Монгол Улсын эрүүл мэндийн чадавхийг 2 дахь удаагаа хөндлөнгөөс үнэлнэ

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

Монгол Улсын эрүүл мэндийн чадавхийг 2 дахь удаагаа хөндлөнгөөс үнэлнэ

Монгол Улсын эрүүл мэндийн чадавхийг 2 дахь удаагаа хөндлөнгөөс үнэлнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2005 онд баталсан Олон улсын эрүүл мэндийн дүрэм нь гишүүн улс орнуудаас хил дамнан тархах халдварт өвчнөөс сэргийлэх, халдварын дэгдэлтийг илрүүлэх, хариу арга хэмжээний цогц чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хүчин төгөлдөр гэрээ. Энэ гэрээний дагуу олон улсын хамтарсан баг Монгол Улсад хоёр дахь удаагаа ажиллах гэж байна. Тодруулбал, өнөөдрөөс /2023.11.17/ арваннэгдүгээр сарын 25 хүртэл үнэлгээний хамтарсан баг Монголд ажиллах юм.

Олон улсын эрүүл мэндийн үндсэн чадавхийг хэрэгжүүлэх нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд ноцтой байдлын үеийн удирдлага, зохион байгуулалт, хилийн нэвтрэх цэг, хими, цацрагийн аюулгүй байдал зэрэг олон салбарыг хамарсан асуудал аж.

Монгол Улс 2017 онд тус дүрмийн үндсэн чадавхийн хэрэгжилтийн хамтарсан хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулж, үнэлгээний багаас өгсөн 57 зөвлөмжийг хэрэгжүүлэн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээний бэлэн байдлаа ханган ажилласан байна. Тиймээс энэ удаагийн хөндлөнгийн үнэлгээгээр өмнөх зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэн эсэхийг мөн дүгнэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж