Финланд: ОХУ-тай хиллэдэг 4 боомтоо хаав

Хуучирсан мэдээ: 2023.11.18-нд нийтлэгдсэн

Финланд: ОХУ-тай хиллэдэг 4 боомтоо хаав

Финланд: ОХУ-тай хиллэдэг 4 боомтоо хаав

Финланд улс Оростой хиллэдэг дөрвөн боомтоо хаажээ. Энэ нь ОХУ-ын өдөөн хатгасан гэж үзэж байгаа орогнол хүсэгчдийн тоог хязгаарлах зорилготой үйлдэл юм. Тодруулбал, Финландыг НАТО-д элссэнд ОХУ дургүйцсэн тул цагаачдыг Хельсинк рүү илгээх болсон гэх мэдээлэл гарсан.

Хил хамгаалах албаны мэдээлснээр энэ долоо хоногт 300 орчим орогнол хүсэгч Финландад ирсэн байна. 

Хилийн зүүн өмнөд хэсэгт орших Ваалимаа, Нуйжамаа, Иматра, Нийрала боомтуудад Баасан гаригийн шөнөөс эхлэн хязгаарлалт хийж эхэлжээ. Эдгээр боомтоор Сири, Йемен, Ирак зэрэг улсын иргэд хууль бусаар хил давах нь нэмэгдээд байсан. Орос улс зохих бичиг баримтгүй хүмүүсийг хил рүү нэвтрүүлэхэд санаатайгаар тусалсан гэж Финландын ерөнхий сайд Петтери Орпо мэдэгдсэн билээ. 

Финланд ийнхүү хилийн боомтоо хаасанд ОХУ дургүйцлээ илэрхийллээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ "Финланд улс том алдаа гаргаж, хоёр орны харилцаагаа сүйтгэж байна. Хоёр улсын харилцааг сүйтгэх замыг сонгосонд нь гүнээ харамсаж байна. Орос улс орчин цагийн түүхэндээ Финландыг хэзээ ч заналхийлж байгаагүй. Бидэнд сөргөлдөх шалтгаан байхгүй. Өдгөө тэд энэ замыг сонголоо. Бидний үзэж буйгаар энэ бол маш том алдаа" гэжээ.

Гэхдээ Финландын хойд хэсгийн Салла, Вартиус боомтоор орогнол хүсэхэд нээлттэй хэвээр байна. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж