Тойм: Монгол Улс төсвөө тэлсээр байвал дефолт зарлах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2023.11.18-нд нийтлэгдсэн

Тойм: Монгол Улс төсвөө тэлсээр байвал дефолт зарлах эрсдэлтэй

Тойм: Монгол Улс төсвөө тэлсээр байвал дефолт зарлах эрсдэлтэй

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна. 


"МОНГОЛ УЛС ТӨСВӨӨ ТЭЛСЭЭР БАЙВАЛ ДЕФОЛТ ЗАРЛАХ ЭРСДЭЛТЭЙ"

УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны буюу Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбоотойгоор Эдийн засгийн ухааны доктор, эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.

-2024 оны төсөв батлагдлаа. Энэ удаагийн төсвийг хөндлөнгийн шинжээчид бол сонгууль угтсан амлалтын төсөв боллоо гэж дүгнээд байна. Таны хувьд хэрхэн дүгнэж байна?

-Төсөв бол өндөр өртөг шингэсэн концесс, эрэмбэлэгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийн шагнал болсон төсвийн гадуурх тусгай сан, ашиггүй төрийн өмчит компанийн санхүүжилтийн хэрэгсэл бус, төр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан, хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөө юм.

Гэвч сүүлийн жилүүдэд төсвийн дээрх үндсэн чиг үүрэг алдагдсан, 2024 оны төсөв ч мөн адил нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын эрэмбэд бус үрэлгэн, цар тахлын дараа, гадаад орнуудын дайн, эдийн засгийн тэмцэл бүхий энэ цаг үеийн бус маш их тэлсэн , ард олны ахуй амьдралд дэм бус бус шавар, цементэд, баялаг бүтээгчид, эдийн засгийг авч явдаг хэсэгт бус хөшөө дурсгалд, санхүү-эдийн засгийн шийдэлд бус эрх ямбанд зориулсан төсөв батлагдлаа гэж харж байна.


"ТӨСВИЙН ЗАРДАЛ ТЭЛЖ БАЙГАА НЬ ХУВИЙН ХЭВШЛИЙГ “БООМИЛСОН” ҮЙЛДЭЛ"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж