“Архангайд цацсан мөнгөөрөө цэргүүдийнхээ казармыг засахгүй яасан юм”

Хуучирсан мэдээ: 2023.11.16-нд нийтлэгдсэн

“Архангайд цацсан мөнгөөрөө цэргүүдийнхээ казармыг засахгүй яасан юм”

“Архангайд цацсан мөнгөөрөө цэргүүдийнхээ казармыг засахгүй яасан юм”

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.16/ нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сайд, дарга нар төсвийн мөнгийг өөрийнхөө нэр дэвших тойрогт зарцуулж, туйлж байна” гэж мэдэгдлээ.

Энэ тухай тэрбээр “Сайд Г.Сайханбаяр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гээд зунжингаа бүх цэргийн ангийг тэр чигээр нь Архангай аймагт аваачиж, ажиллуулсан. 300, 400 цэргийн албан хаагч авааччихсан, тэд “бушуухан гэртээ харих юмсан” гэсэн зүйл яриастай. Тэр их мөнгийг ингэж үрэн таран хийхийн оронд цэргийнхээ казарм болон нийгмийн бусад асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахгүй яасан юм. Ийм байдлаар татвар төлөгчдийн мөнгийг сонгуульдаа ашигладаг байдал хэрээс хэтэрлээ.

Төрийн мөнгөөр иргэдийг Улаанбаатар хотод авчирч уулзалт хийдэг. Эргүүлээд “Чамайг би хотод авчирч үнэгүй хот үзүүлсэн. Буудалд байлгасан, сайхан хоол идүүлсэн, тор дүүрэн бэлэг өгсөн. Одоо хамаатанд садандаа хэлж намайг сонгуулна шүү” гэдэг асуудал ярьдаг боллоо. Долоо хоногоор сургалт семинар хийдэг асуудал хэрээс хэтэрлээ. Төрийн мөнгө уйлдаггүй гэдгийн үйлдлийг та нар харуулж байна. Ард түмэн уйлж байна.

Цаашдаа би төрийн мөнгийг хувьдаа зарцуулж байгаа сайд дарга нарын тэр бүх хулгайг гаргаж тавина” гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж