Ховдын хязгаараас тодорч буй М.Баяржавхлан гэж хэн бэ?

Ховдын хязгаараас тодорч буй М.Баяржавхлан гэж хэн бэ?

Ховдын хязгаараас тодорч буй М.Баяржавхлан гэж хэн бэ?

Ховдын хязгаар, Буянтын хөвөөнөөс дахин нэг хүчтэн гарч ирж байгаа. Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхлан гэж өдгөө 22 настай залуу сүүлийн үед бөхийн өргөөнд урамтай сайхан барилдаж, үзэгч олноо баясгаад байна.

Тэрбээр өнгөрсөн Ням гаригт Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд түрүүлж, аймаг, цэргийн анхны түрүүгээ хүртсэн. Улмаар "Монгол бахархлын өдөр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд зодоглож, шөвгөрөв. Ингэхдээ аймгийн арслан Д.Батсүх, улсын начин Д.Амаржаргал, О.Түмэн улсын аварга О.Хангай нарыг буулган авчээ.

Намрын нээлтийн улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд М.Баяржавхлан шөвгийн наймд үлджээ.

М.Баяржавхлан сумын заан цолтойгоосоо л эхлэн цойлж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Аймаг, цэргийн начин болон сумын заануудын дундах “Алдарын цом” тойргийн барилдаанд удаа дараа түрүүлж байлаа. Тэрбээр 17 насандаа сумын заан цол хүртэж, 19 насандаа цолоо баталж, 20 насандаа баруун бүсийн уралдаанд зориулсан аймгийн цол олгох барилдаанд шөвгөрснөөр аймгийн начин цол хүртжээ.

Аймгийн начин цолтой М.Баяржавхлан үндэсний бөхийн залуучуудын улсын аваргад түрүүлээд зогсохгүй өргөөний улс, аймгийн цолтнуудын барилдаанд шөвгөрч үзсэн хүчтэн. Ирэх жилийн наадмаар ч улсын цолонд ойрхон гэж яригдах нь гарцаагүй. Гагцхүү бэртэл гэмтлээс хол байж, бэлтгэл сургуулилалтаа таслахгүй байх нь нэн тэргүүний зорилго биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-17 66.181.191.101

Монгол Улсын нэгэн сайхан Аварга болоорой дүү минь. Яагаад болохгүй гэж…Ховд нутаг бол манай Чингисийн баатруудын нутаг юм шүү. Дахин амжилт ерөөе. Хамгийн гол нь маш даруу, хүнтэй зөв сайхан харьцаатай явдаг юм шүү. Мягмарсүрэн Заан бол олондоо хүндлэгдсэн даруухан зантай,зөв хүмүүжилтэй,хүнтэй тун сайхан харьцаатай бөх юм шүү. Мягмар Заан ч гэсэн үлгэр авмаар сайхан хүн юм даа.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.160.91

Зааа тэгэж яваад допинг оо л шааана биз.. Өөр яадын..

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.182.76

хэн бэ гжү БӨХ л бз

Avatar

Нэргүй 2023-11-17 216.38.195.74

in+ ardbarsyguin xyy shyymgartai

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.179.235

зөв хүмүүжилтэй даруухан сайхан залуу. вакуумжуулаад эвдчихвий дээ

Avatar

Нэргүй 2023-11-17 43.242.242.59

Одоо шийдэмгий байж мэхийн хувилбараа олон болгож мэхээ даацтай хийж сурах хэрэгтэй. Бяр хүч, бие хаа байна. түүнийгээ ашиглаж хүч түрэн мэх хийж бай. Архангайн Бадарч шиг хүлээлгүй чаддаг мэхээ хүчээр хийж ялж байгаарай. тийм боломж байна

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.183.49

Харин Бадарч шиг допингдож болохгүй шүү !

Avatar

Нэргүй 2023-11-17 202.126.90.92

Амжилт. Монголын аваргуудын залуу халаа болоорой

Avatar

Нэргүй 2023-11-17 59.153.115.62

сэтгүүлчид бичлэгийн ур чадвараа сайжруулааач

Avatar

зочин 2023-11-17 103.212.119.199

Шинэ хүүхдийг дэмжиж сайшаах нь зөв. Гэхдээ нөгөө нэг айхтар хор л битгий хүртчихээсэй билээ. Одоо ч гэнэт тодроод байгаа хүмүүст итгэл алдарч л байна шүү.

Avatar

иргэн 2023-11-17 202.21.117.210

Ховд бол хязгаар нутаг бус баруун Монголын гал тахисан голомт нутаг Монголчуудын өв соёлын тал бие үүц болсон нутаг тул хязгаар энэ тэр гэж басамжилсан дорд үг хэллэг хэрэглэхээ больчвол ихэд баярлах байна.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.176.156

гуцдаг халтар вэ

Avatar

Нэргүй 2023-11-17 103.9.90.130

өмхий амаа тат л***р минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж