Газын зурвас руу шатахуун тээвэрлэхийг зөвшөөрөв

Газын зурвас руу шатахуун тээвэрлэхийг зөвшөөрөв

Газын зурвас руу шатахуун тээвэрлэхийг зөвшөөрөв

Газын зурвас руу өдөрт хоёр машин шатахуун нэвтрүүлэхийг зөвшөөрнө гэж Израиль мэдэгдлээ. АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан хэлэхдээ, хоёр өдөр тутамд ойролцоогоор 140 мянган литр шатахууныг зөвшөөрнө гэв. Шатахууны хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд АНУ-ын талаас Израильд ихээхэн шахалт үзүүлжээ. 

Шатахууныг тусламжийн ачааны машинуудад ихэвчлэн зарцуулна. Мөн шатахууны хомсдолоос болж тасалдаад буй гар утас, интернетийн үйлчилгээг сэргээхэд зориулна. Шатахуун ирсний дараа Газын харилцаа холбоо сэргэж эхэлснийг холбогдох компани мэдэгдлээ.

НҮБ-ээс мэдэгдсэнээр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд өдөр тутамд 160 мянган литр түлш шаардлагатай аж.

Түлш нь Газын зурвас дахь ус, бохир ус, ариутгах татуургын системд бага ч болов дэмжлэг үзүүлснээр, бүс нутагт тархаж болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бүс нутагт эрүүл мэндийн систем доголдож, ариун цэврийн байгууламж ноцтой хохирол амссан тул халдварт өвчний эрсдэл үүсээд буйг ДЭМБ анхааруулсаар ирсэн. ЭМБ-ын Палестины нутаг дэвсгэр дэх төлөөлөгч Ричард Пиперкорний Баасан гаригт мэдээлснээр, Газын зурваст амьсгалын замын цочмог халдварын 70 мянган тохиолдол, суулгалт өвчний 44 мянган тохиолдол бүртгэгджээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-18 213.87.150.68

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж