Ирэх Мягмар гаригаас хүйтний эрч эрс чангарна

Ирэх Мягмар гаригаас хүйтний эрч эрс чангарна

Ирэх Мягмар гаригаас хүйтний эрч эрс чангарна

Цаг уур орчны шинжилгээний газраас энэ сард цаг агаар эрс хүйтрэхийг сэрэмжлүүлсэн. Энэ долоо хоногийн сүүлээр хүйтний эрч харьцангуй суларсан ч ирэх Мягмар гаригаас дахин хүйтрэх юм байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 27-ноос ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна гэдгийг ЦУОШГ-аас анхаарууллаа.

ЦУОШГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.ОЮУНЖАРГАЛ:

-21-нээс эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Энэ удаагийн хүйтрэл 14, 15-ны шуурганаас хүчтэй болох байх төлөвтэй байна. Гэхдээ арваннэгдүгээр сарын 3, 4-ний хүйтрэлээс бага байх төлөвтэй. Эрс хүйтрэхээс өмнөх өдрүүдэд дулаарна.

Энэ дулаарал одоо орчихсон байгаа цасан бүрхүүлийн өнгөн хэсгийг хайлмагтуулж, шөнөдөө эргэж хөлдөөд малын бэлчээрлэлтэд хүндрэл учруулахаар нөхцөл байдал бий болгох эрсдэлтэй.

Тиймээс малчид, иргэдэд цаг агаарын мэдээллийг тогтмол хүргэж, зам, даваа хаагдах эрсдэлтэйг анхааруулах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ГайхмаарГайхмаар
17
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-18 213.87.150.68

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-18 66.181.160.110

ХУУРАЙ ЗУД, ЦАСАН ЗУД, МӨСӨН ЗУД АЛЬ АЛЬ БАРЬЦГҮЙ, ГЭХДЭЭ МӨСӨН ЗУД УУ ИХ ХЭЦҮҮ ГЭЖ ӨВӨГЧҮҮЛ МААНЬ ЯРЬДАГ БАЙСАН ШҮҮ
Энэ тэнд үүссэн хувхай дайнуудаас болоод байгаль хангайгааг таамаглах багцаагүй болчоод ч байх шиг.

Avatar

з 2023-11-18 202.9.47.0

21-ээс юм уу 27-оос юм уу

Avatar

Зочин 2023-11-18 66.181.161.41

Ес эхэлчихсэн шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-18 66.181.183.49

Чаадаг толгой !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж