Секундэд 1.2 тб мэдээлэл дамжуулах боломжтой интернетийг танилцуулав

Секундэд 1.2 тб мэдээлэл дамжуулах боломжтой интернетийг танилцуулав

Секундэд 1.2 тб мэдээлэл дамжуулах боломжтой интернетийг танилцуулав

Хятад улс дэлхийн хамгийн өндөр хурдны интернетийг нэвтрүүлж байгааагаа зарлав. Тус интернет нь секундэд ойролцоогоор 1.2 терабайт мэдээллийг дамжуулах боломжтой гэдгийг "Huawei" компани мэдэгдлээ. Хүчин чадлаас нь тооцоолоод үзвэл секундэд 150 кино татаж авах хангалттай боломжтой аж.

Өндөр хурдны интернетийн үйлчилгээ нь мэдээллийг хурдтай дамжуулах гэх мэтээр бизнесүүдэд томоохон нөлөө үзүүлнэ. Мөн хувьцааны арилжаанд давуу тал болох, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх зэрэг зүйлс ч бий.

"Huawei" болон "China Mobile" компаниуд шинэ үеийн өндөр хурдны интернетийг Бээжингийн Цинхуа их сургууль, "Cernet" интернетийн компанитай хамтран нэвтрүүлж байна. Нэвтрүүлэх ажлын хүрээнд Бээжин болон нутгийн өмнө хэсгийн хооронд 2900 орчим км урттай шилэн кабель татах аж. Улс даяар хэрхэн сүлжээг татах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Энэ зунаас сүлжээг тестэлж эхлэнэ. Гэхдээ мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар бодитоор хэрэглээнд нэвтрүүлэхэд ойролцоогоор хоёр жил зарцуулна.

Дашрамд дурдахад, хамгийн өндөр хурдны интернетийн талаарх анхны мэдэгдлийг Байден, Ши Жиньпин нарын Сан Франциско дахь айлчлалтай давхцуулан гаргасан. Энэ нь ч учиртай гэж ажиглагчид үзэж байна. АНУ-ын дипломатчид өнгөрсөн зун Хятадад айлчлах үеэр мөн үүнтэй төстэй үйл явдал болж байсан. Тухайн үед "Huawei" компани "Mate 60 Pro" гэх ухаалаг утсаа танилцуулж байв. Энэ нь Хятадад үйлдвэрлэсэн "5G" чиптэй бөгөөд олны дунд маш их хүлээлт үүсгэсэн утас юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж