Газын зурвас дахь дайны гэмт хэргийг шалгах хүсэлтийг 5 улс гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.11.18-нд нийтлэгдсэн

Газын зурвас дахь дайны гэмт хэргийг шалгах хүсэлтийг 5 улс гаргажээ

Газын зурвас дахь дайны гэмт хэргийг шалгах хүсэлтийг 5 улс гаргажээ

Хамасын халдлагын эсрэг авсан Израилийн хариу арга хэмжээний хүрээнд дайны гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг шалгах хүсэлтийг Олон улсын эрүүгийн шүүхэд таван улс ирүүлжээ. Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Карим Ханы мэдээлснээр эдгээр нь Өмнөд Африк, Бангладеш, Боливи, Комор, Жибути улсууд юм. 

"Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн дагуу тухайн улсад нэг буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл тухайн нөхцөл байдлыг шалгах зорилгоор прокурорт хандаж болно. Газын зурвас болон Баруун эрэгт 2014 оны зургадугаар сараас хойш үйлдэгдсэн байж болзошгүй гэмт хэргүүдтэй холбоотой мөрдөн байцаалт хэдийнэ эхэлсэн. Эл ажиллагаа 2021 оны гуравдугаар сард эхэлсэн" гэж Карим Хан хэллээ. 

Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байгаа тул Израиль, Хамасын талуудыг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байна. Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өнөөдрийг хүртэл 11500 орчим палестин хүн амь үрэгджээ. 

НҮБ өнгөрсөн сард Хамасын халдлагын дараа дайны гэмт хэргийн нотлох баримтуудыг цуглуулж байгаа гэж мэдэгджээ. Беньямин Нетаньяхугийн засгийн газар Газын зурвасыг бүрэн бүслэх тушаал өгсний дараа дайны гэмт хэрэг үйлдэгдсэн байж магадгүй гэж НҮБ-ын тайланд дурдсан байна. Олон тооны хүний эрхийн байгууллага НҮБ-ын дүгнэлттэй санал нэг байна. 

Израиль нь Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон биш юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж