Нийслэлийн АН-ын даргын сонгууль өнөөдөр /2023.11.17/ болно. Тодруулбал, АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр 09.00-18.00 цаг хүртэл үргэлжилсэн. Энэ талаар АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж "сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчид ямар нэгэн цензур байхгүй. Харин намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой" мэдээллийг онцолсон билээ.
Нийслэлийн АН-ын даргад М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт нар нэр дэвшиж, өчигдөр шууд мэтгэлцээнд оролцсон. Тэдний дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.
НЭР ДЭВШИГЧ М.ТУЛГАТ
М.Тулгатын хувьд энэ удаагийн нийслэлийн АН-ын даргад өрсөлдөх гол хүн гэж тодорхойлж буй. Түүний хувьд НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Мөн Ардчилсан намын даргаар хэсэг хугацаанд ажиллаж байсан бөгөөд намын одоогийн удирдлага түүний дэмжиж буй гэх мэдээлэл бий. Япон улсад боловсрол эзэмшсэн, 2012 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, Ардчилсан намын залуучуудыг тэргүүлж буй залуучуудын нэг гэж тодорхойлж буй.
Боловсрол:
•1986-1996 Нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургууль
•1996-1998 МУИС, Математик компьютерийн сургууль
•1998-1999 Осака их сургуулийн Гадаад хэлний сургуулийн Япон хэлний төв
•1999-2003 Киото их сургууль, Эдийн засгийн факультет, Эдийн засгийн ухааны бакалавр
•2003-2005 Киото их сургууль, Эдийн засгийн хүрээлэн, Эдийн засгийн ухааны магистр
Ажлын туршлага:
•2005 – 2009 Япон улс, Софтбанк ХК, Бизнес төлөвлөлтийн хэлтэст ажилтан
•2009 – 2013 Бэкфорс ХХК, Ерөнхий захирал
•2013 – 2020 Хишиг Арвин Индустриал ХХК, Ерөнхий менежерээс Тэргүүн дэд захирал
•2020 – Одоог хүртэл “Эрдэнэбатхаан Сольюшн” ХХК-д Гүйцэтгэх захирал
Сонгуульт ажил:
•2012-2016 Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, дэд дарга
•2016-2020, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
•2020-одоог хүртэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
НЭР ДЭВШИГЧ Т.БАТЦОГТ
Т.Батцогтын хувьд Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж, олон жил дүүргээ төлөөлж буй улстөрч. Улс төрийн хүрээнд түүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын гэх нь бий бөгөөд энэ удаад ч түүний дэмжлэгийг авч, нийслэлийн намын даргад өрсөлдөж буй гэх мэдээлэл бий. Эдийн засагч мэргэжилтэй, Нийслэлийн чөлөөт ардчилсан оюутны холбооны тэргүүнээс улс төрийн гараагаа эхлүүлсэн аж.
Боловсрол:
• 1993-2003 онд Дархан хотын “Оюуны ирээдүй” цогцолбор,
• 2003-2008 онд ШУТИС-ийн Уул Уурхайн Инженерийн Сургууль,
• 2009-2010 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Бизнесийн удирдлагын магистр,
• 2019 оноос Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн докторант
Ажлын туршлага:
• 2007-2008 онд Нийслэлийн Чөлөөт Ардчилсан Оюутны холбооны Тэргүүн,
• 2008-2010 онд Ардчилсан Залуучуудын Холбоонд Улс төрийн ажилтан,
• 2010-2012 онд “И Эм Си Эйч Инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
• 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч,
Сонгуульт ажил:
• 2016 оноос Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүн,
• 2011-2018 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дэд дарга,
• 2012-2016 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч,
• 2017-2019 онд Нийслэлийн АН-ын дэд дарга,
• 2018-2023 онд БЗД-ийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч,
• 2016 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
• 2020 оноос Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч,
НЭР ДЭВШИГЧ Д.БАДАРСАН
Д.Бадарсангийн хувьд Ардчилсан намд хамгийн удаан явж буй залуу боловсон хүчний нэг. Түүний хувьд бусад өрсөлдөгчдөө бодвол харьцангуй эрт Ардчилсан намын гишүүн болж, Сүхбаатар дүүргийн төлөөлөгчөөр, дүүргийн намын хорооны дарга, Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр олон ажил ажилласан, нийслэлдээ туршлагатай нэгэн. Гэхдээ энэ удаагийн сонгуульд түүнд улс төрийн дэмжлэг хомс гэх яриа АН-ынхан дунд бий.
Боловсрол:
• 1995 онд Нийслэлийн лаборатори 1-р дунд сургууль
• 2003 онд Японы Ибаракигийн Үндэсний технологийн коллеж
• 2011 онд ХИС-ийн Бизнесийн удирдлага
• 2013 онд МУИС-ийн Санхүү удирдлагын магистр
Мэргэжил: Инженер, Эдийн засагч
Сонгуульт ажлын туршлага:
•1995 онд 18 настайдаа МҮАН-д элссэн
•2004-2012 онд СБД-ийн 10-р хорооны ИНХ-ын тэргүүлэгч
•2005 оноос СБД-ийн АН-ын хорооны гишүүн
•2006 оноос Нийслэлийн АН-ын хорооны гишүүн
•2007 оноос АН-ын ҮЗХ, ҮБХ-ны гишүүн
•2009-2017 онд СБД-ын АН-ын дэд дарга
•2005-2013 онд АЗХ-ны УЗ-ийн гишүүн
•2009-2013 онд АЗХ-ны Дэд ерөнхийлөгч
•2012-2016 онд СБД-ийн Засаг дарга
•2012, 2016, 2020 онд НИТХ-ын төлөөлөгч
•2012-2013 онд НИТХ-ын тэргүүлэгч
•2016-2017 онд НИТХ-ын тэргүүлэгч
•2021-2023 онд НИТХ-ын тэргүүлэгч
•2012-2016 онд НИТХ-ын Замын түгжрэл бууруулах дэд хорооны дарга
•2016-2020 онд НИТХ-ын Төсвийн зарлагын дэд хорооны дарга
Холбоотой мэдээ