АНУ, Хятадын харилцааны хамгийн эмзэг бөгөөд өргөн хүрээний мөргөлдөөнд хүргэж мэдэх Тайванийн асуудлаар ерөнхийлөгч Жо Байден, дарга Ши Жиньтэй "тодорхой" бөгөөд "маргалдаангүй" хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Байден хэлэхдээ, "Нэг Хятад" бодлого, түүний аливаа шийдвэр энх тайвны шинжтэй байх ёстой гэсэн АНУ-ын итгэл үнэмшлийг дахин нотолж байна. Би үүнийг өөрчлөхгүй. Өөрчлөгдөх асуудал биш" гэж мэдэгдэв.
Харин Тайванийн арлыг эх газартай нэгтгэхийн тулд Хятад улс хүч хэрэглэх гэсэн аливаа оролдлогын эсрэг АНУ Тайбэйг үргэлжлүүлэн зэвсэглэх болно гэдгийг онцолсон байна.
Бээжингийн түрэмгийллийн эсрэг Тайванийг хамгаалахын тулд АНУ шууд хөндлөнгөөс оролцох эсэх талаар стратегийн тодорхой бус байр суурьтай байсан.
Ши Жиньпин арлыг довтлох төлөвлөгөөгүй гэж хэлсэн ч Тайванийг тойрсон Хятад арми их хэмжээгээр нэмэгдүүлж байна гэж Байден түүнийг зэмлэсэн гэж эх сурвалж мэдээлжээ. Байден мөн ирэх онд болох Тайванийн сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Хятадад уриалжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS