Кардашианыг хэт өндрөөр үнэлэгдсэн алдартан гэв

Хуучирсан мэдээ: 2023.11.16-нд нийтлэгдсэн

Кардашианыг хэт өндрөөр үнэлэгдсэн алдартан гэв

Кардашианыг хэт өндрөөр үнэлэгдсэн алдартан гэв

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп "Ялахаас залхлаа" нэртэй номынхоо тухай ярихдаа Ким Кардашианыг хэт өндрөөр үнэлэгдсэн алдартан гэж хэлжээ. Кардашиан 2018 онд Зууван танхимд Трамптай уулзаж байв. Энэ үеэр Трамп, Кардашиан нар хорих ангийн шинэчлэл, ялын талаар ярилцжээ. Мөн хар тамхи, мөнгө угаасан хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байсан Алис Жонсоныг өршөөлд хамруулахыг Кардашиан хүссэн байна. Трамп түүний хүсэлтийг зөвшөөрч, уулзалтаас хэд хоногийн дараа Жонсонд өршөөл үзүүлсэн. 

"Трамп үүнийхээ хариуд алдар нэрээ ашиглаад хөлбөмбөгийн тоглогчдыг Цагаан ордонд ирэхийг ятгаж өгөхийг Кардашианаас хүссэн" гэж "Ялахаас залхлаа" номд бичжээ.

Гэвч Трамп үүнийг үгүйсгэв. Номын энэ хэсэг буруу байсан гэж тэр батлаад хөлбөмбөгчдийг Цагаан ордонд авчрахад Кардашианы тусламж хэрэггүй гэжээ.

Дашрамд дурдахад, Трампийн тухай өгүүлсэн "Ялахаас залхлаа" номыг "ABC"-ын сэтгүүлч Жонатан Карл бичсэн байна. Номд бичихдээ "Трамп реалити шоуны од Кардашианы хүсэлтийг сонсоод, шууд зөрүүлж шаардлагаа тавьсан. Алдар нэрээ ашиглаад хөлбөмбөгчдийг Цагаан ордонд авчирч чадвал хүсэлтийг нь биелүүлнэ гэсэн" гэжээ.

"Хорих ялыг хөнгөвчлөх тухай шийдвэрийг гаргахдаа Кардашиан гэхээсээ илүү түүний нөхөр Канье Уэстийг бодсон. Канье Уэст бол Жо Байденд саналаа өгсөн Кардашианаас хамаагүй илүү. Манай улс яаж хөл толгойгоо алдсаныг хар л даа. Карлын уйтгартай номд өөр олон худал түүх бий. Алийг нь ч дурдах шаардлагагүй" гэж Трамп хэлжээ.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж