Хамасын барьцаанаас 50 хүнийг суллаж магадгүй

Хамасын барьцаанаас 50 хүнийг суллаж магадгүй

Хамасын барьцаанаас 50 хүнийг суллаж магадгүй

Хамасын барьцаанд байсан 50 орчим хүнийг хэлэлцээрийн дагуу суллаж магадгүйг "The Washington Post" мэдээллээ. Аравдугаар сарын 7-ны халдлагын үеэр АНУ тэргүүтэй гадаадын иргэдийг оролцуулаад 240 орчим хүнийг барьцаалсан. АНУ, Израиль болон бусад улсын албаныхан барьцааны хүмүүсийг суллахыг Хамасаас шаардсаар буй. Учир нь агаарын довтолгоо барьцааны хүмүүст аюул учруулж болзошгүй гэж олон улсын байгууллагууд анхааруулж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Лхагва гарагт Хамас бүлэглэлийн барьцаанд байсан хүмүүсийг суллаж, хүмүүнлэгийн коридор нээхийг шаардсан тогтоол баталжээ. 

"The Washington Post"-д мэдээлсэн хэлэлцээрийн дагуу Израилийн тал мөргөлдөөнийг 3-5 хоногийн хугацаанд түр зогсоож, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрнө. Түүнчлэн Израилийн шоронд хоригдож буй тодорхойгүй тооны эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллахыг уриалж байгаа аж. Одоо Израилийн талын хариуг хүлээж байгаа бөгөөд татгалзсан тохиолдолд дахин хүсэлт гаргана. 

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Ням гаригт Катарын удирдагч Шейх Тамим Бин Хамад Аль-Танитай Газын зурваст үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, барьцааны хүмүүсийг суллах талаар ярилцжээ. Цагаан ордноос мэдээлснээр, барьцааны хүмүүсийн дунд Хамасын гарт эцэг эх нь амиа алдсан гурван настай америк хүү байгаа аж. 

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chingizkhan 2023-11-16 78.188.2.139

Харамсалтай нь 20-р зуунд соёл иргэншсэн ертөнцөд Израиль 5000 хүүхэд, 5000 эмэгтэйг хөнөөсөн, одоо ч устгасаар байна. Дэлхий харж байна. Миний бодлоор хүн төрөлхтөн үхсэн. Израилийг зогсоох хэн ч байхгүй. Америк а**а гэж хэлдэг. Израиль алж байна. дэлхий харж байна

Avatar

Нэргүй 2023-11-16 64.114.52.58

let's kill them all

Avatar

Нэргүй 2023-11-16 213.87.144.115

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-16 216.38.195.74

gadni yn; ?

Avatar

uur ertunts [ - geree xoox ] 2023-11-16 216.38.195.74

YouTube
love hearts – Nazareth lyrics

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж