Торгуультай жолоочийн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуультай жолоочийн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуультай жолоочийн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсгийн гишүүд “Торгуулиа цаг хугацаанд нь төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгслийг торгуулиа төлөх хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцуулахгүй байх” санал гаргасан нь УИХ-ын гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээгээд байна.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан бол эхний удаад торгох, эсвэл жолоо барих эрхийг хасах, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах юм. Хэрвээ дээрх зөрчлийг давтан үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа юм. Иймээс УИХ-аар хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар дээрх зохицуулалтууд хүчин төгөлдөр үйлчлэх боломжтой болно.

Эргэн сануулахад, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Торгуулиа төлдөггүй жолооч нарыг хөдөлгөөнд оролцохыг хориглосноор Улаанбаатар хотын автомашины түгжрэл 10 хувиар буурах судалгаа гарсан” гэдгийг мэдэгдэж байв. 2023 оны эхний есөн сарын байдлаар замын хөдөлгөөний зөрчлийн мэдээлэл 462,820 бүртгэгдсэнээс 114,621 нь торгуулиа төлсөн болохыг албаныхан мэдэгдэж байв. Үндсэндээ зөрчил гаргасан жолооч нарын 60 гаруй хувь нь цаг хугацаандаа торгуулиа төлдөггүй нь дээрх мэдээллээс тодорхой харагдаж буй. Иймээс Зөрчлийн тухай хуульд "Торгуулиа цаг хугацаандаа төлдөггүй жолооч нарын автомашины хөдөлгөөнийг хязгаарлах нь түгжрэлийг бууруулахад нэмэртэйгээс гадна жолооч дүрэм зөрчихөөс сэргийлэх боломж бүрдэнэ" гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.182.254

Хэдэн тэрбумаар нь хохироочихоод хэдхэн 40 саяар хаадаг хүмүүстэй адилхан баймаар байна. Тэгээд ч зарим торгууль нь зорилгоо оноогүй, орон сууцны байрны үүдэнд хашлага давлаа гээд л торгууль бичнэ. гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байх үед хурд хэмжинэ, оршуулгын цуваанд явж байхад торгох зэрэг алдаа байнаа, зөрчилөө дахин шалгуулмаар л байна.

Avatar

Etugen 2023-11-17 202.70.37.66

Er n bol buruu shiidver Sudlgaag mongolchuud hiij chadahgui ene uls orond chin mergejliin hu ajilahaa boliod udaj bn dandaa avilgal esvel hamaatan sandangaar ulsiin jil hiideg bolson ted nar n yu ch medehgui computer der ch ajillaj chadahgui humuus zunduu bii.2. Irgediin halaasruu garaa shurguulj bhar ter ih olon ih nayad terbumaar idej uudgaa bolih, tedentei hariutslaga tootsoh talaar bodoochee.Deeguuree idej uugad tatvar tusuvuu irgediinhee karmaanaas huuli gargaj hulgai hiihee zogsoo

Avatar

Нэргүй 2023-11-17 103.57.93.205

торгуулиа бүгд төлвөл Улаанбаатар хот дүгжрэлгүй болох юм уу .нямбаатар ухан минь. хөлдүү 2 шийдвэр гаргах аа болио .Ард түмний амьдрал өр зээл орон сууцны лизинг авто машины лизинг эхнэр хүүхдүүд хоол хүнс махны үнэ жилийн 4 улирал өмсөж зүүх хувцас.Зах замбаргүй үнийн өсөлт энэ бүгдэд дарагдаж дээрэлхүүлж амьдарч байгаа болохоор чиний яриад байгаа торгуулийг өгч чадахгүй байна .хөлдүү минь .Хар бор амьдралаар хэдхэн хоромч амьдрач үздэг болоосой 76 н хулгайч нар

Avatar

Zochin 2023-11-17 66.181.185.222

Torguulia chuluulj ugnu uu!
Er ni torguuliar yadag yum

Avatar

Naranbayr 2023-11-17 59.153.87.54

yag zqw demjej baina

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.161.154

yhg 500000 90000000 bnshee har vz

Avatar

Нэргүй 2023-11-17 202.55.188.115

Эцсийн эцэст энэ түгжрэл ард түмний буруу биш!!!!!!! Төрийн нэр зүүсэн зах зээлийн жижиг нэгжийн бодлогод дарлуулсан , автсан чадваргүй та нарын буруу. Энэ аргаар ард түмнээ хуурч урд хормойгоор , хойд хормойгын нөхөөд түгжрэл яасан ч арилахгүй . Түгжрэл арилгах талаар зөв зүйл хийхэд өртөг өндөр гарна гээд айх хэрэггүй . Хийсний дараа үр өгөөж нь хэмжээлшгүй их шүү !!!!!!

Avatar

Нэргүй 2023-11-17 202.55.188.115

Цагдаа нарт цалингаас гадуурх хувийн орлого байсныг одоо албан хаагчдын онооны байдлаар цалинд нь нөлөө хийж өгсөний хор уршиг хөөрөгдөл муу үр дагавар нь стресс , бухимдал , иргэдийн амьдралд дарамт болсон. Замбараагүй баригдсан орон сууц , барилга хөгжлийн бодлоггүй , зах зээлийн нэр томьёотнууд болсон хувь , фракцын амбиц хөөсөн жижигхэн нэгжүүдэд дарлуулёан төрийн буруугаас ард түмэн хохирох ёсгүй шүү!!! Төр зөв бодлого , үлгэр жишээ болчихоод ард түмэндээ хатуурхавал ойлгоход ядах юмгүй

Avatar

Бухимдал 2023-11-17 139.5.216.126

⁸шилээ цуулчаад сольж амьжихгүй байхад цагдаа нарт энэ хамаагүй зовлонгоор хоололж байдаг гарууд . түгжирч түгжирч үр хүүхдээ цэцэрлэгээс авахаар жоохон хурдлангуут 50к камераар авчихна. ард нь бидний амьдрал яаж байх нь тэдэнд ёр хамаагүй шүү . Хүн санамсаргүй осол гаргаад нөгөө хүний хохиролоо барагдуулж байж бас дээр нь 100к торгуулна төрд . арай биш э

Avatar

Нэргүй 2023-11-17 202.55.188.94

Мөнгний асуудалд хамаарч, хязгаарлагдаж, зовж үзэхгүй болхоор гэтэрхий дээгүүр шийдвэр бна мөнгний үнэ цэнэ ямар байгааг бодохгуй байж буруу.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.161.8

Эрүүгийн хэрэг үйлдсэн, ялтай, зээлтэй бузруудыг төрөөс зайлуулах цаг болсон

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.177.117

Өөрсдийнхээ олон саяын торгуулийг өршөөсөн юм чинь хүмүүс төлөх дургуй байгаа. ийм л хортой доо.

Avatar

Өвгөн Бүргэд 2023-11-17 202.126.90.86

төсөв бүрдүүлэхиин тулд ядарсан ард түмэнрүүгээ л дайраад бх юм. Тэрбум. их наядын авлига.хулгай хиисэн хажуудах гэмгүй царайлсан сдакуудаасаа мөнгөө авах хуулиа гаргаачээ.. хөгиин шаарнууд..

Avatar

Нэргүй 2023-11-17 202.55.188.34

согтуу жолоочийн толгойг илсэн өмнөхтэй л адил хууль байна шүү дээ…шууд ял өгдөг болчихвол согтуугаар бараг жолоо барих хүн гарахгүй л байсан юм.

Avatar

Ганаа 2023-11-17 66.181.188.63

за би баримтаа хэльe 2р эгнээнд явж бгаад л баруун гар тийшээ бнга эргэж гэртээ орно энэ болгонд торгууль ирж бна. туслах замаас 1р эгнээнд ороод л шууд 2р эгнээ орох хооронд бнга торгууль ядарсан ард иргэдээс ямар ширүүн торгууль нэхээд бна даа та нар бол хэдэн тэрбум мөнгө хулгай хийгээд л төлөхгүй ядарсан ард түмнээ ингэж доромжилж болохгүй.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.189.177

Харин тиймээ худлаа торгууль ирээд бнх хандаж ярих гэхээр утас хаяг байхгүй

Avatar

Төрболд 2023-11-17 66.181.160.115

Харин тэгээд байгаа юм. Би гэртээ харих тоолондоо торгуулдаг .Янз янзаар үзсэн.2 р эгнээнээс шууд эргээд ч нэмэргүй 1-р эгнээгээр зорчсон гээд л торгууь тас шүү дээ. Удирдлагын төв,дүүргийн замын цагдаа хоёрын хооронд гүйгээд ч нэмэргүй эзэнгүйгүйдүүлээд сүүлдээ хаяасан ш дээ.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.179.129

l****n said nartai l****n bodlogotoi psdanud shu

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

Харуулах боломжгүй.

Avatar

Хөдөө амьдардаг хүн. 2023-11-17 122.201.25.111

За нэг ганц үг хэлчихье. маш олон хүмүүс ямар нэгэн байдлаар торгуулж байна. Шүүхээр Цагдаагаар. Энэ нь бараг төсөв бүрдүүлж байна. иргэд ААН -ийг татвараар нэг дарамталж мөнгө авна бас торгуулиар дарамталж нэг мөнгө авч төсөв бүрдүүлж байна. Энэ нь 2 талтай.
1. Хүмүүнлэг иргэний биш захиргаажсан төрийн шинж.
2. Эрүүл улс орон бизнесийн орлогоор төсвөө бүрдүүлэхийг зорьдог бол дампуурч яваа орон торгуулиар мөнгө босгохыг оролддог.
Хэт замбараагүй хаа хамаагүй торгож байгаа нь буруу..

Avatar

МАНгар 2023-11-17 59.153.114.46

За бүгдээрээ шинээр эхлэе.Торгуулыг эхлээд нольлолж байгаад эхлэе

Avatar

Нэргүй 2023-11-17 203.169.50.236

tolson torguul hasagdahgui bgaag yav heee

Avatar

Нэргүй 2023-11-17 202.126.90.117

согтуунуудаа их хайртай шүү

Avatar

Харийн нутагаас 2023-11-17 46.135.27.4

Монголд алхам тутамд торгож бна гэтэл гадаадад огт торгохгүй байх юм сонин юм.дүрэм зөрчсөн ч хязгаартай.10 удаа дүрэм зөрчөөд дараа жилтэйгээ золговол зөрчлийг хүчингүй болгодог юм бна.торгохгүй байдаг юм бна.харийн нутаг сайхан бна.цагдаа нар нь маш эелдэг

Avatar

Нэргүй 2023-11-17 202.126.90.117

наанаа бай битгий ир монгол хүн гэж битгий яриад бай т1

Avatar

Монголчууд 2023-11-17 203.17.23.197

Чадахгүй шүү дээ.Эхлээд УИХ-аа хулгайч урвагчдаас цэвэрлэ.. Дараа нь усан толгойтуудаа зайлуулж төрөө цэвэрлэ

Avatar

Зочин 2023-11-17 202.21.96.166

ЭНЭ 76 МАНГАРУУД ҮНЭН МАНГАРТАЖ ӨГЧ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2023-11-17 66.181.161.200

Та нар торгуулийн системийн алдаагаа зассан уу? Банкан дээр төлдөг. Гэтэл системд хэвээрээ хадгалагдаад байдаг. Энэ хэний залруулах ёстой алдаа вэ?

Avatar

Нэргүй 2023-11-17 203.169.50.236

Хандив

Avatar

Зочин 2023-11-17 80.148.22.12

хууль бол хууль торгуулиа төлөөгүй бол зогсоо УИХ та нар өөрсдөө хууль зөрчин бж торгуулийг тэглэж бсан үнэн тэнэг үхэрнүүд

Avatar

1 2023-11-17 192.82.64.133

ХУЛГАЙЧ НАР ХУУЛЬ БАТЛАХГҮЙ

Avatar

Зочин 2023-11-17 203.23.199.2

Иргэд торгуулиа тэр дор нь төлөнмөгц 10 хувь буцаад ихсэнэ
Тэхээр нь гялс 10 хувийг болж өгвөл 20 хувийг нь торгоод байх юм бол нээрээ 10 бүр 20 хувь буурах боломжтой мэргэн санаа байна.
Тэхээр нэмээд дүрмэндээ өөрчлөлт оруулж ямарч байсан 10-20 хувь зөрчилтэй явахаар дүрэм батлах хэрэгтэй юм байна. Тэрийгээ нэг мөсөн шийдчихвэл ч ккк

Avatar

иргэн 2023-11-17 66.181.180.189

Энэ 76 үнэхээрийн хоосон толгойтой нөхдүүд байна шүү

Avatar

Нэргүй 2023-11-17 59.153.112.107

Хэрэг төвөгт холбогдсон хулгайчдаар хууль батлуулмааргүй бх юм. Та нарт хууль баталж төр барих эрх бхгүй шүү

Avatar

zochim 2023-11-17 124.158.65.243

Mashin ni ymar hamaatai ym. Jolooch ni oor dugaartai nashin bariad l esve” huuramch dugaaraar l yvaad baih bailgui dee. Orkuud muu ymandaa gots shuu dee!!!

Avatar

Санаа зовогч 2023-11-17 66.181.183.224

Торгуулиа халтуураараа төлчихмөгцөө эргээд халтуурдаа гараад, торгуулиа төлчихөөд л халтууртаа … ийм л тасрахгүй үргэлжлэх үйлдэл болно доо. Торгууль ба халтуураар олсон мөнгөний баланс аль талдаа ашигтай гарах вэ? Түүний оронд торгуульсан жолооч бүрийн сар тутмын торгуулийг утас, холбогдох хэрэгслээр жолоочид мэдээлж 2 дахь удаагийн торгууль 2 дахин, 3 удаагийнх 3 дахин гэхчилэн сар тутам өсч, дүрэм зөрчин халтуурдах, дураараа сэлгүүцэх нь хохирол болохыг мэдрүүлмээр.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.160.13

Торгуулиа төлчихөөд явахлаар нөгөө буурсан 10 хувь буцаад л өсөх бхдаавҮнэн тэнэг юм ярих вм даа ккккк

Avatar

Нэргүй 2023-11-17 185.243.218.202

За явуулчих л даа .Ок 20,0 ₮ хавчуулаад өгөх.өдөрт 10 хүн аргалаад л 200,0₮ болно.Болж дээ амьдралд нь дэмтэй.

Avatar

Нэргүй 2023-11-17 122.201.23.83

Замын цагдаа нарын ханш өсөх юм бн. бут сөөгөн дундаас гэнэт гарч ирээд дарамталдаг.

Avatar

Зочин 2023-11-17 59.153.115.100

Тэр ч үнэн шүү. Бут сөөгөн дундаас гэнэт гараад ирдэг. Хөөрхөн шүү. Дандаа олуулаа.

Avatar

Гал2 2023-11-17 103.57.94.117

Барууныхан тэр тусмаа хуулиа мөрдөж торгуульд хашигдаж хуулиа чанд мөрдөж амьдардаг шүү Торгууль бол хууль биелүүлэх хөшүүргэ Яах гэж ингэж худлаа тэнэгтэж байдгийм дээ..дүрмээ зөрчихгүй байххд л болно ш д Бутанд нуугдах нь ч хаашаа юм бэ Ямар хулгайч барих гэж байгаа биш Шугам давж эрэгүй эшнээ байраа бариад явахад л болно ш д..

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.161.170

kkk yag tegdishu elteer bur modondeer avirad nuugdtsan baisnu geltee garch ired torgochij bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж