Оросын эсрэг 12 дахь хоригоо танилцуулав

Хуучирсан мэдээ: 2023.11.16-нд нийтлэгдсэн

Оросын эсрэг 12 дахь хоригоо танилцуулав

Оросын эсрэг 12 дахь хоригоо танилцуулав

Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел Оросын эсрэг 12 дахь хориг арга хэмжээний тухай саналаа Европын Комисстой хамтран гишүүн орнуудад танилцуулав. Боррелийн мэдэгдлийг арваннэгдүгээр сарын 15-нд Европын холбооны албан ёсны цахим хуудсанд нийтэлжээ.

Уг баримт бичигт Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан дайнд үүрэг гүйцэтгэсэн Оросын 120 хувь хүн, аж ахуйн нэгжид тавьсан хязгаарлалтыг өргөжүүлэхийг санал болгожээ. Мөн ОХУ-ын эсрэг импорт, экспортын шинэ хориг, Европын холбооны хориг арга хэмжээг тойрч гарахтай тэмцэх арга хэмжээ, газрын тосны үнийн дээд хязгаарыг цаашид хязгаарлах зэрэг саналууд багтсан байна.

ОХУ-ын цэрэг, батлан ​​хамгаалах, мэдээллийн технологийн салбартай холбоотой хүмүүс, компаниудын эсрэг хориг арга хэмжээг чангатгах талаар тодорхой дурдсан байдаг. Нэмж дурдахад, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт зохиогдсон "сонгууль"-д оролцсон хүмүүсийн асуудлыг хөндсөн байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, хориг арга хэмжээний багцыг эцэслэхэд хэдэн долоо хоног зарцуулагдана. Гишүүн орнууд уг багцыг арваннэгдүгээр сарын 17-нд хэлэлцэх юм.

ОХУ-ын эсрэг авсан 12 дахь хориг арга хэмжээний хүрээнд Европын холбоо Москвагийн Украины эсрэг зэвсэг үйлдвэрлэхэд ашигладаг машин механизм, эд ангиудыг экспортлохыг хориглох санал гаргасан гэж "Bloomberg" мэдээлэв. Энэ нь Европын холбооны Оростой хийх 5.3 тэрбум ам.долларын худалдаанд нөлөөлнө гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж