НЭМЭЛТ:
"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нэхэмжлэлээсээ татгалзсанаар шүүх хурал цуцлагдсан байна. Ингэснээр тус компанийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болжээ.
Л.ЧИНБАТ 5 САЯ ТӨГРӨГ НЭХЭМЖИЛСЭН БАЙНА
Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн шүүхэд таван сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Түүний гомдлыг хүлээн авч, шүүхээр өнөөдөр /2023.11.17/ 09.30 цагт хэлэлцэх юм байна.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг ярихдаа "Гацуур" компанийн захирал Л.Чинбат таван сая гаруй төгрөг нэхэмжилж, шүүхэд хандсан. Тариалангийн тухай хууль, журмаа бариад хашаа татсан бол усалж, арчилж чадаагүй байж хаалганы цоожны мөнгө нэхэмжлэхээ болиорой.
Олон тооны адууг 4-5 хоног хашиж, зуны аагим халуунд өлдөөд байж байхад нь усалж, эмчилсэн. Тэгэхэд надаас таван сая гаруй төгрөг нэхэмжилж байна.
Би компанийн ажилчдад олон удаа шаардлага тавьсан. Хүнийг дарж, дарамталдгаа болиочоо. Хятадын 3500 төгрөгийн цоожийг 100 хэдэн мянган төгрөг нэхэмжилж, нэг цоожны хэрэг дээр таван сая төгрөгөөр өмгөөлөгч авч ажиллуулж байгаа нь харамсалтай байна. Өөрийн биеэр шүүх хуралдаа оролцохыг хүсье" гэв.
"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат өнгөрсөн зун /2023.06.15/ Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ хэргийг прокурорын байгууллагаас мөрдөн шалгаж байна гэдэг мэдээллийг өгдөг ч шийдэгдэхгүй хагас жил болох гэж байна.
Өнгөрсөн долдугаар сард хоёр хавтаст хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, /2023.07.24/ прокурор руу шилжүүлсэн гэж мэдээлж байсан. Тэгвэл хэргийг наймдугаар сарын сүүлчээр нэмэлт мөрдөн байцаалтад цагдаагийн байгууллага руу буцаасан байдаг.
- Л.Чинбатын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
- Яллагдагч Б.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хохирогч, гэрч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлсэн/, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/
- Яллагдагч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэг өгсөн/ яллагдагч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татсан байдаг.
Холбоотой мэдээ