ОХУ-ын иргэншилгүй бол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

ОХУ-ын иргэншилгүй бол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй

ОХУ-ын иргэншилгүй бол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй

Украины эзлэгдсэн бүс нутгуудад Кремлиэс өргөн хүрээний кампанит ажил өрнүүлж байна. Эх сурвалжийн мэдээлснээр бүс нутгийн иргэдийг ОХУ-ын иргэншил авахгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй, хүссэн газартаа чөлөөтэй зорчихыг хориглоно гэжээ.

Энэ хэргийн мөрдөн байцаалттай холбоотойгоор Европын өргөн нэвтрүүлгийн холбоо дүрвэгсдээс ярилцлага авсан байна. Эзлэгдсэн бүс нутгуудад Оросын суртал ухуулга маш хүчтэй байгааг дүрвэгсэд ярьжээ.

Иргэдийн ярьсан баримтаас дурдвал, Оросын паспорт авахгүй бол чихрийн шижингийн эмчилгээнд зориулсан инсулинийг нь олгохгүй, хугарсан гараа эмчлүүлэхийг хүсвэл Оросын иргэн болохыг шаардсан гэх мэт бий.

"ОХУ-ын паспортгүй бол тэтгэвэр авах боломжгүй, хоол хүнсээ авах боломжгүй. Эрүүл мэндийн үйлчилгээг бол ярих ч юм биш. Авто замууд дээр олон тооны хяналтын цэг гарсан. Хяналтын ажилтнууд иргэдийг түр зогсоож, бичиг баримтыг нь шалгаад, дараагийн удаад Оросын паспортгүй бол үүгээр явуулахгүй гэж хэлдэг. Тэгэхээр хүмүүс энэ бичиг баримтыг авахаас өөр аргагүй болж байна. Үхэр малладаг иргэн өөр тосгонд очиж сүүгээ худалдах боломжгүй болж байна. Эмнэлэгт үзүүлэхэд Оросын паспорт шаардлагатай. Орос паспортгүй бол эмчилгээ байхгүй. Хувийн машинаа унаж явахад цагдаа зогсоогоод, орос паспортгүй бол машиныг шууд хурааж авч байна. Тэтгэвэртээ гарсан хүмүүст ч адил нөхцөл байдал үүссэн" гэж дүрвэгч Лариса ярьжээ.
ОХУ өмнө нь энэ аргаа ашиглаж байсан түүхтэй. Тодруулбал, Гүржийн салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осетийн бүс нутгуудын оршин суугчдад паспорт гардуулж байсан. Дараа үүнийгээ Гүржийг эзлэн түрэмгийлэх үндэслэл болгож ашиглажээ.
Мөн хүүхдээ сургуульд оруулахын тулд заавал орос паспорттой болгох шаардлага тулгарсныг иргэд ярьсан байна. Хэрвээ орос паспортгүй бол хүүхдүүдийг нь хүчээр авч, тэдгээр иргэний эцэг эх байх эрхийг түдгэлзүүлэх аж.
Иргэдийг орос паспорттой болохыг хүчээр тулгаж буйгаас гадна бусад суртал ухуулга ч бий. Түрэмгийлэл эхэлснээс хойш Херсон хотод амьдарсан түүхч Артем Петрык энэ талаар ярьжээ. Оросууд дайны эхний өдрөөс л телевизийг хяналтдаа авч, Оросын радиог цацаж эхэлсэн байна. Ингэхдээ Украин болон барууны талаар худал хуурмаг мэдээлэл цацаж, Оросын арми, Оросын төрийг алдаршуулж эхэлжээ. Мөн хотын хаа сайгүй орос хаадын хөрөг, командлагчдын зураг бүхий сурталчилгааны самбар наасан. Түүгээр ч үл барам "Херсон бол Оросын түүхт хот. Орос энд мөнхөд байна" гэх мэт уриа лоозонг энд тэнд байрлуулжээ.
Эх сурвалж: BBC
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж