Москвагийн нисэх буудал цэргийн дрон саатуулдаг системтэй болжээ

Москвагийн нисэх буудал цэргийн дрон саатуулдаг системтэй болжээ

Москвагийн нисэх буудал цэргийн дрон саатуулдаг системтэй болжээ

Москвагийн Шереметьево олон улсын нисэх буудал дрон илрүүлж, саатуулах чадвартай радарын системтэй болж байгаа гэж Тасс агентлаг мэдээлжээ. "Yenot-SD" радарын систем нь хиймэл оюун ухаанаар ажилладаг бөгөөд нам өндөрт нисч байгаа дрон, шувуун сүрэг, хуурай газрын периметрийн зөрчил зэргийг илрүүлэх боломжтой. Нисэх буудлаас мэдэгдсэнээр радарын системийн ачаар чимээгүй нисч буй дроныг илрүүлэх аж.

Шереметьевогийн гүйцэтгэх захирал Михаил Василенко ОХУ-ын Тээврийн сайд болон Холбооны агаарын тээврийн агентлагийн дарга нартай хамт шинэ технологио танилцуулсан байна.

"Kaspersky" лаборатори уг системийг хиймэл оюун ухааны програм хангамжийн тусламжтай ажиллуулдаг гэж телеграмд мэдээлсэн ч "Kaspersky"-н хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэв.

Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Шереметьево олон улсын нисэх онгоцны буудалд хамгаалалтын систем ашиглахгүй байгаа. Цэргийн дроноос хамгаалах боломж байхгүй. Шинэ систем суурилуулсан тухай худлаа мэдээлэл хэвлэлээр гарсан байна. Ирээдүйд ийм програм хангамжийг нисэх онгоцны буудалд ашиглах талаар бодож байна. Нисэх буудлын хамгаалалтын систем нь цэргийн төрлийн дронтой тэмцэхэд зориулагдаагүй" гэжээ.

Украины тал сүүлийн үед Оросын нисэх буудлуудыг дроноор онилох нь ихэссэн. Тухайлбал, наймдугаар сард дроны дайралтаас болж Москвагийн дөрвөн нисэх буудлыг хаажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.160.91

Оросын нэр хүндтэй гэгдэх хоёр том байгууллага бие биенээ үгүйсгээд л… Нэрээ дампуурж байнаа энэ улс

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-17 203.17.23.177

ЭНЭ НИСЭХ БУУДАЛ ОДОО СҮНСТЭЙ МЭТ ЭЗГҮЙ БАЛГАС БОЛЖ БАЙГАА ШДЭЭ.

Avatar

зочин 2023-11-17 202.126.88.140

Сүүлийн үед Москва,ер нь оросын гүнд, хотууд рүү, бүр крым рүү дрон нисгэх явдал эрс цөөрсөн.Ийм мэдээ хэвлэлд бараг гарахаа байжээ. Учир нь өмнөх дроны нислэгүүдийн ихэнх нь байндаа хүрч чадаагүй устгагдсан. Мөн оросууд агаарын хамгаалалтаа сүүлийн үед эрс сайжруулжээ.Оросын иргэдийг дроноор айлгах барууны бодлого дампуурч байна.Хүчтэй орон энгэж л эх орноо хамгаалдаг .Дайсанд ямарч хариу барьж чадна. Москвагийн нисэх буудлууд балгас болсон гэж ичэхгүй худал гүтгээд,

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.190.190

нэг мөсөн оросууд Украиныг ялаад Киевыг эзэлсэн гээд бичээчээ.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.189.204

ороZуудад🤣

Avatar

Mongol 2023-11-17 202.9.40.219

Ymar oolgomjgui medeelel be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж