Нүүрсний сонсголоор жинхэнэ хулгайч илчлэгдэнэ

LiveНүүрсний сонсголоор жинхэнэ хулгайч илчлэгдэнэ

Нүүрсний сонсголоор жинхэнэ хулгайч илчлэгдэнэ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ.


 

14 : 07
2023-11-17

"Хаана төрийн өмч байна, тэнд хулгай тасрахгүй байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор үргэлжилж байна. 


Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Хөгжлийг боймлон сааруулагч гол хүчин зүйлс болох авлига, албан тушаалын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийг арилгаж, бүх шатанд авлигатай тэмцэн, хүний эрхийг хангаж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан бөгөөд хууль эрхзүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгон, иргэд олон нийтийн оролцоо, хяналт тавих боломжийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд бид нэн тэргүүнд авлига, албан тушаалын хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, өршөөл үзүүлэхгүй байх зохицуулалтыг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан нь 2022 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр батлагдан хэрэгжиж эхэлсэн. 

Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, авлига авах, үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг гэмт хэрэг үйлдсэн улс төрд нөлөө бүхий этгээдийг хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй байхаар оруулсан Эрүүгийн хуулийн өөрчлөлт УИХ-ын чуулганаар эцэслэн батлагдахад бэлэн болоод байна. 

Авлигатай тэмцэх гол арга зам бол төрийн үйл ажиллагааг нээлттэй_ ил тод байлгах бөгөөд энэ хүрээнд УИХ-аас Бүртгэлийн багц хууль, цахимын багц хууль болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр баталж, эдгээр хуулийн хэрэгжилтийг зохион байгуулан амжилттай хэрэгжиж байна. Үүний үр дүнд Монгол Улс НҮБ-аас гаргадаг Цахим засаглалын индексээр 18 байраар урагшилж чадсан. 

Бизнес эрхлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах, эрх ашгийг хамгаалах үүднээс хууль тогтоомжийн төсөл боловсруулахад ил тод, нээлттэй байдлыг хангах, тэдний оролцоог хангах, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, мэдээллээр хангахад чиглэсэн өөрчлөлтүүдийг Хууль тогтоомжийн тухай хуульд тусган хэрэгжүүлж байна.

УИХ-аас 2016 онд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжих хугацаа 2023 онд дуусч байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх цогц арга хэмжээг агуулсан "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг шинээр баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг энэ чуулганаар батлуулахаар Засгийн газраас ажиллаж байна. 

Нийтийн эрх ашгийн төлөө авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. 

"Эрдэнэт" үйлдвэр, "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой" болон бусад төрийн өмчит компанид шургалсан хулгай, луйврын гол шалтгаан нь муу засаглал, нээлттэй бөгөөд ил тод бус, олон нийтийн хяналт сул байгаатай холбоотой. Иймд төрийн болон орон нутгийн өмч түүний хяналтыг сайжруулах, чөлөөт өрсөлдөөнийг зах зээлийн зарчмаар нь явагдах боломжийг бүрдүүлэх, компанийн засалалыг дээшлүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн өмчийн хяналтыг хэрэгжүүлэх, төр бизнес эрхэлж, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх, өндөр зардлаар төрийн өмчит компанийг ажиллуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Хаана төрийн өмч байна, тэнд хулгай тасрахгүй байна. Хяналтгүй, эзэнгүй төрийн өмчийн менежментийг сайжруулж байж, төрийн өмчийг өөрийн хувийн өмч мэт зарцуулдаг түшмэдээсээ салж байж бид авлигаасаа салах болно. 

Монгол Улсын экспортын 93 хувь нь уул уурхайн салбар бөгөөд энэ салбарыг ил тод болгох нь авлигын эсрэг тэмцлийн гол зорилт юм. Олон улсын байгууллагаас хийсэн авлигын судалгаагаар манай улсын эрдэс баялгийн буюу ашигт малтмал, газрын тосны салбар нь авлигад өртдөгөөрөө хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Иймд Засгийн газраас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна. 

Засгийн газраас авлигатай тэмцэх ажлыг манлайлж, "Таван Ш" ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Шүгэл ажиллагааны хүрээнд ажлын хэсэг Баасан гариг бүрийн 09:00-12:00 цагт Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажиллаж, иргэдтэй уулзан, утсаар харилцаж мэдээлэл авч байна. Өнөөдрийн байдлаар 1000 орчим иргэн санал, хүсэлт, гомдлыг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлж, гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийн, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж, хүнд суртал гарган авлига үүсэх нөхцлийг бүрдүүлж байж болзошгүй салбар, байгууллагуудад шуурхай арга хэмжээ авч ажилласан.

Төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах Шүүр ажиллагааны хүрээнд төрийн албаны хууль бус томилгооны талаарх мэдээллийг холбогдох сувгаар хүлээн авч, зөрчлийг илрүүлэх ажиллагааг хийж байна. Үүний үр дүнд 3387 байгууллагын 3159 албан тушаалтанд хамаарах нийт 6278 зөрчлийг илрүүлсэн бөгөөд 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, 481 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, бусад 1344 албан тушаалтны зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгууллаа. 

Түүнчлэн төрийн албан хаагчийн хууль бус томилгоотой холбоотойгоор shuurgov.mn цахим хуудсанд 1050 гомдол мэдээллийг хүлээн авсан бөгөөд үүний 353 нь төрийн байгууллага, төрийн өмчит компани дахь хууль бус томилгоо, 304 нь хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн болон мэргэжлийн бус албан шаардлага хангаагүй, 184 төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг зөрчсөн этгээдийг албан тушаалд томилсон мэдээлэл эзэлжээ. 

Шувуу ажиллагааны хүрээнд Интерпол болон Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын Улаан булант зар мэдээгээр 22, Хөх булант зар мэдээгээр 70, нийтдээ 92 этгээд эрэн сурвалжлагдаж байсан бол 2023 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Интерполын Улаан буланд 4, Хөх буланд 50 этгээдийг олж тогтоосон. Үүнээс Монгол Улсад авчирсан 11, сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр ирсэн 14, нийтдээ 25 этгээдэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрэн сурвалжлагдаж байгаа үлдсэн 38 этгээдээс байгаа газар нь тогтоогдсон 24 этгээд байна. Улаан булант зараар эрэн сурвалжлагдаж байгаа 11 этгээдийг шилжүүлэн авахаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ болон хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тухайн улсын хууль сахиулах байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Цаашид оршин суугаа газар нь тогтоогдоогүй хүмүүсийг олж илрүүлэхээр ажиллаж байна. 

2023 оны есдүгээр сарын байдлаар 131.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна. Үүнээс гадаад улсаас Монгол Улсад 12.2 сая ам.долларын хөрөнгийг буцаан авчраад байна. 

Шил ажиллагааны гол цөм бол Нийтийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал юм. Уг ажлын хүрээнд нээлттэй мэдээллийн нэгдсэн систем shilengov.mn цахим сайтыг ашиглалтад оруулж, үндэсний хэмжээнд шилэн индексийг зарлан, иргэд олон нийтийг нээлттэй мэдээллээр ханган ажиллалаа. Түүнчлэн яам, агентлаг, аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 123 төрийн болон төрийн өмчит, өмчийн оролцоотой мэдээлэл харилцагч байгууллагуудтай холбогдож infoshilengov.mn цахим шуудангаар 550 гаруй багц мэдээллийг хүлээн авч системд байршуулаад байна. Шил ажиллагааны системийг 2023 оны гуравдугаар сарын 27-нд ашиглалтад оруулснаас хойш өнөөдрийн байдлаар нийтдээ 39 төрлийн 97355 мэдээллийг байршуулж, 5.4 сая хандалт аваад байна. 

Авлигатай тэмцэх нь зөвхөн төрийн хийх ажил биш, бүх нийтийн үйл хэрэг бөгөөд авлигатай тэмцэх ажилд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд онцгой анхаарах ёстой. УИХ-аас УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг санаачлан баталж, энэ оны эхээр Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан бол ирэх сард Нүүрсний хулгайтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хийх гэж байна. Үүний үр дүнд дампуурах шахсан Хөгжлийн банк өнөөдөр санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсч, саяхан өөрийн хөрөнгөөр 500 сая ам.долларын бондын төлбөрөө барагдууллаа. 

Авлигатай тэмцэж байгаа арга хэмжээнүүдийн үр дүнд эдийн засаг тогтворжин, төсвийн тэнцэл ашигтай гарч, цалин хөлс, тэтгэвэр нэмэгдэх боломж бүрдсэн бөгөөд ганцхан жилийн өмнө 2.5 тэрбум ам.доллар байсан валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болж өслөө. Иргэдэд шууд хүрсэн гол үр дүн бол цалин тэтгэврийн нэмэгдэл юм. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож, нийт ахмадын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлсэн. Засгийн газар 2023 оны тавдугаар сард Гэрэгэ бондын өрийн үлдэгдэл 368.7 сая ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. Засгийн газар нийтдээ 5.9 их наяд төгрөгийн өрийг барагдуулснаар ДНБ-ний 62.9 хувьд хүрээд байсан өрийн дарамт 44.3 хувьд хүрч буурсан. 

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ялын бодлогыг хичээн чангаруулж, авлигын эсрэг янз бүрийн хууль баталлаа ч авлига буурахгүй байгаа үндсэн шалтгаан бол дээрээ хүмүүс нь 7 жилийн турш олон олон хулгайд холбогдсонтой л холбоотой. Дээд дарга нар ингэж хулгайлж байгаа юм чинь бид нар ч бас яадаг юм гэдэг байдалтай асуудалд ханддаг болсон. Төрийн албан хаагчид одоо МАН ийм муу нэртэй байгаа юм чинь сонгуульд ялагдах нь тодорхой байна. Тиймээс бушуухан байгаа дээрээ идэж уугаад авъя гэдэг хандлага гаарсан. Ганцхан нүүрсний хулгайг ярихад 29 км газарт 3 сая төгрөгөөр хийдэг тээврийг 120 сая төгрөг болгож, хулгайлсан. Өнөөдөр тээврийн хөлс 29 сая болсон байна. Үүнээс ч буурах ёстой. Тэнд бас авлига, хээл хахууль явж л байна гэсэн үг. С зөвшөөрлийн өртөг тэнд багтсан гэсэн үг. Улиралд нэг С зөвшөөрөл авахад 20 сая төгрөг гэж байна. 2016 онд зүгээр л нэг цаас байсан юм. Зөвхөн нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд төсвийн орлого 23 хувиар давж биелэгдэж байна.

Гэтэл ЖДҮ, Хөгжлийн банк, концесс, оффтек гэрээ, төмөр зам, нүүрсний хулгай, ногоон автобус, боловсролын зээлийн сан олон хэрэгт дээдэх хүмүүс нэгэндээ барьцаалагдаад үг хэлэхээ больсон. Тэгээд хариуцлага тооцохгүй болохоор доод талын бүх шатны албан тушаалтнууд чинь бид ч бас идэж, ууна гэсэн хандлагаар хандаад байна. Ялын бодлогыг УИХ хангалттай чангалаад өгчихлөө. Тйимээс асуудал гаргасан хүмүүсээ шийтгэхийг нь шийтгээд явмаар байна. Одоо та бүхэнд бүх эрх мэдэл байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Б.Пүрэвдорж гишүүн бол туршлагатай улстөрч. Гэхдээ нам дотроо авлигачдадаа шахагддаг юм шиг байна лээ. Тэр нам, энэ нам гэхээсээ илүү авлига бол Монголын зовлон, хүний эрхийн дайсан болчихоод байна. Авлигаасаа салах нь тухайн улс төрийн намын өөрсдийнх нь асуудал. МАН чичлүүлж, шүүмжлүүлээд ч гэсэн өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдвэрлэнэ. Шийдвэрлэсээр ирсэн. Хурдацтай үе солигдож байна. Сайн цаг наашилж байгаа. Хөгжлийн банкны сонсголын асуудлыг ярихад МАН-ын парламенттай олонх 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын хяналт хийдэг түр хорооны эрхзүйн үндсийг бий болгосон. Үүнийхээ дагуу УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг гаргасан.

Мөн УИХ-тай хамтран Хөгжлийн банкны хяналт шалгалтын түр хороог байгуулж, бүтэн жилийн хугацаанд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад тогтсон улс төр, бизнес, банк санхүү, хууль хяналт гэсэн схемээр авлигын мафийн үнэн нүүр царайг илчилж чадсан. Урьд нь үүнийг ойлгодоггүй байсан. Ард иргэдийнхээ нүдийг нээсэн. Энд ямар ч намчирхал, талцал бариагүй. Бид 14 хоногийн дараа Нүүрсний сонсгол хийх гэж байна. Энэ асуудалд МАН дийлэнх олонх байж Засгийн эрх барьсан үе яригдана. УИХ-ын танхимд яригдаж, олон удаа асуугдсан жинхэнэ хулгайч илчлэгдэнэ.

Нүүрсний сонсголыг хийлгэхгүй байх, ач холбогдлыг нь бууруулах зүйлд Ардчилсан нам битгий татагдан ороорой. Танай нам харин одоо болтол хулгайчдаасаа салж чадахгүй байна. Пүрэвдорж шиг шударга гишүүдээ Ардчилсан нам гарахгүй байгаад нь гайхаж байна. Өнөөх л авлигачидтайгаа 20 жил явж байна. Өөр намын дотоод хэрэгт оролцох нь улс төрийн соёлгүй хэрэг гэдгийг би ойлгож байна. Гэхдээ нэгэнт ард түмэн нүүр царайг нь мэдчихсэн энэ мафийн эздээсээ хамтдаа салцгаая гэдгийг би уриалж байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Авлигатай хэрхэн амжилттайгаар тэмцэж, асар их ажил хийж байгаа тухай тайлан ирсэн байна. Гэвч чин сэтгэлээсээ авлигатай тэмцэж байна уу гэдэгт надад эргэлзээ байдаг. Авлигатай тэмцэж байгаа юм бол яагаад энэ төр чинь томроод, төсөв чинь өсөөд байгаа юм бэ? Жилд 30 хувиар томроод байгаа юм бэ? Эдийн засаг 3-5 хувийн өсөлт ярьж байхад төсөв яахаараа 30 хувийн өсөлт ярьдаг юм бэ? Энэ чинь яг авлигатай тэмцэх гэж байгаа чин хүсэл мөн үү? 

Авлигатай тэмцэх гол арга хэрэгсэл, хүлээн зөвшөөрөгдсөн замууд байдаг. Эн тэргүүнд төрийн бодлого, шийдвэр нээлттэй болох ёстой. Гэтэл өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд төрийн өмчит ямар аж ахуй нэгжүүд нээлттэй болов? Төрийн банкны 10 хувь, хэдэн компанийн хэдэн хувийг хувьчилсан байх. Төрийн өмчит компаниудын юу нь нээлттэй, ил тод болсон юм бэ? Хаалттай төрийн өмчит компаниуд тэр чигээрээ л байгаа. Дээр нь янз бүрийн хуулийн хориг саадгүйгээр, цензургүйгээр шууд шийдвэр гаргадаг  бүрэн эрхт төлөөлөгч гэдгийг жил дамнаад ажиллуулаад байна. Энэ чинь авлигын үндэс биздээ?

Дээр нь шууд худалдан авалт хийх боломжийг бүрдүүлсэн. Тендер, өрсөлдөөнгүй худалдан авалт гэдэг чинь авлигын үндэс биш юм уу? Ногоон автобус, нүүрсний хэрэг чинь шууд худалдан авалтаас л үүссэн биздээ? 

Төсвийн хуулийг дагаж орж ирсэн Биржийн тухай хуульд төрийн өмчит компаниуд биржгүйгээр нүүрс зарж болно, шууд гэрээ байгуулж болно гэж байна. Энийг дөнгөж бид нар батлаад та нар энд авлигатай тэмцээд байна гэж яриад байх юм. Монгол Улс сүүлийн зургаан жилд Авлигын индексээр 70 хэдээс 100 хэд рүү ухарчихлаа. энэ жил ахиад хэдэн байр ухрахаар байна. Та нар авлигыг хуульчлаад байгаа юм биш үү?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Төр хэт данхайж байгаа, төрийн өмчит компаниудаар дамжуулан зах зээлийн эдийн засагт хэт оролцож байгаа асуудалтай би санал нэг байдаг. Улстөрч хүний хувьд 2016 оноос хойш, дэд сайд болсноосоо хойш ярьж, тодорхой шийдлүүдийг санал болгож явдаг. Бид хууль, тогтоолыг зайлшгүй шинэчилж, батлах ёстой. Төрийн өмчит компани шинээр байгуулахыг хууль гаргаж таслан зогсоо гэдэг УИХ тогтоол өргөн барьсан ч УИХ дэмжиж чадаагүй.

Төрийн болон орон нутгийн өмчит компаниудын тухай хуулийг өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон. Үүгээр шийдвэр гаргалт, хариуцлагыг тодорхой болгоно. Эрдэнэтийн 49 хувиас эхлээд ард түмний төлөөллийн байгууллагаар хэдэн тэрбум төгрөгийн орлогыг өөртөө авч байсан асуудлыг шийдсэн. Дубайн гэрээнээс эхлээд байгалийн баялгийг Ерөнхий сайд нь Засгийн газартаа ч танилцуулалгүйгээр гадаад улсын компанид зарчихаад ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаад явж байна.  Тэр Ерөнхий сайдыг өнөөдөр, ард түмэн, хууль хяналтын байгууллага, төр нь авчирах гээд өчигдөрхөн манай яам АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийгээд явж байна. Энэ бүх асуудлаас үндэслээд өмч хаана байна, тэнд хууль хяналт байхгүй бол хулгай гарч байна. Хууль хяналтын шинэтгэл хийхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. 

Төрийн өмчит компаниудын засаглалыг бид олон схем, дүр зургаар бид харах боломжтой. Цогтгэрэл гишүүн бид 2 Нүүрсний сонсголын ажлын хэсэгт хамт байгаа. Энэ асуудлыг хамтдаа нам үл харгалзан илчилж, ард түмэндээ ил болгоно. 

Төсөв томроод байгаа. Төсвийн ард төсвийн хулгай байдаг гэдэг асуудал олон жил яригдаж байгаа. Тойрог дагасан төсвийг зохицуулахаар Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, мөн хувь тэнцүүлсэн элементийг оруулж ирж байж энэ асуудлыг шийднэ. Олон хулгай гарч ард түмнийг бухимдуулж байгаа. Энэ нь ардчиллын сайн тал юм. Бид олон ургалж үзэлтэй нээлттэй, хяналттай парламент засаглалын давуу талыг харж байна. Энэ засаглал өөрөө өөрийнхөө асуудлуудыг илчилж байна. 

10 : 10
2023-11-17

Нохой, муур үржүүлэх зөвшөөрлийг 3 жилээр олгоно

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудад санал хураалт явууллаа. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Одоо хэрэгжиж буй хууль, тогтоомжийн дагуу орон нутгийнханд эзэнгүй нохой, амьтдыг устгах ажил байна. Орчин тойрондоо бохирдол үүсгэж, халдварт өвчин тараадаг, хүмүүсийг хазаж, урдаг. Энэ хууль батлагдсанаар эзэнгүй амьтан устгах асуудал хаягдах вий. Эзэнгүй амьтдын төв байгуулна гэж заасан байна. Үүний зардлыг хэрхэн шийдэх вэ? 

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Өнөөдрийн эрхзүйн орчин энэ асуудлыг зохицуулаагүй эсвэл маш муу зохицуулалттай. Тухайлбал, Монголд нохой буудах хүн олддоггүй. Ер нь цаашдаа ч ийм хүн олдохгүй. Амьтан буудаж хороох хүсэлтэй нэг ч хүн байхгүй. Гэхдээ үүнээс өөр сонголтгүй учраас энэ ажил цаашдаа ирэх 5 жилдээ  үргэлжлээд явна. Энэ хуулийн дагуу ямар мессеж очиж байна гэхээр нийслэл, аймаг, дүүргийн засаг даргын түвшиндээ бодлогоо зохицуулаад энэ асуудалд бэлтгэ, 5 жилийн дараа бол буудах биш унтуулах болно. Тиймээс үүнд системээ зохицуулах ёстой. Эзэнгүй амьтны байр савны асуудлыг иргэд, бизнесүүд өөрсдөө санаачилгаараа хэрэгжүүлж байгаа. Үүнд эрх зүйн орчин шаардлагатай байгаа учраас ийм санал оруулсан. 

09 : 46
2023-11-17

Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сайжруулах бодлогыг батална

Монгол Улсын Их Хурлын чуулганы Баасан гаригийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.


Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

“Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

 Бусад

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2023-11-17 102.89.34.166

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Итгэл 2023-11-17 103.212.117.13

Шүүрдэх хүмүүсээ шүүрдээчээ. ТЕГ-ын тэргүүн дэд дарга гэж нөхөр байна ш дээ. Хууль бус албан тушаалд томилогдсон. Ерөнхий сайдаа жижиг гаруудыг биш томчуудаа шүүрдээчээ.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.183.49

Жонхуугийн хулгай луйврыг Монголын хууль шүүх цагдаа илрүүлж барахгүй л байхаа даа ! Хэрэв Энхбаяр сайд энэ рүү зориглон ороод амьд мэнд гарч ирж чадвал аиьдад нь хөшөөгий нь босгоно шүү !
Амиа алдав, чамд олон газар УРХИ тавина, түүнд нь осолдов ?!

Avatar

Зочин 2023-11-17 139.5.216.160

БГД 4-р хороололд орон сууцны подвальд 5-6 тэжээгээд түүнийгээ өдөр бүр хоёр гурваар нь авч гаргаж салхилуулж нийтийн эзэмшлийн талбай,гудамжинд шээлгэж, баалгаж байгааг зохисгүй.

Avatar

Нэргүй 2023-11-17 124.158.67.1

Сонсгол дээр Жонхуугаас асуулт асуухдаа айдаг өндөр Энхбаяр нүүрсний хулгайчдыг илчлэнэ гэдэгт хүмүүс итгэхгүй л байна. Мафийн үүрийг хүү татаж илчлээд өндөр сайд гэх эрхэм нэрээ хамгаалаарай. Эр зориг, ёс зүйгээрээ өндөр байгаарай, өндөр сайд Б.Энхбаяраа.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

SEXSEER VWN80955877

Avatar

Нэргүй 2023-11-17 132.194.33.141

– # # # # de mo

Avatar

- 100 2023-11-17 132.194.33.141

y/ kod – 720 -218 -8312 byamba pm

Avatar

Нэргүй 2023-11-17 202.72.245.204

Хуурамч хулгайч нарыг илчлэхгүй юм уу , Энхбаяр аа

Avatar

Нэргүй 2023-11-17 59.153.115.97

хяналт сайн газар хулгай байхгүй.норвег шиг байгалын баялгаа өөрсдөө олборлож ашиглахсан даа.

Avatar

Нэргүй 2023-11-17 104.39.195.177

Хаана төрийн өмч байна тэнд хулгай тасрахгүй гэж үнэн үг шүү. Хулгайчид /тэд жинхэн попууд байдаг/ бүх өмчийг, ашигтай бизнесийг төрд цуглуулах санаатай, харамсалтай нь тэрийг нь ядруухан ард түмэн нь дэмжээд гүйчих юм даа.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

DYRAAR XALYYXAN SEKSYG80955877

Avatar

Зочин 2023-11-17 202.126.88.193

Тэгвэл 1990 оноос өмнө монгол зуун хувь төрийн өмч байсан болохоор монгол улс зуун хувь толгойтой бүхэн хулгайч байждээ. Миний аав ээж эмээ өвөө бүгдээрээ хулгайч байждээ.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.183.49

Тэнэгээ битгий гайхуул, чи хамгийн их хулгайлж бгаа чөтгөр бна доо !

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

MASSAJLN SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

DYRAA XANI SEXSYGEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

VANAGLI SEKSEER JARGALTSI80955877

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

SHAAX ERD SEKSEER XUCHINDUULI80955877

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

UILCHLEED SEXSEER TAICHN80955877

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

SHAALGN SEKSEER80955877

Avatar

Нэргүй 2023-11-17 124.158.67.1

Төрийн өмчид компаниудаа хувьцаагаар ард олондоо өгөөчээ.

Avatar

Нэргүй 2023-11-17 124.158.67.1

Цагдаад зоригтой залуус хэрэгтэй. Хулгар жэнко хүүк мэтийн хулгайчдыг гавлаж чадах сайн эрчүүд цагдаад хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.183.68

8 жил хулгай хийж төрийн мөнгө рүү гар дүрээгүй хүнгүй болчихоод байж л хулгай болгоноо АН руу чихсэн хэвээрээ л байна уу. Энхбаяр гэж бас нэг коммунист байнаа

Avatar

Зочин 2023-11-17 66.181.182.250

Нэгэн хулигаан коммунист гэсэнд Энхбаяр баярлаарай. Яагаад гэвэл тэр этгээд социализм ба капитализмын хөгжлийн дээд оргил нь коммунизм учир тэд энэ цэгт хүссэн хүсээгүй нийлэх ёстой гэдгийг мэддэггүй луйварчин байна. ЗХУ-ыг ганцаардуулахын тулд АНУ улстөрийн зорилгоор Коммунис намаа хаасан байдаг. Соц орнуудын алдаа нь яарч коммундах оролдлого хийж байжээ. Ухаан ухамсаргүй туйлшрагчид яаж мэдэхэвдээ хөөрхий

Avatar

оркууд 2023-11-17 202.21.108.38

Хөгжлийн эцсийн шат коммунизм гэдэг ч үнэн шүү!

Avatar

Нэргүй 2023-11-17 202.21.107.18

Эхлээд уншилдаа с**. Анализтай юм бич.

Avatar

Нэргүй 2023-11-17 185.220.101.32

Тэр Су.Батболд хотын дарга байхдаа золбин нохойнд спирал тавьна гэж байсан.Хүмүүс тэр үед нь шоолсоор байгаад дэмжигдээгүй.Хэрэв одоо тэр хэрэгжсэн бол наад асуудал чинь бараг шийдэгдсэн байх байсан.Энэрэнгүй зөв л шийдвэр байсан байгаа байхгүй юу.

Avatar

Нэргүй 2023-11-17 202.21.107.83

Хамгийн их авилгал авдаг газар бол ЦАГДАА…. ШОРОНГИЙН хянагч нар….Сум..аймаг..дүүргийн газрын албаны ажилтнууд л авч байна …Дараа нь Замын цагдаа нар гэж нэгэн хачин хүмүүс байна…..ХЗДХ яам өөрсдөө эхлээд цэвэршүүлэх хэрэгтэй… дараа нь ….ШҮҮХ ..гэж нэгэн их зантай хачин хүмүүс байх юм…..ЭХЛЭЭД ЦАГДААГАА цэвэрлээч ээ… ТЭГЭЭД цааш нь яривал хүн үнэмшиж магадгүй…….

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.182.98

Шүүр ажиллагаагаар жижиг чапакуудыг л шүүрдсийн бишүү
Акулуудаа шүүрдэж чадсан уу? Юу бол!!!

Avatar

зочин 2023-11-17 192.82.64.167

Шинэ үеийн залуучуудад цэргийн шинэ загварын сургалт явуулахад салааны захирагч нар чадах уу бэлэн үү г. м

Avatar

Зочин 2023-11-17 76.220.74.140

Лицeнз нэрээр гадны маш олон компани олборлолт хийж ирлээ,хийсээр ч байна. Харамсалтай нь Монгол улсад ашиг болж үлдэж байгаа юм үнэхээр харагдахгүй юм. Ядаж хамгийн том Оюутолгойн орлого зарлагыг,хувьцаа эзэмшиж байгаагийн хувьд монголчууд яагаад мэдэж болдоггүй юм бэ

Avatar

б 2023-11-17 66.181.178.12

ш** ш**. Цалинг нь ахиухан өгвөл нохой буудах хүн зөндөө л байгаа ш дээ.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

SEKSEER TAICHI80955877

Avatar

Зочин 2023-11-17 59.153.114.221

Данх гэж ухэж байсан бэрх тосгоны хулгайч монголыг 8 жилийн хугацаанд терийн албыг жорлон болгов

Avatar

Нэргүй 2023-11-17 103.212.116.62

Худалч ерөнхий сайд чадахгүй байж ард иргэдээр тоглоод сэтгэл зүйн тоглолт

Avatar

Заас 2023-11-17 202.9.46.2

Энэ нам дагасан өлөн авилгач хулгаач б**с цүнх пялдага долоогч нүгэлт хүүрүүдиин гай их дандаа иргэдиин монголын боломжииг тонон мөлждөг шимэгч хорхоонуудад ял гээд бараг авдаггүй болхооор тэршдээ ялын хатуул болгож хөрөнгиин хурааж байж монгол монголчууд хөгжинө ул шал чацага нэртүүдээ гэдэг нь зөв

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

SEKSEER TAICHNA80955877

Avatar

Зочин 2023-11-17 202.126.89.20

МАН ирэх сонгуулиар нохой, муурнаас санал цуглуулах нь ээ янз нь, кк

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.238

SEXSDN80955877

Avatar

Сокол 2023-11-17 202.126.89.53

Нохой муур яах вэ, наад хүүхдүүд, хүнээ бодооч, нохой муурнаас сонгогдсон мэт хуцах юмаа бас

Avatar

Нэргүй 2023-11-17 202.21.107.18

За бараг хуульчилсан дээр юм билээ. Хошуувчгүй нохой хуцаж зуучих гээд байран дунд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж