"Улаанбаатарчуудын 3 хүн тутамд нэг нүхэн жорлон ногдож байна"

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

"Улаанбаатарчуудын 3 хүн тутамд нэг нүхэн жорлон ногдож байна"

"Улаанбаатарчуудын 3 хүн тутамд нэг нүхэн жорлон ногдож байна"

"Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчны мэргэжилтнүүд нүхэн жорлонгийн шинэчлэлийн талаар өнөөдөр /2023.11.17/ мэдээлэл хийлээ.


"Монголын жорлонгийн ууган холбооны ерөнхийлөгч Д.Басандорж:

-Монголд зөвхөн нүхэн жорлонгоос 5.25 сая тонн шингэн хаягдал, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байгаа. Агаарын бохирдол өвлийн гурван сард үргэлжилдэг. Харин хөрс, усны бохирдол ямар болж байгааг тааж хэлшгүй. Үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн. Дэлхий дээр 2005 оны байдлаар 2.4 тэрбум хүн нүхэн жорлон хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Монголд 3.6 сая хүн бүртгэгдсэний 22 хувь нь инженерийн шугам сүлжээтэй орчинд амьдарч байна. Үлдсэн 80 орчим хувь нь нүхэн жорлонтойгоо байна. Нийт 900 мянга өрхийн 22 хувь нь орон сууцанд амьдарч байна. Бид нүхэн жорлонгийнхоо тоог мэдэхгүй байна. Малчин өрх жилийн дөрвөн улирал нүүдэллэдэг гээд тооцоолохоор 2 сая гаруй нүхэн жорлон Монголд байна. Манай холбоо 2023 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан мэргэжлийн байгууллага. Төр засгийн бодлого тодорхой биш байна.

Бид "Дэлхийн нүхэн жорлон"-гийн холбоотой хамтран Монголын нүхэн жорлонг яаж шинэчлэх вэ гэдэг технологийн шийдлүүд дээр ажилласан. Бид шийдлийг олж, БОАЖЯ-нд хандсан. Бид тогтвортой хөгжлийн зорилтдоо 2030 он гэхэд нэг ч нүхэн жорлонгүй болно гэсэн зорилт тавьсан.

Хүний ялгадас өдөрт 200-400 грамм ялгардаг. Энэ хэмжээний ялгадсыг 200 их наяд ротовирус, 20 тэрбум бактер, 100 мянган шимэгч хорхойн өндөг байдаг гэсэн судалгаа байдаг. Үерийн үеэр ямар эрсдэлтэй нөхцөл байдал үүсэв ээ. Тийм учраас нүхэн жорлонгийн шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Африк тивд нүхэн жорлон байхгүй болсон. Жорлонгийн асуудлыг бүрэн шийдэхэд 3.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Хөрсний бохирдлын 88 хувийг угаадас, муу усны нүх эзэлж байна. Зуслангийн бүсэд гэхэд 145 мянга орчим нүхэн жорлон байна гэв. Энэ бүхнийг мод болгох бүрэн боломжтой. Аялал жуулчлалын газруудад 9343 жорлон тоологдсон.

Усны газрын дарга, доктор З.Батбаяр:

-Монголын хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдарч байгаа. Тэр хүмүүс ямар жорлон хэрэглэж байна вэ. Нэг нүхэн жорлон 6-250 метрийн радиуст нян бохироо тараадаг гэсэн тооцоолол бий. Шадивлангийн гүүрний доорх Сэлбэ голоос "e-coli" бодис буюу хүний ялгадаснаас илэрдэг гэдэсний савханцар илэрсэн. Нөгөө 680 мянган нүхэн жорлонгийн аюул. Энэ бодис Зайсангийн ам дахь гурван хорооллын ундны уснаас мөн илэрсэн. Бид нойл орчихоод гараа угаадаг нь энэ нянг устгах зорилготой. Гэтэл ундны уснаас тус нян илэрч байгаа нь тухайн бүсэд худаг, ус хэчнээн бохирдолтой байгааг харуулж байна.

Улаанбаатарт 17 мянга орчим худаг, 680 мянга орчим нүхэн жорлон байна. Монгол Улсад жорлонгийн хувьсгал эхэллээ. Нийт 680 мянган жорлонтой, 17 мянган худагтай хотод ус, гол цэвэр байх боломж тун бага байна.

Улаанбаатар хотод машинаасаа олон нүхэн жорлон болж, гурван хүн тутамд нэг нүхэн жорлон ногдож байна. Тийм учраас, нүхэн жорлонтой дайн зарлаж, хувьсгал хийх цаг нэгэнт болжээ. Яаралтай арга хэмжээ авч, айл өрх бүр жорлонгоо шинэчлэхгүй бол гэдэсний савханцартай ус ууж, гол ус маань халдварт нян тараагч болох аюул нүүрлээд байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж