ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сард болно. Ерөнхийлөгч Путин сонгуульд нэр дэвшинэ гэдгээ саяхан зарласан билээ.
Дараагийн ерөнхийлөгч ямар хүн байх талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос сэтгүүлч асуужээ. Тэрбээр "ОХУ-ын дараагийн удирдагч Путинтэй яг л адил хүн байна. Өөр хүн, гэхдээ адилхан. Гэхдээ Путиныг ялна гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.
ОХУ 2008 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил байхаар тогтоосон. Энэ дүрэм нь 2012 оны сонгуулиас эхлэн хүчин төгөлдөр үйлчилжээ. Улмаар 2020 онд ОХУ-ын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн улмаас Путин 2024 онд дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болсон.
Дашрамд дурдахад, ирэх оны сонгуулиар ОХУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөх боломжит нэр дэвшигчдээр ерөнхийлөгч асан Дмитрий Медведев, Тула мужийн амбан захирагч Алексей Дюмин, Москва хотын захирагч Сергей Собянин, ерөнхий сайд Михаил Мишустин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэгч Николай Патрушев нарыг "Associated Press" агентлаг нэрлэж байв.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ