Чингис хаан одонт Морин хуурын чуулга Орхон аймагт тоглоно

Чингис хаан одонт Морин хуурын чуулга Орхон аймагт тоглоно

Чингис хаан одонт Морин хуурын чуулга Орхон аймагт тоглоно

Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт, Монгол Улсын Соёлын элч Улсын филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид арванхоёрдугаар сарын 10-нд Орхон аймагт тоглолтоо хийх гэж байна.

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг “Соёлыг түгээе” аяны хүрээнд аймгийн Засаг даргын урилгаар Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол улсын Соёлын элч Морин хуурын чуулгын шилмэл бүтээлүүдийн тоглолт хийхээр болсон байна. Тоглолтод Урлагийн гавьяат зүтгэлтэн, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, Соёлын тэргүүний ажилтан Н.Жигжиддорж, гавьяат жүжигчин, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Мөнхбаатар, Соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр, Д.Дүйнхэржав, Л.Насанбуян, Н.Нямсүрэн, Д.Дагвадорж нар оролцох аж.

Тоглолтын тасалбарын үнэ 35 мянган төгрөг бөгөөд тасалбарыг арваннэгдүгээр сарын 29-нөөс Эрдэнэт үйлдвэрийн соёл урлагийн цогцолборын кассаар худалдаалж эхлэх гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн. Морин хуурын чуулгыг анх 1992 онд байгуулж, анхны тоглолтоо 1993 онд хийсэн түүхтэй. Одоогоор эх орондоо 3000 гаруй, дэлхийн 21 улсад 95 удаа 600 гаруй удаа тоглож, уран бүтээлээ толилуулаад байна.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Морин хуур чуулга одоогоор 36 орон тоотой ажиллаж байна. Цаашид тус чуулгыг өргөтгөж, орон тоог нэмэх, хөгжим хэрэгслийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Ойрын үед Морин хуур чуулгыг өргөтгөхтэй холбоотой шийдвэр гарна" гэдгийг  мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

!!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-17 202.21.126.30

Заавал үзнэ. Сайхан мэдээ байна.

Avatar

zochin 2023-11-17 66.181.179.242

saihan ordontoi bolgovol gadnaas iregced uzeh bolno

Avatar

Зочин 2023-11-17 202.126.89.20

Байгууллага, дарга нараар нь шахуулж хүчээр билет авахуулдаг иймэрхүү тоглолт энэ тэр байдгаа байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж