АПЕК-аар дамжуулан Ши Жиньпин, Кишида нар уулзав

АПЕК-аар дамжуулан Ши Жиньпин, Кишида нар уулзав

АПЕК-аар дамжуулан Ши Жиньпин, Кишида нар уулзав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, харилцаагаа хэвийн болгох алхам хийснийхээ маргааш нь Ши Жиньпин Японы ерөнхий сайд Фүмио Кишидатай уулзжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа Хятад, Японы төр, засгийн тэргүүнүүд уулзсан нь хагас дамжуулагч үйлдвэрлэх өрсөлдөөнөөс эхлээд цөмийн бохирдолтой усыг Номхон далайд асгасан зэрэг олон асуудлаас болж хурцадсан хөрш орнуудын  харилцааны зөрчлийг намжаах найдлагыг төрүүлэв. Одоогоор уулзалтын талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байна.

Гэхдээ Кишида "Бид хоёр талын хүчин чармайлтаар бүтээмжтэй, тогтвортой харилцаагаа хадгалах болно” гэж Кишида АНУ-ыг зорихынхоо өмнө Токиод сэтгүүлчдэд хэлсэн.

Хятад улс нь Японы хувьд худалдааны хамгийн том түнш хэдий ч Токио өнгөрсөн жил хөршөө “аюулгүй байдлын урьд өмнө байгаагүй сорилт” хэмээн нэрлэхийн зэрэгцээ цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь Бээжинг бухимдуулж байна.

2022 оны арваннэгдүгээр сард Бангкокт болсон АПЕК-ийн уулзалтын үеэр Кишида, Ши Жиньпин нар харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэр цагаас хойш Япон улс Хятад руу чиптэй холбоотой экспортын зохицуулалтыг чангатгах талаар холбоотон АНУ-ын удирдлагыг дагасан Хятадын зэмлэлтэй тулгарсан.

Япон, Хятад хоёр Лхагва гаригт хориг арга хэмжээг даамжруулахгүйн тулд экспортын хяналтын талаар яриа хэлэлцээ байгуулахаар тохиролцсон гэж "Yomiuri" сонинд мэдээлжээ.

Фукушимагийн атомын станцын цөмийн тогоог хөргөсөн цацрагийн бохирдолтой хаягдал усыг Япон улс далайд асгаснаас Азийн хөршүүдээсээ нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар Бээжингийн эрх баригчид Японы далайн хоол импортлохыг хориглосон юм. Энэхүү зөрчилдөөн нь Японы гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Shiseido Co". зэрэг компаниудын Хятад дахь борлуулалтад сөргөөр нөлөөлж, өнгөрсөн долоо хоногт ашгийн зорилтоо бууруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж