Нийтийн тээврийн жолоочийн цалинг нэмж, автобусны тоог өсгөнө

Нийтийн тээврийн жолоочийн цалинг нэмж, автобусны тоог өсгөнө

Нийтийн тээврийн жолоочийн цалинг нэмж, автобусны тоог өсгөнө

Нийслэлийн нийтийн тээврийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулав. Тэрбээр, нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна. Тухайлбал,

  • Инженер техникийн 329 ажилтан байгаа бөгөөд нэмэлтээр 38 хүн шаардлагатай.
  • Засвар үйлчилгээний 241 ажилтан байгаагаас 62 орон тоо сул байна.
  • Мөн 2,039 жолооч байгаа бөгөөд 221 хүн шаардлагатай байна.

Жолооч хүрэлцээгүй нь автобус үйлчилгээнд явахад нөлөөлж байгаа тул цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага бий болсныг онцлов. Мөн энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнээс 465 автобус хасагдана. Парк шинэчлэлийн хүрээнд энэ онд 205 автобус оруулж ирснээс дунд багтаамжийн 50, цахилгаан 55, их багтаамжийн дизель 100 автобус байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 470 автобусаар парк шинэчлэл хийжээ. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус авсан бөгөөд эргэн төлөлт хангалтгүй, 26 хувьтай байна.

Нийслэлийн нийтийн тээвэрт 110 чиглэл байгаагаас богино эргэлтийн 27 чиглэл бий. Эдгээрт өдөрт 1020 автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд давхардсан тоогоор 520 мянган хүн үйлчлүүлж байгаа.

Улсын төсвөөс нийтийн тээврийн салбарт олгодог татаас жил ирэх бүр нэмэгдэж байна. Автобусны маршрут, чиглэлийн төлөвлөлтөд алдаа, мөн аж ахуйн нэгжийн ашиг сонирхол бий болсон. Цаашид богино эргэлтийг нэмэгдүүлэх бөгөөд зорчилтыг нэмэгдүүлэхийн тулд уян хатан төлбөрийн зохицуулалт хийнэ. Түүнчлэн автобусны зогсоолын стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн зорчилт 26 хувьтай байгааг 60 хувьд хүргэх бодлого баримтлан ажиллана гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-18 202.126.88.225

жолооч нар хоолонд орох бие засах газар байхгүй байнга утаа тоосонцортой орчинд өглөөний 6 цагаас орой 22 цаг хүртэл ажилладаг цалинг нь нэмэх нь зөв шүү

Avatar

Нэргүй 2023-11-18 202.126.88.225

Богино эргэлт хийгээд байвал зорчигчийн тоо багасч такси барих нь ихэсгэх байхдаа

Avatar

Иргэн 2023-11-18 202.126.90.81

Нийтийн тээвэр лав л европод чамгүй үнэтэй байдаг, хөнгөлөлтийг үсрээд 50 хувь үзүүлдэг, бүтэн үнэгүй зорчуулана гэж байхгүй, бусад орны шийдэл, туршлагыг сайн нэвтрүүлмээр байна. Бид аливаа ажлыг шийдлийг нь олоод, зохих хугацаанд нь хянаж сайжруулаад явж чадахгүй байна, нөгөө нүүдэлчин зантай ч холбоотой байх.

Avatar

Сармис Могоо 2023-11-18 91.141.52.124

Та 1 өдөр жолооч хийж үзчээд тэгж гуц.Дуртай үедээ тамхилж болохгүй .Бас бие засах энээ тэрээ бөөн проблем бга шүү.!!

Avatar

Иргэн 2023-11-18 66.181.180.119

энэ хөнгөлөлтөө болимоор юм нийтийн унаанд оюутанууд л сандал дүүрэн чихэвч хийгээд сууж байна адилхан 500.0 төлөх хэрэгтэй өндөр настангууд ч 500.0 төлж байж нийтийн унаагаа сайжруулснаар байна хөгжилтэй орнууд бүгд л мөнгө төлж байна явуу улс байж юүн олон хөнгөлөлт вэ

Avatar

Нэргүй 2023-11-18 66.181.168.8

ХӨНГӨЛӨЛТӨӨ БОЛЬ, ТАТААС ӨГӨХӨӨ БОЛЬ, МӨНГӨӨ БҮТЭН АВЧ ЧАДДАГ БОЛ, ТЭГЭЖ БАЙЖ ЖОЛООЧИЙН ЦАЛИНГ НЭМ

Avatar

зочинЖ 2023-11-18 202.9.46.21

Жолоочид бэлэн мөнгө өгдөг ёс журмыг халж компани аж ахуй нэгжид орлого оруулаачээ автобуссыг бүрэн камержуулж хяналт шалгалттай болгооч

Avatar

Нэргүй 2023-11-18 66.181.186.29

бэлэн менге авахаа боль!!!!

Avatar

Нэргүй 2023-11-18 139.5.216.85

жолооч нараа цэвэрч соёлч болгох хэрэгтэй бна . Тэгэхгүй бол тамхи татсан ихэнх нь хог түүдэг хүмүүс шиг халтар хувцастай , халтайсан нүүр царайтай сонин гарууд байх юмаа

Avatar

Нэргүй 2023-11-18 66.181.186.248

Жолоочийг ажилд авахдаа сэтгэцийн эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшлийг шалгаж авах хэрэгтэй. Хотийн уугуул оршин суугчийг түлхүү сонго. Төрөлх хотоо гэсэн сэтгэлтэй хүн байвал дээр шүүдээ. Хотын соёл нийтийн тээврээс эхэлдэг юм. Насны хязгаар тавих хэрэгтэй. 45 аас доош насны хүн бо дэмий

Avatar

Нэргүй 2023-11-18 66.181.183.36

Хамгийн гол нь олон хүний амь нас аюулгүй байдлыг жолоо ямар нэг хэмжээгээр хариуцдаг тул жолоо барих өндөр зэрэгтэй жолооч байхыг чанд сахих ёстой

Avatar

Нэргүй 2023-11-18 66.181.176.111

үүн шигээ ёс суртахуун харьцаа болон хөдөлгөөнд оролцох соёлд хамрагдуулаарай

Avatar

Нэргүй 2023-11-18 213.87.150.68

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-18 66.181.161.93

Эцсийн буудалд угаалга цэвэрлэгээнд оруулмаар бна.

Avatar

Zoxhin 2023-11-18 66.181.176.108

jolooch narin sahikga hariutslaga..soel chadvar ig anhaar.!!!

Avatar

Зочин 2023-11-18 66.181.179.114

Автобусны жолооч нарын биеэ авч явах, зорчигчидтой харилцах байдал нь ард түмнийг бас их бухимдуулдаг юм даа. Үйлчлүүлэгч хаан гэдэг уриаг автобусны компаниуд огт мэддэггүй бололтой. Автобус дотроо тамхи татаж, хууль зөрчих явдалтай бүгд тэмцэх хэрэгтэй, тамхи татсан жолоочийг зургийг нь аваад, мэдээлж байх хэрэгтэй. Зөвхөн автобусан дотроо биш бас гадна нь, өөрөөр хэлбэл зорчих хэсэгт эшнээнээс эгнээ рүү шилжихдээ дохио өгөхгүй, хамаагүй дайрдаг арга барилаа өөрчлөх хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2023-11-18 66.181.181.23

Гэр хорооллынхон орон сууцны хүмүүсийн араас бүтэн өдөр хөөцөлдөхийн тулд автобусаар явдаг юм.

Avatar

Нэргүй 2023-11-18 202.9.41.28

Цалин нэмэх яахав соёлтой, боловсролтой жолоочид гарга! Тамхи татна, утсаар чалчина, үмхий үнэртэй халтар юмнууд л байхын сургалт энэ тэр байдаг бол сургаач!

Avatar

Нэргүй 2023-11-18 202.126.90.33

jolooch nart kart umshuulahgui baisan ch toohgui. bainga beleneer 500 tug avna. 1 buudald 5-10 hunees belen mungu avdag. darga nar bus tsavchina. jolooch nar ni mungu tsavchina. Tegeed hulgaig ni demjij ulsaas bainga tataas ugnu. yaj hugjih ve

Avatar

з 2023-11-18 202.9.47.0

бэлэн мөнгөөр явдаг шдээ. юун цалин бэ

Avatar

Нэргүй 2023-11-18 103.212.118.204

48DESH SEKSY ERTEI XNGAAD 80955877

Avatar

Нэргүй 2023-11-18 103.212.118.204

SEKSEER SDARTLAA SEKSDN80955877

Avatar

Нэргүй 2023-11-18 202.9.46.172

Автобусны жолооч нар бас цалин авдаг юм уу. 500-гаа халааслаад бондойгоод байдыын.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж