Москвагийн нисэх буудал цэргийн дрон саатуулдаг системтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.17-нд нийтлэгдсэн

Москвагийн нисэх буудал цэргийн дрон саатуулдаг системтэй болжээ

Москвагийн нисэх буудал цэргийн дрон саатуулдаг системтэй болжээ

Москвагийн Шереметьево олон улсын нисэх буудал дрон илрүүлж, саатуулах чадвартай радарын системтэй болж байгаа гэж Тасс агентлаг мэдээлжээ. "Yenot-SD" радарын систем нь хиймэл оюун ухаанаар ажилладаг бөгөөд нам өндөрт нисч байгаа дрон, шувуун сүрэг, хуурай газрын периметрийн зөрчил зэргийг илрүүлэх боломжтой. Нисэх буудлаас мэдэгдсэнээр радарын системийн ачаар чимээгүй нисч буй дроныг илрүүлэх аж.

Шереметьевогийн гүйцэтгэх захирал Михаил Василенко ОХУ-ын Тээврийн сайд болон Холбооны агаарын тээврийн агентлагийн дарга нартай хамт шинэ технологио танилцуулсан байна.

"Kaspersky" лаборатори уг системийг хиймэл оюун ухааны програм хангамжийн тусламжтай ажиллуулдаг гэж телеграмд мэдээлсэн ч "Kaspersky"-н хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэв.

Хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Шереметьево олон улсын нисэх онгоцны буудалд хамгаалалтын систем ашиглахгүй байгаа. Цэргийн дроноос хамгаалах боломж байхгүй. Шинэ систем суурилуулсан тухай худлаа мэдээлэл хэвлэлээр гарсан байна. Ирээдүйд ийм програм хангамжийг нисэх онгоцны буудалд ашиглах талаар бодож байна. Нисэх буудлын хамгаалалтын систем нь цэргийн төрлийн дронтой тэмцэхэд зориулагдаагүй" гэжээ.

Украины тал сүүлийн үед Оросын нисэх буудлуудыг дроноор онилох нь ихэссэн. Тухайлбал, наймдугаар сард дроны дайралтаас болж Москвагийн дөрвөн нисэх буудлыг хаажээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж