З.Шинэчагтгын дараагийн тулааны тов, өрсөлдөгч тодорлоо

З.Шинэчагтгын дараагийн тулааны тов, өрсөлдөгч тодорлоо

З.Шинэчагтгын дараагийн тулааны тов, өрсөлдөгч тодорлоо

Дэлхийн шилдэг холимог тулааны холбоодын нэг “One Championship”-ээс З.Шинэчагтгын ээлжит тулаан зарлажээ. Өдгөө 27 настай тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Квон Вон Ильтэй тулалдахаар болжээ.

З.Шинэчагтга хамгийн сүүлд энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр Руи Чэнтэй тулалдан ялалт байгуулсан. Түүний хувьд “ONE Championship”-д нийтдээ есөн тулаан хийснээс зургаад нь ялжээ.

Харин “Хөөрхөн хүү” хочит 28 настай Солонгос залуугийн тухайд замналдаа 16 тулаан хийснээс 12-т нь ялсан аж. Сүүлд 2023 оны зургадугаар сарын 09-ний өдөр Артём Белахтай тулалдаж, хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагажээ.

Квон Вон Илийн талаар товчхон танилцуулахад сурагч насандаа хэрэг төвөгт орооцолдож, зодоон их хийдэг байсан тул олон сургууль сольжээ. Тиймээс өөрийгөө өөрчлөхийн тулд таеквондогоор хичээллэж, ахлах сургуулиа төгсөх жилдээ холимог тулаан руу оржээ. Улмаар жиү-жицү сонирхож, Солонгос, Япон, Филиппин зэрэг улсуудад тулаанд оролцож 7-0 гэсэн амжилт үзүүлсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ок 2023-11-17 66.181.183.202

Сагсалзаж илүү хөдөлгөөн хийж ядрал өөртөө үү гэж бна..болгоомжтой тулалд

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.191.122

эрт уридийн цагт жалга довны атаман гээл баахан нэр цуу ш****н тулцан газар нэг шанаа даахгүй сүр данзангуудын удам угсаа юм биздэ

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-17 202.9.40.229

энэ оны 9 сард Чен Риутэй маш муу зодолдсон доо. Тэгэж муу зодолдоно гэж бодоогүй. Түүндээ дүгнэлт хийж хэвтээгээс хэрхэн зодолдох тактикаа боловсруулах зайлшгүй шаардлагатай байна лээ. хуучны Шинэчагтга биш байсан шүү. их л хичээллэж боловсрох шаардлагатай гэдгийг нь багш нар нь хэлдэг байлгүй дээ. За ямар ч байсан амжилт хүсье. Сайн бэлдээрэй

Avatar

Ванган 2023-11-17 91.141.72.23

Гараад л дуусгахгүй бол дороо суучихдаг нөхөр бн лээ шүү.!!

Avatar

Нэргүй 2023-11-17 43.242.242.59

Даруу байж зодолдоорой. сэтгэлийн хөдөлгөөнөө хэт их гаргах нь бусдад эвгүй харагдахаас гадна зарим хүний дургүйг хүргэдгийг анхаараарай. Шинэчагтагыгаа сайхан зодолдож ялаасай гэж маш их хүсэж байна. Цаад тамирчин нь олон тэмцээнд оролцсон хатуу боорцог бололтой юм байна. Эсрэг тамирчнаас сайн судалж эсрэг тактикаа зөв боловсруулж сайхан зодоон үзүүлээрэй. амжилт хүсье

Avatar

Зочин 2023-11-17 66.181.184.230

Бэлтгэл, бэртлээ сайн базаагаарай, гоё тулаан үзмээр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж