Суртал ухуулгын шинэ одыг танилцуулсны нэг жилийн ой

Суртал ухуулгын шинэ одыг танилцуулсны нэг жилийн ой

Суртал ухуулгын шинэ одыг танилцуулсны нэг жилийн ой

Хойд Солонгост өдийгөөс яг нэг жилийн өмнө цагаан пальто өмссөн охин аавынхаа гараас атган АНУ-ын эрэгт хүрэх чадалтай баллистик пуужинтай танилцаж байв. Ким Жон Уны охин Ким Чу-Аэ гарч ирснээр тус улсын суртал ухуулгын хэв маягийг нэг шат ахиулсан юм. Удирдагчийн гэр бүлд тив алгасагч баллистик пуужингийн туршилтаас гараагаа эхэлсэн хүүхэд нэгээхэн ч үгүй. Угтаа бол удирдагчдын хүүхдүүд төрийн аппаратын нэг хэсэг болох хүртлээ олны нүднээс далд байдаг.

Охины насыг Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг 10 орчим гэж таамаглажээ. Ким Чу-Аэг гурван хүүхдийн хоёр дахь гэж үзэж байна.

Охин олны өмнө гарч ирснээр хүйтэн дайны үед бий болсон нэг гэр бүлийн хаант улсыг удирдах дараагийн үе бэлэн байгааг дэлхий дахинд харуулжээ. Түүнчлэн зэвсгийн хөтөлбөрийг дэмжсэнээр үр хүүхдээ АНУ-ын түрэмгийллээс хамгаална гэсэн мессежийг хойд солонгос эцэг эхчүүдэд өгсөн юм.

"Ким Жон Уны гэр бүлийн засаглалыг хадгалах нь тус улсын зэвсгийн хөтөлбөртэй салшгүй холбоотой. Охин аавынхаа дүр төрхийг зөөлрүүлэх зорилготой гарч ирсэн байж магадгүй ч энэ нь тийм амар биш. Хойд Солонгосын ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж, пуужин бодох сөхөөгүй хатуу хэлмэгдүүлэлт дор амьдарч байна. Тиймээс ард түмний амьдралын нөхцлийг сайжруулж, тэдэнд жинхэнэ эрх чөлөөг олгох дорвитой алхам хийхгүй бол Ким Жон Уны талаарх иргэдийн ойлголт өөрчлөгдөхгүй байх магадлалтай" гэж Солонгосын шинжээч асан Су Ким хэлжээ. 

Ким Чу-Аэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 16 удаа олны өмнө гарч ирсэн байна. Үүнээс 13 нь цэрэг армитай холбоотой байсан бол хоёр нь спорт, нэг нь эдийн засагтай холбоотой арга хэмжээ байв.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-17 139.5.219.41

Нийгэм сайн мууг бид мэдэхгүй. Хойд солонгосууд ардчилсан африкаас илүү өлсөж байгаа болов уу!?? Бид мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярихаа боль. Пуужин нисгэж байгаа тэнэгт хориг тавиад тавиад дийлэхгүй байна.Бид юу хийж юу чадаж байгаа билээ. Бид хүмүүсийг шүүмжилж мэдэхээс хийсэн бүтээсэн гэхээр юу байна ичих цаг болсон. Зугаа цэнгээ болох спортоороо худлаа орилж онгирох юм. Бидэнд сайн эрдэмтэн инженер бүтээлч хүмүүс хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-11-17 132.194.33.141

OC

Avatar

Нэргүй 2023-11-17 132.194.33.141

– 830 scbg, 8#-

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

gadni ? 2023-11-17 132.194.33.141

– (10403 wst Colfx Ave, Lakewod CO 80215)

Avatar

zochin 2023-11-17 76.67.107.193

Явж явж энэ солонгос чинь зөв яваад байна уу даа , айн ?

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.160.91

Иргэншил горьдоод өргөдлөө өгөөд үзвэл яасын ..айн ?…

Avatar

Нэргүй 2023-11-17 203.91.115.54

тэг2

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.184.32

наранжаргал мандах эргүү ац япон иргэд шиг хулгайлагдад даа хойдууд хэцүү шүү эргүү малаа наад тарвагадоржтойгоо хаха тэнэг дух хаха

Avatar

Нэргүй 2023-11-17 122.201.23.83

манай комнистууд яг адилхан юм

Avatar

зочин 2023-11-17 202.126.88.140

Хойт солонгос цөмийн зэвсэгтэй болсноор өөрийн тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа хамгаалж байгаа.Югаслав, Ирак,Ливи мэт шиг барууны хөрөнгөтнүүдэд бөмбөгдүүлж, иргэдээ алуулж,хот тосгодоо сүйтгүүлээгүй. Цөмийн зэвсэгтэй болсоноор барууны асар хүчтэй хориг хавчлагад өртсөн.Дэлхийгээс тусгаарлагдсан.Гэвч өөрийн алхмыг зөв гэж үзэж байна.Бусдын нөлөөнд амьдрахыг хүсэхгүй байна.Гадны хавчлагаас болж төр нь хатуу байдаг биз.Хавчлага багасвал,өмнөт шиг ээ хөгжих бүрэн боломжтой,хөдөлмөрч хүмүүс

Avatar

зочин 2023-11-17 202.126.88.140

Коммунист хятад асар хурдан хөгжиж, эдийн засгийн хүч чадлаар америктай өрсөлдөж эхлэлээ.Хоцрогдсон бусад орнуудын хөгжил ч түргэсч, барууны том хөрөнгөтнүүдийн сэтгэлийг зовоох болов. Үүнээс болж дэлхийд нөлөөлөх нөлөллөө алдах бий гэж тэд айж байна. Хөрөнгөтөн 60-аад орон нийлж, ОхУ-ын эсрэг асар хүчтэй хориг олон удаа тавьж, дайн өдөөсөн нь үүнтэй холбоотой. Харин ардчилсан монгол л хамаг үйлдвэрээ устгаж, цөөн хөрөнгөтөн төрүүлж, иргэдээ ядууруулаад,,жаахан нүүрс гаргаж амь зогоож байна

Avatar

Нэргүй 2023-11-17 202.72.245.204

хохь чинь

Avatar

Zochin 2023-11-17 202.9.40.147

202.9… Vneen. Mongolchuud ch yalgaagvi ee omhii hujaa gdg mortloo ihenh ni China yum hereglene. Ereen neeree Ulaanbaatraas goe boltsn shdee hvmvvsee

Avatar

Нэргүй 2023-11-17 202.9.46.5

Охиндоо Кристиан Диорын пальто өмсгөчихөөд барууныг зүхэж сүрдүүлэх нь инээдтэй

Avatar

Нэргүй 2023-11-17 203.91.115.54

кристиан диор биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж