20 мянган айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих хөтөлбөр хэрэгжүүлнэ

20 мянган айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих хөтөлбөр хэрэгжүүлнэ

20 мянган айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын хуралдаанд мөн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийв. Гэр хорооллын айл өрхүүдийг үе шаттайгаар цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, хийн халаагуурт шилжүүлэх, гэр орон сууцны дулааны алдагдлыг багасгах ажлуудыг богино, дунд хугацаандаа зохион байгуулж, нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй цахилгаан болон хосолсон хөдөлгүүрээр солихоор төлөвлөн ажиллаж байна гэсэн юм. Мөн урт хугацаандаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цахилгаан автомашины гааль татварын цогц бодлого хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй технологийг нэвтрүүлэн, гэр хорооллын айл өрхүүдийг “Дэд төв”-д холбох замаар орон сууцжуулах аж.

Сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх, угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдийн судалгааг гарган ажиллаж буй талаараа мөн танилцууллаа. Судалгаанаас харахад ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага хангаагүй уламжлалт гар аргаар хийсэн, битүүмж алдагдсан 82,429 зуух, угаар мэдрэгч төхөөрөмжгүй 51,559 айл өрх байна. Иймд айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгчээр хангах, цахилгаан халаагуур суурилуулах боломжит байршлын судалж байна гэсэн юм. Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Айл өрхүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, амьдралын чанарыг сайжруулж байж агаарын бохирдолтой тэмцэх асуудлыг ярих нь зөв. 2024-2026 оны санхүүгийн жилд гэр хорооллын 20,000 айлыг орон сууцжуулах, газрыг нь байраар солих гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж, ирэх оны төсвийн төсөлд тусгасан. Үүнтэй холбоотойгоор тухайн орон сууцны хорооллуудад ажлын байр бий болгох замаар ядуурлыг бууруулах зэрэг төлөвлөсөн ажил бий. Шаардлага хангахгүй байгаа зуухнуудыг шинэчлэх ажлыг ч мөн төлөвлөгөөнд тусгаад байна” гэсэн юм.”

АРВАНХОЁРДУГААР САРД НЭГ ШУГАМТАЙ МЕТРОНЫ ҮНДСЭН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ НЭЭЛТТЭЙ  ТЕНДЕРИЙГ ЗАРЛАНА

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын цаг үеийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулга, мэдээлэл өгсөн юм. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд өнөөдрийн байдлаар 205 автобус орж ирсэн байна. Харин энэ онд 465 тээврийн хэрэгслийг насжилтаар нь үйлчилгээнээс хасах аж. Сүүлийн 4 жилд нийт 470 автобусаар парк шинэчлэлт хийсэн бөгөөд энэ сарын 24-нөөс 600 автобус худалдан авах тендер зарлана гэлээ. Мөн стандартын шаардлага хангасан дулаан автобусны зогсоол байгуулж, богино эргэлтийн чиглэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм. Нийтийн тээврийн дахин төлөвлөлтийн хүрээнд 70 чиглэлд 1038 тээврийн хэрэгслийг зорчуулах бөгөөд үндсэн гол гудамж замуудад 2 минутын интерваль, бусад чиглэлд 10-15 минутын интервальтай байхаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг “Улсын төсвөөс нийтийн тээврийн салбарт олгодог татаас жил ирэх бүр нэмэгдэж байна. Автобусны маршрут, чиглэлийн төлөвлөлтөд алдаа, мөн аж ахуйн нэгжийн ашиг сонирхол бий болсон. Цаашид богино эргэлтийг нэмэгдүүлэх бөгөөд зорчилтыг нэмэгдүүлэхийн тулд уян хатан төлбөрийн зохицуулалт хийнэ. Түүнчлэн автобусны зогсоолын стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн зорчилт 26 хувьтай байгааг 60 хувьд хүргэх бодлого баримтлан ажиллана” гэдгийг хэлж байлаа.

Харин Хотын дарга Х.Нямбаатар хуучин ногоон автобуснаас нэг нь ч үйлчилгээнд яваагүй, тендерийг цуцалсан. Тендерээр 700-750 автобус шинээр авахаар төлөвлөж байна. Ирэх арванхоёрдугаар сард нэг шугамтай метроны үндсэн ТЭЗҮ, ажлын зураг, төсвийн нээлттэй тендерийг олон улсад зарлана гэж хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-18 103.229.176.140

ТЭЗҮ хийх нэрээр хэдэн хуудас цаас хэвлээд хэд ч хамаагүй тоо тавиад мөнгийг нь оффшорт аваачиж булаад байгаа хүмүүс дээ.

Avatar

Хашаандаа хөгжмөөр бна 2023-11-18 202.55.188.82

Хашаанд минь 2 давхар хаус барихад минь тус дэм болоод дэд бүтцээ хөгжүүлээд өгөөсэй хашаандаа ногоо жимсээ тарьж сайхан амьдармаар бна🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏🙏

Avatar

Нэргүй 2023-11-18 66.181.176.56

house barihgui l bol hashaandaa nogoo jims tarij bolku bnu te p***a min?

Avatar

Нэргүй 2023-11-18 73.134.217.128

songuuli duhuud ih h u t s a j bainaa ta hed, dahiad itgene gej bodoo yu, m a i s h v v , z a.

Avatar

Нямибаатарын хагис үйдэл хэрээс хэтэрлээ 2023-11-18 66.181.183.36

Нямбаатар аа Чи аль амаараа иргэдийхээ амьдарлийн чанарыг дээшлүүлнэ гэж байна вэ? Монголын барилгын салбарын анхнымэргэжилтэн аркотектор
ДАМБИЙНЯМ гуайн бүтээл "Урт цагаан" төвийн барилга нь яалтачгүй соёлын өв түүхэн барилга тул үнэ цэнтэй барилгаа нураана гэхээсээ засаж тордох бус уу?Өнөөдөр ч 300 гаруй хүн иргэддээ олон төрлийн үйлчилээ үзүүлсээр ажилтай орлогтой иргэдээ хясан боож яагаад заавал хахир өвлийн хүйтэнд ажлийн байрыг нурааиа гэж хөөж ,дулааныг тасалж байгааг юу гэхэв ?харгис

Avatar

Бадамгарав 2023-11-18 202.55.188.114

зөв дэмжиж байна

Avatar

Нэргүй 2023-11-18 202.55.188.113

иргэдийн газрыг бага үнээр булааж авахыг дэмжихгүй шүү

Avatar

Иргэн 2023-11-18 202.126.90.9

энэ судалгааны дүнд итгэхгүй бн. Санаанаасаа гаргасан тоо байх. Манайх манай хамаатнууд аас ийм судалгаа огт аваагүй бн. Бүгд гэртээ байнгын хүнтэй замд ойр айлууд. Судалгаагаа дахин нягтал

Avatar

Нэргүй 2023-11-18 202.9.40.229

Орон сууцны хороолол барьж байж л утаа, жорлонгоос сална. хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй

Avatar

Би л бичив 2023-11-18 202.55.188.109

байрны үнэ өндөр олон иргэдийг насан туршийн өрөнд орно зүгээр үнэгүй өг өөрсдийнх нь юм шүү

Avatar

Нэргүй 2023-11-18 139.5.219.41

odoogoor 35000 -40000 bair ezengui bna. Iim balai yum yarixaa bolioch

Avatar

иргэн 2023-11-18 66.181.184.49

Хэдийгээр төрийн залгамж гэж байх ч сонгуулийн бүрэн эрхийн хугацааны төгсгөлд томоохон бүтээн байгуулалтын улс төржсөн амлалт өгөх нь ёс зүйн алдаатай үйлдэл. Одоо богино хугацаанд үр дүн гарах косметик засвар хийх хэмжээний стратег шийдлүүд үр дүнтэй.

Avatar

Нэргүй 2023-11-18 118.200.17.196

мэтро гэж хуцаад байхаар Ил трайнбус явцулаачээ хулгайч нараа.Гэр хооллын дахин талөвлөлт эхлүүлсэн Батүүлийн ажлыг нурааж 8 жил гацааж муулсан л***р коммунистууд

Avatar

Хүрэлсүх 2023-11-18 103.57.93.39

bitgii shaatsgaaa

Avatar

Нэргүй 2023-11-18 213.87.150.68

Харуулах боломжгүй.

Avatar

Үнэн 2023-11-18 66.181.181.135

Эхлээд агаарын бохирдлоо шийдчих байранд орох хүнгүй боллоо эрүүл байж амьдрана биз дээ худлаа бүлт үсрээд хөрсөнд бууу ярь л даа

Avatar

Уул үүл 2023-11-18 66.181.180.80

өмнөхөө чадахгүй байж худлаа чаагаад яахав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж