"Гоёл" наадмын дараагийн Топ модель хэн байх вэ?

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

"Гоёл" наадмын дараагийн Топ модель хэн байх вэ?

"Гоёл" наадмын дараагийн Топ модель хэн байх вэ?

Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол "Гоёл". Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулдаг уг наадмыг энэ жил арваннэгдүгээр сарын 19-нд "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд зохион байгуулж, шилдгийн шилдгүүдээ тодруулах гэж байна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 36 жилийн түүхтэй наадмаар Монголын он оны топ модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчийг шалгаруулдаг.

Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн наадам 2022 онд болж, отгон топоор загвар өмсөгч Б.Баярцацрал тодорсон.

"Гоёл" наадмын тайзнаа шинэ залуу загвар өмсөгч олноор оролцох болсон. Энэ наадмаас нийт 21 топ модель тодорсон бөгөөд энэ жилийн наадмаар хэн гэдэг загвар өмсөгч топуудын эгнээнд бичигдэх нь үзэгчдийн сонирхлыг татаж байгаа юм. Хамгийн анх 2001 онд “Топ модель” гэх өргөмжлөл хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл, мөн Азийн топ Д.Болормаа нар анхдагч болж байв.

Өнгөрсөн жилийн наадмын шүүгчээр Монголын дизайн урлагийн академийн тэргүүн Б.Гантулга, "Говь" компанийн дизайнер Б.Нямсүрэн, "Гоо-Од" компанийн захирал, дизайнер Н.Долгормаа, зураач Б.Отгонтүвдэн, Төрийн шагналт зураач С.Саранцацрал нар ажилласан. Сонирхуулахад, “Гоёл-2016” наадмаар хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ модель тодроогүй. Харин "Гоёл-2019" наадмын топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарч байсан бол "Гоёл-2020’ наадмын топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж