Тайванийн дарга болох магадлалтай нэр дэвшигчийг АНУ-д Элчингээр томилжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

Тайванийн дарга болох магадлалтай нэр дэвшигчийг АНУ-д Элчингээр томилжээ

Тайванийн дарга болох магадлалтай нэр дэвшигчийг АНУ-д Элчингээр томилжээ

Тайванийн удирдагчийн сонгуулийн хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчид тооцогдож буй Лаи Чин Тэ АНУ-д суух Тайпэйн Элчин сайд болжээ.

Эрх баригч Ардчилсан дэвшилт намын дэд ерөнхийлөгч Лаи нь англиар чөлөөтэй ярьдаг бөгөөд Вашингтонтой гүн гүнзгий харилцаатай. Сонгуулийн өмнөх урьдчилсан санал асуулгыг тэр тогтмол тэргүүлж байгаа аж.

Лаи Чин Тэгийн өмнө АНУ-д суух Элчин сайдаар Сяо Би Хим ажиллаж байсан. Тэрбээр Даваа гаригт АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаас Тайваньд буцаж ирмэгцээ албан ёсны мэдэгдлээ хийнэ гэлээ. Түүнийг Тайвань, АНУ-г холбох гол хүн гэж ажиглагчид үздэг. Сяог албан тушаалаасаа огцроод, Тайванийн дэд дарга болж магадгүй гэж үзэж байна. Түүнд олон улсын харилцааны туршлага хангалттай байгаа учир энэ албан тушаалд таарч тохирох аж.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ази хариуцсан дэд захирал асан Иван Канапати хэлэхдээ "Сяо бол Тайванийн төлөөх уйгагүй тэмцэгч. Хэрвээ Элчин сайд Сяо дэд дарга болбол түүний мэдлэг, туршлага нь Тайванийн ирээдүйн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод үнэлж баршгүй чухал ач холбогдолтой. Тэр Тайванийн батлан ​​хамгаалахын шинэчлэлийн хүчин чармайлтад идэвхтэйгээр оролцож байгаа" гэжээ. 

Хятад дахь Тайванийн хэрэг эрхлэх газар Лаи Чин Тэ, Сяо Би Хим нарыг хоёуланг нь "Тусгаар тогтнолын давхар үзэгдэл" гэж нэрлэсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж