar

Нэргүй 2023-11-20 203.23.199.101

манай улаан армийнхан ардчилал хэмээх та нарыг, дэлхий ертөнцийг ч чацгыг нь алдуулж байна даа, ТА нарын энэ "Нэгдүгээрт, Украин нь биологийн болон цөмийн з****г бүтээж" гэсэн чинь үнэнд нийэхгүй байна, 2 жил болоогүй байхад ард түмэн зөнөг залгачихаагүй байна шүү, ану, нато, ЕХ зэрэг байгууллагыг овоо юм байх гэсэн чинь ганцхан ОРОСыг хамтраад ч дийлэхгүй хариугүй новшшнууд юм аа

Avatar

Нэргүй 2023-11-20 192.42.116.176

барууныг сохроор шүтэхээ больж нүдээ нээ Наранжаргал Мандахаа! АНУ НАТО баруун өөрсдөө эхэлж өдөж түрэмгийлсний улмаас Орос зөвхөн өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч байна.

Avatar

Нэргүй 2023-11-20 103.68.107.106

НАРАНЖАРГАЛ МАНДАХ
Ямар ч мэдлэггүй "сурвалжлагч". Барууны юмуу украины сайтаас юм олоод гүүглдээд тавьдаг. Тавьсан юмныхаа учрыг ч сайн олохгүй.

Avatar

Нэргүй 2023-11-20 66.181.176.117

Teneg ivan mini chamd mongol orognoh oron zai baihgui shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж