Цолоор, золоор чимэглэх албадлагын арми…   

Цолоор, золоор чимэглэх албадлагын арми…   

Цолоор, золоор чимэглэх албадлагын арми…   

-Чин үнэнч амрагтай хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж Эх орондоо хэлсэн… гэх шүлэг өнөөдөр бидний, биш ээ. Цэрэгт татагдан буй залуусын цээжээр дуудах шүлэг мөн эсэх нь тун эргэлзээтэй. Учир нь тэд энх цагийн тайван байдалд татагдаж буй цэргүүд. Өнөөгийн чөлөөтэй сэтгэн боддог, өөрсдийн орон зайд эцэг, эх нь ч халдахыг үл зөвшөөрөгч залууст аль нь чухал бол… Адгийн шаарнууд ард түмний дэмжлэгийг авах болгондоо хорогдох газраа болгон үнэ цэнийг нь унагаан буй “Эх орон” гэх үгийг хэрэглэхдээ тэд хэр дуртай бол. Бидний зарим нь хэлэхээс ичдэг болсон эл үгийн мөн чанар, үзэл санаа жирийн монгол хүн танд хэр үнэ цэнэтэй вэ? Албаддаггүй бол “Эх орны төлөө” гэдэг хэцүү цагийн уриа энх тайван өнөөгийн монголчуудад хүүгээ, хүргэнээ, амрагаа, найз залуугаа цэрэгт явуулж чадах байсан уу? Ялангуяа цэргийн ангид амь үрэгдсэн цэргийн тоо дайны үеэс дутахааргүй байхад шүү дээ!

“Цэргийн албан хаагч унтаад босч ирээгүй” гэх албаны тайлбарыг үнэн эсэхийг тогтооход монголчууд энэ өдрүүдэд анхаарал хандуулж байна. “Цэргийн амьдралыг мэдэхгүй байж…” гэх сайдын үг олон хүний бухимдлыг төрүүлэв. Гэхдээ түүний биеийн хэлэмж, хэний хүн болох, царайлаг, цараатай эсэх албан тушаалаас нь огцруулах ч чухал биш. Гол нь дахиад бид залуусаа цэрэгт явуулж, эсэн мэнд ирвэл баярлан, цэргийн албаар бахархаж, амиа алдвал зүхсээр асуудлыг дараагийн хэрэг гартал “хаах уу”. Хуучнаа больё. Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш “нэг ч цэрэг амиа алдаагүй” Батлан хамгаалахын сайд байна уу? Ирээдүйд гарч ирэхийг үгүйсгэхгүй ч бодит байдлаас оюун дүгнэлт хийвэл магадлал маш бага. Маш бага болохоор өнөөдөр танай гэрийн гэрэл гэгээ болсон “бяцхан” залуусын гэрлэх, эхнэр авах, таныг эмээ, өвөө болгох магадлал бас төдий хэмжээний гэсэн үг. Муу ёрлосондоо биш Монголын өнөөгийн нөхцөл байдал ийм байна. Харамсалтай нь, олон нийтэд ил www.News.mn –ийн хайлт цэснээс нас барсан цэргийн талаар хам хум хайгаад үзвэл тавхан жилийн дотор цэрэгт амиа алдсан залуусын талаар дараах мэдээллүүдийг/бүрэн гүйцэт биш/ харах болно.

Дээр нь хэдхэн хоногийн өмнөх амиа алдсан цэргийг нэмбэл энэ тоо сүүлийн 5 жилд багаар бодоход /энэ зөвхөн нэгхэн түлхүүр үг ашиглан хайсан илэрц бөгөөд тус агентлаг өөр түлхүүр үг ашигласан эсвэл тодорхой шалтгаанаар мэдээлээгүй байж болно/15 цэрэг амиа алджээ. Сайдын уурлаад байгаа “Хоёр сард нэг цэрэг амиа алдаж байна гэх статистикийг хаанаас гаргаад байгаа юм” гэдгийг мэдэхгүй ч тэрбээр өөрөө энэ тоог албан ёсоор үгүйсгээгүй. Хүний эрхийн Үндэсний комисс сүүлийн арван жилд 50 гаруй цэрэг амиа алсан талаар тэмдэглэж байсан бол хэлмэгдүүлэлтийн/хядлага/ сүүдэрт зөвхөн 1937 оны наймдугаар сараас 1938 оны нэгдүгээр сарын хооронд болсон их хэлмэгдүүлэлтийн сүүдэрт 180 ардын цэргийн дарга нарыг алджээ.

Гэтэл Халх голын дайнд  274 хүн амь үрэгдсэн тоо дурайх. Харин генерал цол олгож эхэлснээс хойш 190 илүү хүн энэ цолыг хүртжээ. Монголын батлан хамгаалахад зарцуулж буй зардлыг аваад үзвэл төсвийн 1 хувьд ч хүрдэггүй аж.

Батлан хамгаалах зардлын 80 хувийг цалинд зарцуулдаг талаар сайд хэлэв. Тиймээс анги, нэгтгэл, заставын барилга байгууламжийн засварт хүрэлцдэггүй гэсэн үг. Шуудхан хэлэхэд орчин үеийн цэрэг, армийн шинэчлэл манайд алга. Хуучны дэглэм, бие бялдарт суурилсан бодлого л өнөөгийн Батлан хамгаалах салбарыг торгоож байна. Муу эр дайнд хөөрнө гэгчээр хэрэвзээ дэлхийн тэргүүн эгнээнд ордог өмнөд ба хойд хөршөөс довтолбол батлан хамгаалах салбар зогсоох нь юу л бол. Золоор тэдний аль нэг нь ийм үйлдэл гаргавал нөгөөгийнх нь эрх ашиг хөндөгдөх учраас өнөөдөр Монголд тайван байна. Тайван байхад залуус цэрэгт амиа алдаад байгаа нь бидний асуудал болов. Албадлагын армийн хохирогчид нь цэрэг эрс болж буй бөгөөд түүнээс хожигсод нь тарган дарга нар, тэр дундаа цолтнууд болоод байна.

Жирийн иргэдэд халтай, зарим хүмүүс ашигтай ийм армийг албадлагаар бүрдүүлэх хэрэг байна уу гэх сэдвийг үргэлжлүүлэн хөндөх болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-17 66.181.189.158

төрт ёс тусгаар улс байгаа цагт зэвсэгт хүчин заавал байх ёстой улс орныг минь үгүйсгээд байгаа новшнууд хэрээ мэдээрэй

Avatar

С 2023-11-17 202.9.40.44

монголд ийм нүсэр арми бх ямар ч шаардлага бхгүй бүх хүн алба хаана гээд дэмий балай юмаа боль.хилийн цэрэг.дотоодын цэрэгт цөөн тооны мэрэгжлийн сургуулийг төгссөн ахлагч нар байх хэрэгтэй.тэд нар нь цалин мөнгө хангалттай авдаг хүн өөрөө саналаараа очиж ажилладаг газар болгох ёстой.ард түмний татварын мөнгийг цэргийн хэдэн дарга нар л сорж байна.цэрэг гэж солиорч байхаар үйлдвэр уурхай барь залужчуудад ажил олго.дэд бүтцээ хий.замаа тавь.хэнтэЙ байлдах гээд байдаг юм.үндсэн хуулиа өөрчил бурхн

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.161.246

Батлан хамгаалах салбарыг ард түмнээр үзэн ядуулах чадвал эх орноо хамгаалах армигүй болгох бодлого явагдаад эхлэв. Энэ гадны захиалгат үйлдэл байхаа үүнийг нь нөгөө мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шуналтай сэтгүүлч маш муухайгаар сэвж байна даа. БХ салбарт байгаа алдаа дутагдлыг яаралтай засах хэрэгтэй түүнээс биш зэвсэгт хүчний албан хаагчидыг харлуулан доромжлох цэрэгт хүүхдээ явуулахгүй байхыг урайлах нь хууль бус явдал шүү.

Avatar

Зочин 2023-11-17 202.9.40.44

ер нь томоор нь харах хэрэгтэй.бид дэлхиН хамгийн хүчирхэг 2 гүрэнтэй хиллэдэг нэг ёсны азтай улс.2 хөрш маань нүб н аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн.цөмийн зэвсэгтэй.дэлхийн бодлогыг тодорхойлдог улсууд.манайтай сайн хөршийн болон стратегийн түншлэлийн гэрээтэй.энэ 2 гүрэн монгол руу ака бариад дайрахгүй ядаж л нэр нүүрээ бодно.хэрвээ хүсвэл хилээ хаагаал 7 хоноход монгол улс сөгдөхөөс аргагүй шүү.2 хөрштэйгээ эвтэй байхад өөр ямарч дайсан дээгүүр нь даваад манайх руу дайрахгүй нь үнэн.цэрэг а

Avatar

Ж 2023-11-17 202.9.40.44

хэүк юу хийдэг газар вэ.цэргийн анги салбарт хүн амьд явах эрх алга байна.хуулиар далайлгаж ардын хүүхдүүдийг булааж аваачаад хуаран гулаг маягийн газар хашиж сард нэг цэргээр сор залж суудаг бтз дээ.амь алдаагүй гэхэд хэчнээн залуучууд бие сэтгэлийн шархтай ирж байгааг хэн хаана тооцож байгаам.үр хүүхдээ цэрэгт явуулах хэрэггүй.ард түмэн тэмцэх хэрэгтэй.хэнээс хэнийг хамгаална гээд шороон дотор хэвтэж байдаг юм болих хэрэгтэй.нөгөө л соц нийгмийн үе шигээ хятадууд дайрна гээл бж байдаг бх даа.

Avatar

Уншигч 2023-11-17 94.241.162.20

бүгдийг суудлаас нь авч хаяаад,цол эрэмийн бүгдийг буулгах, армийг цэвэрлэх хэрэгтэй.

Avatar

БХЯ Ерөнхий хянан шалгагч гэдэг генералтай 2023-11-17 59.153.115.98

БХЯ-нд Ерөнхий хянан шалгагч гэж нэг генерал байдаг. Тэр салбартаа хяналт тавих учиртай. Ийм үед таг болно. Ямар ч өөрт хамаагүй юмаар хэвлэлд гарна.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.180.15

ХЭҮК цэрэг татлага болох бүрд шинэ цэргүүдээс судалгаа авч мэдээлж баймаар юм.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.180.15

Хүүк БХЯ-ны сайдын өрөөний хананд өөрийнхөө зургийг өлгүүлдэгээ болимоор юм. нөгөө их хааныхаа хөргийг залах зарлиг чинь яасан…

Avatar

Нэргүй 2023-11-17 213.87.146.65

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-17 202.126.88.180

Армийг шинэчлэх хэрэгтэй. Орчин үеийн чиг хандлагад тохирсон, мэргэжлийн байх. Үүний зэрэгцээ залуучуудад олгох цэргийн сургалтын хэлбэрийг ЕБС -ын сургуулиас эхлэн үе шатуудтай явуулах гэх мэтээр бодлого боловсруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-11-17 202.131.225.242

Сүүлийн үед цэргийн ангийн спорт заал ийм тийм гээд шуурч өгч байна. Энэ бол шууд УИХ ын мануухай гишүүд болоод салбар хариуцсан сайд сангийн сайдтай шууд холбоотой. Өөрсдөө гудрахын оронд цэргийн анги байгууллагуудын барилга байгууламж эд хэрэглэл дээр анхаарах хэрэгтэй шүү дээ. Тэгээд барилга гэхээр ийм тийм удирдлага командлалын байр гээд хурган дарга нар өөрсдөө ямбалаад байлгүй шууд цэргүүдийг цэргийн эрдэмд суралцах нөхцөл боломж материаллаг боломжийг бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-11-17 202.131.225.242

Хөхөө өвлийн хүйтэнд яаж онгорхой цонхтой сэндвичэн амбаарт бэлтгэл сургуулилт хийх вэ дээ. Хатгаа авахаас яах вэ, одоо цэрэг ч гэсэн хүн гэдэг үүднээс хандмаар байна. Яс юман дээр дөнгөж эцэг эхийн гараас гарч байгаа 18,19 тэй хүүхдүүд шүү дээ тэд чинь зодсон ч дэглэсэн ч учиртай хандах ёстой юм. Нас биед хүрсэн офицер ахлагч нарын зодуурыг даахгүй. 10 жилд биеийн тамирын хичээл гэж гурил болсон тийм байхад шууд өндөр ачаалал өгөөд элэг дүүрээ рүү цохиж зодвол хүүхдүүд тэсэхгүй шдээ.

Avatar

Зочин 2023-11-17 202.9.47.3

Хүрэлсүх армиас савраа тат.

Avatar

Болд 2023-11-17 202.9.40.175

Сүүлийн 20 гаруй жил Сайханбаяр Нийслэл, дүүргийн цэргийн штабт хэнийг томилохыг шийдэж ирсэн. 40-50 сая төгрөг өгч байж Аймгийн Цэргийн штабын дарга болдог яриа офицеруудын дунд их бна. Сайханбаярын үед цэргийн штабт байдаг авилга их хөгжсөн гэдэг. Түүний ах, дүү, хамаатан садан нь улам цайн цэргийн штабын дарга хийж байсан, бгаа. Бүгд л мэднэ. Иймд энэ Цэргийн штабуудын авилгын асуудлыг шалгамаар бгаа шүү. Сайд нь баяжаад, цэрэг нь амиа хорлоод л байх уу.

Avatar

Нэргүй 2023-11-17 202.9.47.3

Цэргийн штабуудын авилга гамшгийн түвшинд хүрсэн.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.180.15

АТГ Сайханбаярын ХОМ-д шалгалт хиймээр юм.

Avatar

Иргэдзоин 2023-11-17 139.5.216.21

Одооний хүүхдүүд өөр шүү хүний эрх танхи хүүхдүүдэд хамаагүй гар хүрч байгаад хоолноосоо салж хэл амнд орж гай боловдоо

Avatar

Нэргүй 2023-11-17 103.212.116.247

Япон зэрэг улсуудад цэрэгт татах биш хөвгүүдийг олон олноор нь хамруулсан америк хөл бөмбөг,регби зэрэг спортыг дунд ахлах анги,сургуулиудад заан бие бялдар хурд хүчний дасгал хийлгэж улмаар хэрэгтэй цагт эх орноо хамгаалах армийн сууриа бэлддэг.Бусдыг дуурайх гээд байдаг мөртлөө ийм ашигтай хувилбаруудыг хуулбарлах хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-11-17 124.158.126.132

Дайн боллоо гэхэд манайд ер нь байлдах олигтой з****г техник байдгиймуу?

Avatar

Нэргүй 2023-11-17 122.201.23.83

шинэ цэргүүдийг зөөж байсан машин онхолдсон х***а машин байсан гэсэн

Avatar

Нэргүй 2023-11-17 202.126.90.92

Орчин үеийн армиуд гэрээт цэрэгт тулгуурлаж дайнтай үед л цэрэг дайчилж байна. Ж: АНУ гэх мэт. Манйх ч гэсэн их болон арван жилийн сургуульд цэрэгжилтийн хичээл заагаад хилийн цэрэг энэ тэрд сайн дурбнхан явдаг гэрээт цэргийн албатаы болмоор. Олон цэрэгтэй бол олон генерал төрна гндэг дарга нарын тэнэг амбициас салах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.184.240

армийн шинэчлэл гэж юу байхав.баахан хуримын генералуудын тоо нэмэгдэж шинэчлэгдсэн байх

Avatar

Зочин 2023-11-17 59.153.112.243

Цэрэг армийн шинэчлэлийн улс торийн намууд сонгуулийн хотолбортоо хэрхэн томьолохыг сонгогчид анхааралтай судалж саналаа огох хэоэгтэй

Avatar

Зочин 2023-11-17 59.153.112.243

Зов асуудал хонджээ Дэлхийд 100 гаруй улс сайн дурын мэргэжлийн армитай 30 гаруйхан улс албадлагын армитай Манайх тэр цоонход орж байна Монгол ардчилсан улс мон юм бол цомхон мэргэжлийн сайн дурын ундмэн дээр бурэлдсэн армитай болмоор байна Тэнд бие бялдрын хувьд шил
Гдмэн цэргийн ухааныг насан туршийн мэргжлээ болгосон шилдэг залуучууд цэргийн ухааанаас гадна орчин уеийн дрон компьютер хиймэл оюун ухааныг эзэмшиж хогжмоор Тийм боломж байнна НУБ ын цэрэгт алба хаасан олон мянган хунтэй болчихло

Avatar

Нэргүй 2023-11-17 139.5.219.50

Балчир хүүхдүүдийг хугацаат цэрэгт татаж, 1 жилийн дотор байлдах чадвартай болгох мэт утгагүй, хий үргүй зардал сүйтгэж байхын оронд цөөн тооны маш өндөр чадвартай мэргэжлийн армитай болох нь чухал байна!!! Монголын армийн удирдлага нь Орос улсад бэлтгэгдсэн, орос школтой нөхдүүд ийм шинэчлэл хийхгүй л дээ?!!

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-17 202.9.47.42

МАШ ЗӨВ .,,,,,ЦАГ ҮЕЭЭ ОНОСОН АСУУДАЛ БАЙНА ДАА .,,,,ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ГЭЖ ҮЗЭЛ СУРТАЛДААД БАРАХГҮЙ Л ДЭЭ .,,,,ТЭР НЬ ХҮН БҮРТ ӨСӨХӨӨС ЭХЛЭЭД 18 НАС ХҮРТЭЛ ӨӨРТ НЬ ТАРХИНД НЬ ТЭЭЭГДЭЖ БИЙ БОЛДОГ ЗҮЙЛ Л ДЭЭ .,,,ТҮҮНИЙ ЭХ БУЛАГ ,,,,,,ЭЭЖ ,ААВ, ЭМЭЭ, ӨВӨӨ МОНГОЛ АХУЙГ ОМОГШИХООС ЭХЭЛДЭГИЙГ ОЙЛГООГҮЙ ЦАГТ АМЕРИКИЙН ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙЛЭГЧ НАР ШИГ СЭТГЭЛЭЭРЭЭ ЦЭРГИЙН АЛБА ХААХ СЭТГЭЛ ТӨРӨӨГҮЙ ЦАГТ ,,,ТӨРИЙН АЛБАЫ УРАЛДААНЫ УРАЛДААН БОЛГООД ХЭРГҮЙ ДЭЭ .,,, ХҮНИЙ ЖАМ ЁСНЫ НИЙГЭМ ӨӨР ШҮҮ.,,,

Avatar

Нэргүй 2023-11-17 202.179.24.240

Батлан хамгаалах салбарыг ард түмнээр үзэн ядуулах чадвал эх орноо хамгаалах армигүй болгох бодлого явагдаад эхлэв. Энэ гадны захиалгат үйлдэл байхаа үүнийг нь нөгөө мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй шуналтай сэтгүүлч маш муухайгаар сэвж байна даа. БХ салбарт байгаа алдаа дутагдлыг яаралтай засах хэрэгтэй түүнээс биш зэвсэгт хүчний албан хаагчидыг харлуулан доромжлох цэрэгт хүүхдээ явуулахгүй байхыг урайлах нь хууль бус явдал шүү.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.179.69

…үргэлжлэл учир начрыг олж баймаар сан. Хилийн цэрэг, дотоодын цэргийг Хууль зүйн сайд, харин Зэвсэгт хүчнийг БХ-н сайд, ЗХЖШ-н дарга нар, Онцгой байдлыг шадар сайд нар хариуцдаг гэдгийг ойлгоод ялгаж, салгаад бичиж бай. Тэгээд бүр дээр нь Зэвсэгт хүчнийг бол Ерөнхийлөгч, Хил, дотоодын цэрэг, Онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдыг бол ерөнхий сайд нарын удирдлагад байдаг гээд мэдээд зохих ёсны хариуцагчдад нь хандаж байвал зохих сан. Цэргийг ганцхан БХ-н сайд хариуцдаггүй.

Avatar

Нэргүй 2023-11-17 66.181.179.69

Цэрэг нас барах, амь үрэгдэх нь олон шалтгаантай. Монголд өнөөдөр жирийн нөхцөлд амиа алдагсдыг тоолбол жилд 1000-р тогтохгүй гарч байгаа шүү. Тайван цагт зөвхөн барилга дээр амь үрэгдсэн хүний тоо жил бүр гардаг, цөөнгүй тоотой байгаа. Мөн усанд осолдож нас барагсад нэг жилд 60,70 хүрдэг. Автозамын ослоор мөн бараг өдөрт 1 хүн жилдээ 300-д хүрдэг. Амь үрэгдсэн цэргийн хувьд үнэхээр харамсалтай байна. Гэхдээ цэргийн командлал руу дайрахдаа бас учир начиртай баймаар л баймаар . Сэтгүүлчид юмныхаа

Avatar

Нэргүй 2023-11-17 202.21.120.187

магадлалын хувьд аваад үзвэл цэргийн комиссоор эрүүл гэдэг нь батлагдаад татагдсан. нэгдсэн байранд, нэгдсэн хооллолтонд байгаа хүмүүс. тэд дөнгөж 18-20 насны залуус. бусад санамсаргүй үйлдэлүүдтэй харьцуулах боломжгүй. санаатай үйлдэлүүдийн үр дүн санамсаргүй гарсан бол төлөвлөлт арга нь буруу байна л гэсэн үг. санаатай үйлдэлийн үр дүн сансанаар л гарах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж