Өмнөд Хятадын тэнгис дэх хямралыг шийдэхийн тулд Ши Жиньпинтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2023.11.18-нд нийтлэгдсэн

Өмнөд Хятадын тэнгис дэх хямралыг шийдэхийн тулд Ши Жиньпинтэй уулзана

Өмнөд Хятадын тэнгис дэх хямралыг шийдэхийн тулд Ши Жиньпинтэй уулзана

Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Өмнөд Хятадын тэнгист үүсээд буй хурцадмал байдлыг шийдвэрлэхийн тулд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзана гэв. Тэрбээр энэ онд хоёр дахь удаагаа Өмнөд Хятадын тэнгисийн хурцадмал байдлыг шийдвэрлэхээр яриа хэлэлцээ хийсэн нь энэ билээ.

"Маргаантай бүс нутаг дахь нөхцөл байдлыг намжаахын тулд юу хийж болох талаар Ши Жиньпиний үзэл бодлыг сонсоно. Дараа нь бид цаашид хэрхэх арга замаа нэгтгэнэ.  Бид ойрын ирээдүйн стратеги боловсруулж, Филиппиний Өмнөд Хятадын тэнгис дэх зөв үүргийг тодорхойлохыг эрмэлзэж байна" гэж

Тэрээр "ойрын ирээдүйн стратеги" боловсруулж, тус улсын Өмнөд Хятадын тэнгис дэх "зөв" үүргийг тодорхойлохыг эрэлхийлж байна. Маркос, Си нар Сан Франциско хотноо болж буй Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцож байна" Филиппиний Ерөнхийлөгчийн харилцааны алба мэдэгджээ. 

Үүний өмнө Маркос, Ши Жиньпин нар энэ оны нэгдүгээр сард Бээжинд уулзсан. Тухайн үед удирдагчид далай тэнгисийн бүс дэх маргаан нь тэдний харилцаа биш гэдэгт санал нэгдсэн юм. Гэвч хоёрдугаар сарын эхээр АНУ-ын цэргийнхэнд Филиппиний дөрвөн бүс, тэр дундаа Тайванийн ойролцоох баазууд руу нэврэх эрхийг Маркос олгожээ. Энэ нь Хятадын дургүйцлийг хүргэсэн.

Үүний зэрэгцээ АНУ нь Филиппиний далайн маргаантай бүсэд зэвсэгт халдлага гарсан тохиолдолд тус улсын хамгаална гэж олон удаа амласан байна.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж