Дэлхийн шилдэг холимог тулааны холбоодын нэг “One Championship”-ээс З.Шинэчагтгын ээлжит тулаан зарлажээ. Өдгөө 27 настай тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Квон Вон Ильтэй тулалдахаар болжээ.
З.Шинэчагтга хамгийн сүүлд энэ оны есдүгээр сарын 22-ны өдөр Руи Чэнтэй тулалдан ялалт байгуулсан. Түүний хувьд “ONE Championship”-д нийтдээ есөн тулаан хийснээс зургаад нь ялжээ.
Харин “Хөөрхөн хүү” хочит 28 настай Солонгос залуугийн тухайд замналдаа 16 тулаан хийснээс 12-т нь ялсан аж. Сүүлд 2023 оны зургадугаар сарын 09-ний өдөр Артём Белахтай тулалдаж, хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагажээ.
Квон Вон Илийн талаар товчхон танилцуулахад сурагч насандаа хэрэг төвөгт орооцолдож, зодоон их хийдэг байсан тул олон сургууль сольжээ. Тиймээс өөрийгөө өөрчлөхийн тулд таеквондогоор хичээллэж, ахлах сургуулиа төгсөх жилдээ холимог тулаан руу оржээ. Улмаар жиү-жицү сонирхож, Солонгос, Япон, Филиппин зэрэг улсуудад тулаанд оролцож 7-0 гэсэн амжилт үзүүлсэн гэнэ.
Холбоотой мэдээ