Байденд Азид анхаарал хандуулах боломж гарав

Байденд Азид анхаарал хандуулах боломж гарав

Байденд Азид анхаарал хандуулах боломж гарав

Жо Байдены гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол Ази дахь Америкийн нөлөөг сэргээх. Гэхдээ энэ тэргүүлэх чиглэл үндсэндээ замрах тал руу хандаж явсан гэхэд болно. Украины дайн, Газын зурвас дахь мөргөлдөөн гэх мэт шинэ хямрал гарах тоолонд Ази тив Байдены хийх ажлын жагсаалтад доогуур байр эзлэх болжээ.

Харин энэ долоо хоногт Байденд Азид анхаарал хандуулах боломж гарч ирэв. Азийн орнуудын удирдагчдын оролцсон АПЕК-ийн чуулганы үеэр тэр энэ боломжийг ашигласан юм.

Энэ үеэр тэр үг хэлэхдээ "АНУ нь бүс нутгийн ирээдүйд чухал ач холбогдолтой хэвээр, урьд өмнөхөөсөө ч илүү чухал байр суурьтай байгаа. Албан тушаалаа хүлээж авсан эхний өдрөөс хойш л энэ нь манай засаг захиргааны алсын хараа байсан" гэжээ.

Энэ алсын харааг бодит болгох нь урьд өмнө хэзээ ч ийм хэцүү байгаагүй аж. Европ болон Ойрхи Дорнод дахь тэс өөр мөргөлдөөнүүд нь Байденыг урьдчилан таамаглах аргагүй байдалд оруулсаар байна. Ирэх онд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх Байдены хувьд эргэлзээтэй зүйлс олон бий. Гэвч АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тэр эргэлзээ таамагийг бага ч болов бууруулж чаджээ. 

Тэрбээр чуулганы үеэр бүс нутгийн хамтын ажиллагаа, найрамдлын алсын харааг тодорхойлов. "Эндээс Сан Франциско хотоос эхлээд Номхон далайг бүхэлд нь хамарсан хүчтэй гүүрийг АНУ барьж буй. Шинэ харилцаа холбоо тогтоож, шинэ түншлэл эхлүүлэхийн тулд хүн бүр энэхүү дээд хэмжээний уулзалтын давуу талыг бүрэн ашиглах хэрэгтэй" гэжээ. 

Мөн Пүрэв гаригт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нартай тусдаа гэрэл зураг авхуулах цаг гаргасан байна. Энэ нь АНУ Ази дахь холбоотнуудтайгаа улам ойр дотно харилцаатай болсны илэрхийлэл гэж "Associated press" агентлаг дүгнэжээ. 

Ази тив нь дэлхийн худалдааны хамгийн чухал уулзвар, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдолтой ашигт малтмалын эх үүсвэр, технологийн шинэчлэлийн төв юм. Тиймээс Азид чиглэсэн гадаад бодлого Байдены засаг захиргааны жинхэнэ сорилт гэж тэр тодорхойлдог. 

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2023-11-18 79.237.240.131

Энэ гай холуур өнгөрөөсэй билээ.

Avatar

Нэргүй 2023-11-18 213.87.150.68

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-18 66.181.160.37

Ази Бадин огт хэрэггүй. Эдийн засаг, цэрэг-стратегийн төд хүссэн хүсээгүй Азид шилжинэ, шилжиж байна. Монголчууд бид гуравдагч хөрш, төвийг сахих чиглэлийн гадаад харилцааны бодлогоо одоогийн энэ чиг хандлага, баримжаагаараа хөгжүүлэх хэрэгтэй. Украиныг хар. " Чоно дагасан нохой". Хайран Эх орон…

Avatar

Зочин 2023-11-18 66.181.160.37

Азид..,

Avatar

Нэргүй 2023-11-18 172.59.188.232

USA hyadad esreg horig tis bish us abchirch orosiin esreg daindaa adhig olj ediin zasag aa abarch dollars ulaltaa zogsooson ch het iheer heblen ediin zasag a het de us bo geed hyadad iin esreg dainda buuj ugluu hyadad dad bair suuria tabij ugch ba

Avatar

Нэргүй 2023-11-18 202.55.188.88

гялс үх андаа занөг болтлоо байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж