Аргентины шигшээ дэлхийн аваргаас хойших анхны хожигдлоо амсав

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

Аргентины шигшээ дэлхийн аваргаас хойших анхны хожигдлоо амсав

Аргентины шигшээ дэлхийн аваргаас хойших анхны хожигдлоо амсав

Дэлхийн аваргын үеэр Саудын Арабд хожигдож, шуугиан тарьсан Аргентины шигшээ баг тэр цаг үеэс хойш ялагдал гээчийг үзээгүй явсан. Гэтэл өчигдөр/2023.11.16/ Уругвайд тахим буулгажээ.

Энэ долоо хоногт 2026 оны дэлхийн аваргын эрх олгох урьдчилсан шатны тоглолтууд болж байгаа. Энэ хүрээнд Аргентины шигшээ нийслэл хотдоо Уругвайн шигшээг хүлээн авав. Тус тоглолтод зочид Роналд Араухо, Дарвин Нюнес нарын гоолын ачаар ялалт байгуулсан аж.

Месси, Энцо, Мак Аллистер, Ромеро гээд Аргентины бүхий л шилдгүүд талбайд байсан ч Уругвайг дийлсэнгүй.

Бразил ч энэ өдөр бүдэрлээ. Тэд Колумбид зочлон тоглосон бөгөөд саяхан эцгийгээ гэмт бүлэглэлээс эргүүлэн авч чадсан Луис Диаз хоёр гоол оруулж, Бразилыг буулган авчээ.

Харин Европд тивийнхээ аваргын эрхийн төлөө өрсөлдөж буй Португал эвгүйтэх дөхөв. Тэд дэлхийн чансааны 200 дугаарт бичигддэг Лихтенштейнтэй эхний үед 0-0 гэсэн харьцаатай тэнцсэн ч хоёрдугаар үед өнөөх л Роналдо болон Кансело нар багаа аварчээ.

Роналдо Португалын шигшээ багийн төлөө 128 дахь гоолоо оруулсан нь энэ.

Мөн Испанийн шигшээ баг Киприйг 3-1 гэсэн харьцаатай хожсон аж. Тус тоглолтод 16 настай гоц авьяастан Ламине Ямал гоол оруулж, Испанийн шигшээн төлөө хамгийн залуудаа гоол оруулсан тамирчин болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж