"Томуугийн дархлаажуулалтад зөвхөн зорилтот бүлгийнхэн үнэгүй хамрагдана"

"Томуугийн дархлаажуулалтад зөвхөн зорилтот бүлгийнхэн үнэгүй хамрагдана"

"Томуугийн дархлаажуулалтад зөвхөн зорилтот бүлгийнхэн үнэгүй хамрагдана"

Улирлын чанартай томуугийн дархлаажуулалтад жил бүр зорилтот бүлгийнхнийг үнэ төлбөргүй хамруулдаг. Гэвч жирэмсэн эхчүүдийн вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм. Энэ талаар болон томуугийн дархлаажуулалтад хамрагдах иргэд юуг анхаарах ёстой талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамаас тодрууллаа. 

-Томуугийн дархлаажуулалтын хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?

-Жил бүр хүйтэн сэрүүний улиралд томуугийн вакциныг зорилтот бүлгийнхэнд үнэ төлбөргүй хийдэг. Тухайлбал, томуугаар өвчлөх хамгийн эрсдэлтэй бүлэг болох тав хүртэлх насныхан, 65-аас дээш насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийнхэн болон ажил үйлчилгээний шаардлагаар мэргэжилтнүүдийг вакцинд хамруулах ажлыг зохион байгуулдаг. Томуугийн эсрэг вакциныг дэлхий дээр гурван тунт болон дөрвөн тунтаар хийж байгаа.

Ерөнхийдөө томуугийн өвчин үүсгэгч дөрвөн вирусын эсрэг вакцинууд үйлдвэрлэгдэж байгаа. Монгол Улс сүүлийн жилүүдэд дөрвөн цэнт томуугийн вирусын вакциныг хийж байна. Нийтийн дунд түгээмэл өвчлөл үүсгэж байгаа дөрвөн хэв шинжээс сэргийлэх зорилгоор дархлаажуулалтыг хийж байгаа гэж ойлгож болно.

Вакцинжуулалтад зөвхөн зорилтот бүлгийнхнийг хамруулж байгаа бөгөөд одоогоор 85 хувьтай байна. 2-5 насныхан 80 хувьтай, 65-аас дээш насныхан 100 хувь, жирэмсэн болон ажил үйлчилгээний шаардлагаар хамрагдах хүмүүсийн хамрагдалт харин харьцангуй бага байгаа юм. Нийт 21 аймаг, есөн дүүрэгт томуугийн дархлаажуулалт хийж байна.

-Зорилтот бус бүлгийн иргэд ХӨСҮТ-д очиж, сайн дураар томуугийн дархлаажуулалтад хамрагдах боломжтой юу?

-Дээрх хэлсэн зорилтот бүлгийнхэнд дархлаажууалт үнэ төлбөргүй. Харин сайн дураар хамрагдах хүсэлтэй иргэд ХӨСҮТ болон өрхийн эмнэлэг дээр очсон ч хамрагдах боломжгүй.

Өнгөрсөн жил мөн сайн дураар хамрагдах иргэдийг бид томуугийн дархлаажуулалтад хамруулаагүй.

Ерөнхийдөө зорилтот бүлгийнхнийг урьдчилан сэргийлэх үүднээс томуугийн вакциныг хийж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-17 185.220.100.247

Манай ээж аав 2 л хийлгээгүй байсандаа .65 хүрсэн хүмүүс .Тэр хийж байгаа газар нь худлаа хийсэн гээд өөрсдийн хүмүүсийг тариад тэр тоогоо мэдээлээд байдаг юм уу?

Avatar

Нэргүй 2023-11-17 202.179.21.215

Вакцинаа 65-аас дээш насны хүмүүсийн тоогоор бэлддэг үү ? Аяндаа даатгалын программэдээллийн санд хэдээс хэд нь хийлгэсэн хийлгээгүй гараад л ирнэ. Ийм юманд 1005 гэж худал мэдээлэх шаардлага байна уу ?

Avatar

100 % биш Өндөр наснтнуудаа тоолсон уу 2023-11-17 202.179.21.215

Энд лав 2 хөгшин хийлгээгүй байна. Очихоор дууссан гээд хийхгүй байна гэсэн. Тэгэхээр 100% биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж